Байртай болох гарц “Хувь лизинг”

2-р сарын 8, 2018 10:00 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 39
12

Д.ОЮУНЧИМЭГ

 Усанд унасан шоргоолж найзыгаа аврахын тулд царцаа гахай, царс мод, хэрээ, байшин, хулгана, муур, үнээ, өвсний хүслийг биелүүлснээр найзыгаа авардаг. Үүнийг өгүүлсний учир нь, утаанаас салгах хүмүүсийн хүслийг Засгийн газар биелүүлэхээр хичээж буй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд 240 мянган янданг цөөлөх хэрэгтэйг судлаач, эрдэмтэд сануулж байгаа. Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ингэхдээ барилгын материалын үйлдвэрлэл, хөрөнгийн эх үүсвэр, ипотекийн зээл гээд ашиглаж болох бүхнийг хүмүүст санал болгосон. Чадалтай хэсэг нь зургаа болон найман хувийн хүүтэй зээлээр 30 хувийн урьдчилгаагаа төлөөд байранд орчихсон атал утаа буурсангүй гэх шүүмжлэл гарсаар байгаа.

Орон сууцны эрэлт өсөхтэй зэрэгцэн нийлүүлэлт нэмэгдсэн нь саяхан. Эдийн засгийн хямрал нүүрлээгүй бол царцсан барилгууд сүндэрлэхгүй байсан гэлцэх. Түүнээс гадна ипотекийн зээл гэхэрхэмолныг араасаа хуйлруулсаар. Олон шат дамжлага давсны эцэст арайхийж олддог түүнийг хүмүүсцарайчилсанхэвээр.

 ГУРВАН ЦАГИЙН ДОТОР БАЙРТАЙ БОЛСОН НЬ

 Гэхдээ аливаад гарц байдаг. Сүүлийн үедхувь лизинггээч зүйл бас ч үгүй утааг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа аж. Урьдчилгаагаа төлөх боломжтой ч банкны шалгуур давахгүй нөхдүүдэд тун чиг боломжийн санал гэдгийг Сүхбаатар дүүргийн иргэн Д.Оюунгэрэл хэлэв. Тэрээр барилгын компанитайгаа тохиролцон 91 сая төгрөгийн үнэтэй хоёр өрөө байрыг ямар ч хүүгүйгээр хоёр жилийн хугацаатай, сар бүр 2750000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан байна. Үүнийгээ нотариатаар баталгаажуулжээ. Ийнхүү байрныхаа түлхүүрийг авах хүртэл гурван цаг зарцуулсан гэв. Д.Оюунгэрэл өмнө нь ипотекийн зээл хөөцөлдсөн ч бүтээгүй юм байна. Яагаад гэвэл, орлогыг нь тодорхойлох боломжгүй гэх шалтгаанаархадмөргөсөн байж. Түүний хувьд гэр бүлийнх нь гишүүн гадаадад ажиллаж байгаа бөгөөд сарынхаа төлбөрийг цаг хугацаанд нь төлөх боломжтой ажээ.

Цахим орчинд барилгын компаниудТөлбөрийн таатай боломж олгож байнахэмээн орон сууцаа борлуулах мэдээллийг явуулдаг. Энэ нь хүмүүсийн сэтгэгдлээр дүүрсэн байгаагаас харвал эрэлт байгаа гэсэн үг. Хэдийгээр орлогоо тодорхойлох боломжгүй ч сарын төлбөрөө төвөггүй төлөх чадамжтай хүмүүс энэ гарцыг ашиглаж буй гэнэ. “Хос баркомпанийн захирал Л.ШаравнямАшиглалтад орсон барилгыг царцааж эргэлтийн хөрөнгөөбоомилжбайхаар худалдан авагчтайгаа тохиролцон гэрээ хийх замаар борлуулж болно. Ихэвчлэн гадаадад ажилладаг хүмүүс эсвэл худалдаа эрхлэж буй хувь хүн орлогоо тодорхойлж чадахгүй ч төлбөрөө найдвартай хийх боломжтой эсэхийг нь нягталдаг. Ер нь өөрийн гэсэн орон сууцтай болохоор хичээж байгаа хүмүүс аль болох алдахгүй байхыг хичээнэ шүү дээгэлээ. Энэ мэтчилэн барилгын компаниуд иргэдтэйхувь лизингхийх замаар орон сууцаа борлуулах нь янданг цөөрүүлж, утааг багасгахад тодорхой хувь нэмрээ оруулах юм.

 ОРОН СУУЦНЫХӨӨС”-ТЭЙ ҮНЭ

 Бас ч болоогүй байрны үнэ хэт хөөсөрч байгааг эдийн засагчид хэлдэг. Тиймээсхөөс”-ийг хагалахын тулд ТОСК болон МИКээр дамжуулан зах зээлийн үнээс хямд орон сууцыг иргэддээ борлуулахаар Засгийн газар ажиллаж байгаа. Гэсэн ч барилгын компанийнхан үнэхөөсбиш бодит хэмээн гүрийдэг. “Тэнхлэг зуучкомпаниас гаргадаг судалгаанаас харвал, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ 2194600 төгрөг байв. Энэ нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар өссөн дүн аж. Гэтэл Д.Оюунгэрэлийн худалдаж авсан байрны үнэ ам метр нь хоёр сая төгрөг байжээ. Гэхдээ түүний гэрээ байгуулсан компани тус орон сууцыг барихад туслан гүйцэтгэгчээр хамтран ажилласан бөгөөд ажлын хөлсөндөө авсан байраа ийнхүү хувь лизингээр борлуулсан аж. Эндээс харвал, зах зээл дээр худалдаалагдаж байгаа орон сууцны үнэхөөс”-тэй байгаа нь батлагдана.

Төрөөс яндангаа цөөрүүлэхээр янз бүрийн шийдэл гаргасан ч шат дамжлага ихтэй, хүнд суртлаар хачирласан нь хүмүүсийг чирэгдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энгийн хэрнээ, өгөөжтэй аргаар иргэдээ орон сууцанд хамруулах боломж байгааг дээрх жишээнээс харж болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Classification Of Amoxicillin [url=http://cialiviag.com]cialis overnight shipping from usa[/url] Herbs Similar To Keflex

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *