Байрныхаа мөнгийг зурагтаараа төлөөрэй

3-р сарын 25, 2013 3:41 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 295
Хадгаламж банк Юнивишн компанитай хамтран TV банк үйлчилгээг хүргэхэд бэлэн болжээ.

 

Э.Өнөр

Хадгаламж банк Юнивишн компанитай хамтран TV банк үйлчилгээг хүргэхэд бэлэн болжээ. Юнивишний кабельтай айл энэ үйлчилгээг авах боломжтой аж. Хадгаламж банкны салбарт очиж гэрээ байгуулснаар гэрээсээ зурагтаараа байрныхаа мөнгө, кабель, цахилгаан, дулааны төлбөрөө хийх бүрэн боломжтой болох аж.  Мөн  та TV банк үйлчилгээнд хамрагдсанаар амралтын өдрүүдээр ч дурын банк руу зурагтаараа мөнгө шилжүүлж болох аж. Ингэхдээ банк хоорондын гүйлгээний хураамж төлөхгүй юм байна. Үйлчилгээний суурь хураамжийг Юнивишн кабелийн төлбөрт суутгасан гэдгийг Хадгаламж банкнынхан хэллээ. Мөн зурагтаар тус банкны АТМ-ын байршил, валютын ханш, салбаруудын ажиллах цагийн хуваарийг харах хэсгийг TV банк үйлчилгээнд  оруулсан аж.  Зурагтаараа банкны үйлчилгээг авах програмыг Юнивишн компани, Хадагламж банкны мэргэжилтнүүд дөрвөн сарын хугацаанд боловсруулсан байна.  

    

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *