Байнгын хэлэлцээр хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв

7-р сарын 17, 2018 4:12 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 16
37131116_2110758112516544_6247143271923974144_n

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын аюулгүй байдлын зөвлөл хоёр орны ерөнхийлөгчийн Хельсинкт хийсэн уулзалтын дараа ОХУ-тай байнгын харилцан хэлэлцээр хийнэ гэж найдаж байгаа хэмээн тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Гаррет Маркис “Спутник” агентлагт ярьжээ.  Гаррет Маркис “ Хоёр орны аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн дунд  үндэсний аюулгүй байдлын тухай асуудлаар ажлын шугамаар байнгын харилцан хэлэлцээр хийнэ” гэдэгт найдаж байна гэв. Хоёр орны тэргүүний Хельсинкт хийсэн уулзалтад  ОХУ-ын зүгээс Гадаад хэргийн сайд Сергей Лавров, олон улсын асуудал хариуцсан ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Юрий Ушаков, Гадаад хэргийн яамны Хойд америкийн хэлтсийн дарга Георгий Борисенко, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков болон Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд  Анатолий Антонов нар оролцжээ. Харин  АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, Цагаан ордны танхимын дарга Жон Келли болон АНУ-аас  Москвад суугаа  Жон Ханстман нар багтсан байна.  Хоёр орны ерөнхийлөгчийн хийсэн уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ цахим сүлжээний аюулгүй байдал, алан хядлагын эсрэг тэмцэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдсэн байна.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *