Багцын сонголт эрэлттэй байна

8-р сарын 19, 2015 10:30 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 47
Catalog-20

Ч.ГАНТУЛГА

Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Эцэг, эхчүүд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны эрэлд гарч хүүхдүүдийнхээ бэлтгэлийг базааж байна. Тиймээс энэ удаа бид  томоохон зах, худалдааны төвүүдэд сурагчийн дүрэмт хувцас ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм. Энэ жил дүрэмт хувцасны үнэ 130-22 мянган төгрөгөөр нэмэгджээ. Материал болоод хийц, чанарын  хувьд “Шилмэл загвар” компанийн дүрэмт хувцас арай илүү байгааг эцэг, эхчүүд онцолж байна.  Ингээд томоохон зах, худалдааны төвүүд, дүрэмт хувцасны төрөлжсөн дэлгүүр болон үйлдвэрүүдэд дүрэмт хувцас ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.

 

НАРАНТУУЛ ЗАХ

Эндээс дүрэмт хувцас сонгож байгаа эцэг эхчүүд харьцангуй их байна. Урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцас 55 мянгаас эхэлж байна. Бага ангийн эрэгтэй хүүхдийн хувцас багцаар буюу хүрэм, өмд, цамц, зангиа нийлээд 61300 төгрөг. Харин охидын багц буюу сарафан, цамц, зангиа 59500 төгрөг. Дунд ангийн сурагчийн эрэгтэй багц 98 мянга бол эмэгтэй багц 89 мянган төгрөг байна.

ХАРХОРИН ЗАХ

Энэ захад ч ялгаагүй дүрэмт хувцасны тасаг дараалал ихтэй байв. Үнийн хувьд ч Нарантуул захынхтай бараг адилхан. Өмнөд хөршөөс орж ирсэн бага ангийн эрэгтэй хүүхдийн хувцас багцаар 63500 төгрөг. Харин охидын багц 58500 төгрөг. Мөн дунд ангийн сурагчидын эрэгтэй багц 102 мянга, эмэгтэй багц 83 мянган төгрөгийн үнэтэй байна.

“ӨҮЛЭН МЕНЧ” КОМПАНИ

Монголдоо үйлдвэрлэл явуулдаг тус компани багцын үнийг санал болгожээ. Үүнд бага ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцас багцаараа 81300, эмэгтэй нь 59500 төгрөг байна. Дунд ангийн хөвгүүдийн багц 100300, охидынх нь  97500 төгрөг аж. Харин ахлах ангийн хөвгүүдийн пиджак өмд 108600 бол охидын жакет, юбик 98700 төгрөгийн сонголттой байна.

“ТОРГОН ХИЙЦ” КОМПАНИ

Тус компанид бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас 58900 төгрөг, эрэгтэй нь 80800, дунд ангийн эмэгтэй хувцас 95600 төгрөг бол эрэгтэй нь 98800 төгрөг. Харин ахлах ангийн эмэгтэй дүрэмт хувцас 120500, эрэгтэй нь 130500 төгрөгийн сонголтыг санал болгожээ.

“ШИЛМЭЛ ЗАГВАР” АГЕНТЛАГ

Худалдан авагчдын зүгээс тус агентлагийн хувцсыг чанарын хувьд хамгийн сайн гэж үнэлж байв. Учир нь дүрэмт хувцасны материалаа гадагшаа захиж, авчруулдаг аж. Бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас дангаараа 58500 төгрөг, эрэгтэй нь 80500, дунд анги эмэгтэй 95500, эрэгтэй 98500, ахлах анги эмэгтэй 120500, эрэгтэй 130500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. 

“БҮТЭЭЛЧ ҮЙЛС” КОМПАНИ

Бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас 58400 төгрөг, эрэгтэй нь 80800 төгрөг аж.  Дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас 95900, эрэгтэй нь 98300 төгрөг юм. Харин ахлах ангийн эмэгтэй 120500, эрэгтэй 130500 төгрөг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *