Багшийн цалинг нэмүүлэхийн төлөө ажиллаад нэг жил өнгөрлөө гэв

8-р сарын 6, 2018 2:41 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 7
éºé

Б.ЭНХЖАРГАЛ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн үүссэний нэг жилийн ойд зориулан хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийлээ. Нэг жилийн өмнө буюу энэ оны хоёрдугаар сарын 23-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо албан ёсоор байгуулагдсан бөгөөд “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага, “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг давхар явуулж ирсэн талаар үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатар болон багш нарын төлөөлөл ярив. “Одоогоор эвлэлд 1500 орчим гишүүн нэгдсэн байна. Монголын үйлдвэрчний эвлэл гэх байгууллага нь 100 жилийн түүхтэй боловч сүүлийн 28 жил хөдөлмөрчин иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж чадаагүй. Мөн төрөөс хамааралтай ажиллаж,  авлигачдын эрх ашигт үйлчлэх болсон тул энэ байгууллагаас тусдаа байгуулагдсан эвлэл гэж үзэж болно. Монголд бий болсон гурав дахь чөлөөт үйлдвэрчний эвлэл гэж хэлж болно”  хэмээн Д.Мөнхбаатар хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *