Багшийн дээдэд сурах нь миний мөрөөдөл байсан

5-р сарын 7, 2018 12:11 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 28
31942283_2084325338446631_5893675855829270528_n

Р.ОЮУН

 Энэ удаа МУБИСийн Багшийн сургуулийн багш, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуйг урьсан юм. Тэрээр 1987 онд Улсын багшийн дээд сургуулийн Утга зохиолын нэгдлийг Дашдорж багшийн удирдлага дор төгссөн. Тухайн үеийн сайн багш нараар хичээл заалгасандаа өнөөг хүртэл бахархаж явдаг гэж байв. Багшийн дээд сургуульд сурна гэдэг түүний мөрөөдөл байсан аж. Түүний хувьд уран зохиолын салбар бүтээл туурвидаг учраас Монгол хэл, уран зохиолын багш болох, уран зохиолыг заах хүсэлдээ хөтлөгдөн эрдмийн шилтгээн болсон Улсын багшийн дээд сургуулийг сонгожээ. 1983 онд Багшийн сургуулийг бага ангийн багшаар төгссөн. Энэ хооронд Багшийн дээдийн утга зохиолын нэгдэлд суудаг байж. Тэр үед Багшийн сургуулийн оюутнууд Багшийн дээдийн утга зохиолын нэгдэлд сууж болдог байсан болохоор уран зохиолын жимээр гүйдэлтэй болжээ.

Яагаад гэвэл уран зохиол, шүлэг оролдож бичдэг оюутнууд нэгийгээ онгод, шүлэг зохиолоор хөглөхийн зэрэгцээ мундаг багш нараар нь эрдэм ном заалгахсан гэсэн хүсэл мөрөөдөл нь ийнхүү биелэсэн байна. Мөрөөдөл болсон сургуулийнхаа босгоор алхаад, сайн багш нартай уулзсан. Багш нар эрдэм ном, мэдлэг олгохоос илүү биеэ авч явж байгаа байдал, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ биднийг багш болгодог. Сэтгэлдээ Багшийн сургууль, Багшийн дээд сургуульдаа залбирч явдаг. Өнөөдөр хүний ажил, амьдралын сайн сайхан энэ л сургуулиудаас олсон эрдэм, төлөвшлөөр насаараа хоолоо олж идэж явна. Сургуулийг мэдлэг, боловсрол, диплом биш гэж ойлгох нь өрөөсгөл. Багшийн сургууль, Багшийн дээд сургууль хоёрыг нэг л гал голомт гэж боддог. Энэ гал голомтод сууж байгаа багш, хамт олон, суралцаж байгаа оюутнуудтай ажиллаж байгаа хүмүүс чинь тэр айлын хоймор, хийморийг авч яваа. Төгссөн сургууль гэдэг агуу. Багшийн сургуулийг төгссөн хүмүүс Багшийн дээдэд ордог. Тиймээс түүнийг хүндэтгэж ордог хэмээн хүүхдийн зохиолч О.Сундуй багш ярьж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Amoxicillin With Milk Amoxicillin High Dose [url=http://ciali5mg.com]cialis vs viagra[/url] Free Shipping Fluoxetine Fast Delivery On Doxycyclene Amoxicillin Tongue Swelling Pictures

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *