Багийн холимог барилдаанаар өндөрлөв

10-р сарын 11, 2018 2:46 pm Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 12
10-11-11

Х.ОЮУНБОЛД

 

Буэнос-Айрест болж байгаа залуучуудын наадамд орон орны эрэгтэй,эмэгтэй тамирчид туршлага солилцсон жүдо бөхийн барилдааны хаалтын тэмцээн багийн холимог барилдаанаар өндөрлөлөө. Багийн холимог барилдааны ангилалд “Бээжин” баг  түрүүлж аварга баг болов. Энэ үеэр нэг багт орж барилдсан Белорусын Арциом Коласау, Тайванийн Ли Линг Лиу, Узбекистаны Жайхунбек Назаров, Венесуэлийн Карлос Паез, Мексикийн Итзел Печа,Сербийн Ана Викториа Пульжиз болон Италийн Вероника Тониолио нар алтан медалиа хүлээн авлаа. Хаалтын барилдааны  медаль гардуулах ёслолын үеэр  цугласан хүмүүс танилцах, туршлага солилцож байв. Үүнд оролцсон  Италийн Вероника Тониоло “Азаар би багийнхантайгаа найзалсан. Миний хувьд тэмцээнээр танилцсан ч цаашид найзалж нөхөрлөх хүмүүстэй барилдсан. Энэ нь миний анх удаа оролцсон холимог багийн барилдаан боллоо. Гэхдээ их сайхан туршлага болж байна. Учир нь ямар ч ялгаа мэдэгдсэнгүй гэж  “buenosaires2018.com” цахим хуудаст сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн Венесуэлийн тамирчин Карлос Паез санал нэг байгаагаа илэрхийлээд “Багаараа медаль авна гэдэг том бахархал. Би олон найзтай болсон. Маргааш надад тэдэнтэй барилдах болбол хачин санагдах байх. Бүгд хамтран  ажилласан учраас эрэгтэй тамирчинтай туршлага солилцох сайхан санагдсан” гэв. Харин Сербийн Ана Викториа Пульжиз “Алтан медаль авна гэдэг сайхан байсан. Ялангуяа, санаа сэтгэл их сайхан байлаа. Мөн шинэ найзуудтай болсноос гадна өөр орны соёл, урлагтай танилцах боломжтой болсон. Холимог багийнхан найзтай болоход, хувь хүний хувьд өсч сайжрахад  минь тусалсан” гэж онцлов. Харин хаалтын барилдааны мөнгөн медалийг Грекийн баг, хүрэл медалийг  Бразил болон Их Британийн баг хүртсэн байна. Баг болж өрсөлдсөн эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоо тэнцүү болон олон холимог ангиллын үйл ажиллагаа зохион байгуулсан анхны олимпийн наадам гэж түүхэнд орохоор болжээ.

холимог ангиллын хаалтын барилдаан. Гэрэл зургийг Нестор Беремблум

 Эх сурвалж: buenosaires2018.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *