Багдади Мосулаас явж, элсэн цөлд нуугдаж байж магадгүй

3-р сарын 10, 2017 12:36 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 14
3-10-7

М.ХҮСЛЭН

“Исламын улс” байгууллагын тэргүүн Абу Бакр Аль-Багдади Иракын Мосул хотоос явсан байж магадгүй гэнэ. Энэ тухай Ирак болон АНУ-ын цэргийн дээд тушаалтан мэдээлсэн байна. Аль-Багдади Мосул хот дахь баазаас зугтжээ.

Сири болон Иракийн ихэнх нутгийг 2014 онд хяналтдаа авч “Исламын улс” хэмээх халифатыг байгуулж, өөрийгөө тэргүүн нь хэмээн зарласан Аль-Багдади Мосул хотод байсан аж. Тэрээр Иракийн арми Мосул хот руу дайрсны дараа хотоос зугтан гарч элсэн цөлд нуугдаж байгаа гэнэ. Одоогоор уг мэдээллийг батлах эх сурвалж байхгүй байна.

Сүүлийн үед “Исламын улс” бүлэглэлийн дотоод харилцаа холбоо муудаж, олон нийтийн сүлжээн дэх идэвх маш ихээр буурсан байна. Энэ нь террористууд хамгийн их байсан Мосул хотыг орхиж явсан байж магадгүй гэсэн таамгийг Ирак, АНУ-ын цэргийн шинжээчид гаргажээ.

Иракын 100 мянган цэрэг өнгөрсөн нэгдүгээр сараас Мосул хотын зүүн хэсгийг чөлөөлсөн. Мосул хотын төлөөх тулалдаан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлснээс хойш Аль-Багдади нэг ч удаа мэдэгдэл хийгээгүй. Тэрээр аюулгүй байдлаа хангахын тулд холбооны хэрэгсэл ашиглахыг хүсдэггүй аж.  

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *