Багануурын орд ард түмэнд үлдэх үү, “Алтайн гянт” руу шилжих үү гэдгийг Дээд шүүх шийднэ

2-р сарын 5, 2018 8:52 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 42
5

Б.БАЯР

 АМГын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд “…Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүйгэсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчинАлтай гоулдХХКд Багануурын ордод хайгуул хийх лиценз олгожээ

Үүгээр зогссонгүй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох журмыг мөн л шууд зөрчин ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тай­лангүй, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл шийдвэргүйАлтай гоулдХХК  ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч улмаар 2010 ондАлтайн гянтХХКд тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байна.

БагануурХКийн зүгээс хууль бус лиценз олголтын эсрэг 2008 оноос эхлэн тасралтгүй маргаж гомдол гаргасан бөгөөд 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ.   Эндээс л Багануур ордыг тойрсон олон жилийн зарга эхэлжБагануурХК, “Алтайн гянтХХК, АМГТГ харилцан шүүхдэлцсээр өнөөдрийг хүрсэн. “Алтайн гянтХХК захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг гурван жил өнгөрсний дараа буюу 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  “хөөн хэлэлцэх хугацаа дууссангэсэн хуулийн үндэслэлээр захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг. ГэвчАлтайн гянтХХК 2016 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргах хугацаагаа сэргээлгэж чаджээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн магадлалаар нэхэмжлэгчАлтайн гянтХХКийн 12959А дугаартай лицензийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. ГэвчАлтайн гянтХХК үүнийг эс зөвшөөрөн Дээд шүүхэд ханджээ. ХаринАлтайн гянтХХКийн нэхэмжлэлтэй Багануур ордын хувь заяаг шийдэх асуудал өнөөдрийг хүртэл Дээд шүүхээр шийдвэрлэгдэхгүй, шүүх хуралдаан нэг үндэслэлээр гурван удаа хойшлогдоод байна.

2018 оны нэгдүгээр сарын 3-29-ний өдрийг хүртэл нийт 26 өдрийн хугацаандАлтайн гянтХХКийн өмгөөлөгчөө сонгож авч чадахгүй байгаа тухай тайлбарыг Дээд шүүхийн эрхэм шүүгчид байж болох зүйл мэтээр хүлээн авч буй нь ойлгоход бэрх юм.

Хууль зүйн туслалцаа авах эрхийг ханган эхний удаа 14 хоногийн хугацаа, мөн дахин 14 хоногийн хугацаа өгсөөр байтал нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаандөмгөөлөгчөө сонгож авч чадаагүйхэмээн шалтаглажАлтайн гянткомпани хурлыг 2018 оны хоёрдугаар сарын 7-ныг хүртэл ийнхүү дөрөв дэх удаагаа хойшлуулаад байна.

Сонирхолтой нь иймуян хатанхандлага Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хэрэг шийдсэн практик, туршлагад байхгүй аж

Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хурал ирэх лхагва гаригт буюу 2018 оны хоёрдугаар сарын 7-нд болж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монгол Улсын стратегийн ордод хамаарах орд газар маань ард түмэнд үлдэх үү,”Алтайн гянт”-д шилжих үү гэдгийг шийдэх гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *