Backstreet boys хамтлагийнхан текила үйлдвэрлэнэ

3-р сарын 19, 2018 10:31 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 38
1280_backstreet_boys_Getty663857502

Х.ОЮУНБОЛД

 “Backstreet boys” бол попын домогт хамтлаг. Тэд Мексикийн  Канкун хотод  иржээ. Энэ үеэр  “Tasting table” сайтад өгсөн ярилцлагадаа бид  текилаг уухаас илүү өөр ашигтай зүйл хийхийг сонирхож байна. Учир нь  бид удахгүй энэ согтууруулах ундааны  үйлдвэрийг байгуулах талаар ярилцаж байгаа гэжээ. Гэхдээ бидэнд Мексикт хамтарч ажиллах хүн хэрэгтэй байна. Бид энэ санаагаа ажил хэрэг болгох зорилгоор Мексикт олон удаа очих болно гэж хамтлагийнхан ярьсан байна. Текилаг зөвхөн  Мексикийн Жалиско мужид  хийдэг ажээ. Ингэхээр энэ хамтлагийн шүтэн бишрэгчид тэдний үйлдвэрлэсэн текилаг уух цаг ойрхон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *