Б.Жавхлан, Э.Батшугар нарыг шалгаагүй гэв

11-р сарын 30, 2017 3:14 pm Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 43
11-30-7

С.САРУУЛ

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өчигдөр АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид өглөө мэдээлсэн. Н.Золжаргалыг Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наядыг үр дүнгүй зарцуулсан гэх асуудлаар шалгаж байгаа мэдээлэл байгаа юм.

Тэгвэл мэдээллийн зарим сайтаар Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед хамт ажиллаж байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыг  АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан юм.

Бид энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодруулахад “Намайг шалгасан зүйл байхгүй. Намайг шалгаж байгаа гэдгийг би өөрөө ч мэдээгүй явна” гэлээ.

Харин Э.Батшугар “Хуулийн байгууллагаас шалгасан асуудал байхгүй. Мөн намайг шалгуулахгүй  зугтсан гэх мэдээлэл байна гэсэн. Хэрэв шалгаж тодруулах зүйл гарвал би  тайлбар өгнө” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Viagra Effets Indesirables Confezione Viagra buy generic cialis Online Pharmacys Kamagra Oral Jelly Aachen Where To Buy Lasix Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *