Б.Замилан: Морь унаад салхи татуулан давхих их сайхан

4-р сарын 24, 2018 10:19 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 119
gowiin-domog-e1523598325188

Ч.ГАНТУЛГА

 Утасны андэнэ удаадГовийн домогкиноны гол дүрийн жүжигчин Б.Замилантай холбогдлоо.

 Сайн байна уу. “Утас­ны андхолбогдож байна. Өдрийн мэнд хүргэе?

Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.

Хэсэгхэн хугацаанд ярилцах завтай байна уу?

Одоо­гоор завтай байна.

-“Говийн домогхэмээх нэгэн том уран бүтээлийн ард амжилттай гарлаа шүү?

Анхны уран бүтээлээ дом­гийн сэдэвтэй кино­гоор эхэлсэндээ баяртай байна. Кино гэдэг олон хүний хөлс, хөдөлмөрөөр бүтдэг гэдгийг ойлголоо. Зураг авалтын үеэр бэрхшээлтэй, зүрхшээм асуудал гарч байсан ч манай багийнхан надад их урам өгсөн. Бид жилийн дөрвөн улирал дамнаж, хоёр жилийн хугацаанд зураг авалт хийсэн. Хасах 40 хэмийн хүйтнээс нэмэх 40 хэмийн халуунд хүртэл ажлаа зогсоогоогүй.

Энэ хоёр жилийн хугацаанд их хатуужилтай болсон байх даа?

Эхлээд гэрээсээ хол жаахан хэцүү байсан. Сүүлдээ дасдаг юм билээ. Үүнээс гадна говьд халуун, бидний хувцас зузааныг хэлэх үү. Ялангуяа, тэр халуунд тулаантай хэсгүүдийг авахад жүжигчнээс жинхэнэ тэсвэр шаардаж байсан.

Дөнгөж I дамжааны оюутанд ийм том бүтээлд гол дүр бүтээнэ гэж бодоход ямар санагдсан бэ?

Би киноныхоо тухай ямар ч мэдээлэлгүй сонгон шалгаруулалтад оролцсон. Өөрийгөө гол дүр бүтээнэ гэж итгээгүй. Мэдээж дөнгөж сургуулийн босго алхсан шинэхэн оюутны хувьд үнэхээр том аз, их хариуцлага байлаа.

Тувагийн алдарт жү­жиг­чин Эдуард Ондартой хам­тарч тоглосон. Ойлгол­цоход бэрх байсан уу?

Монголоор ярь­даг­­гүй учир эхлээд ойлгол­цоход бэрх бай­сан. Сүүлдээ дасаад зураг авалтын талбайд харцаараа ойлголцдог бол­сон. Тэр мундаг жү­жигч­нээс их зүйл сурсан шүү.

Манай үзэсгэлэнт гүнж нум сум их сайн харваж байсан?

Би хотод өссөн. Тиймээс нум сум харвах тухай ямар ч мэдлэггүй байсан. Зураг авалтын турш орлон тоглогчийн багийнхан надад зааж зөвлөсний хүчинд жаахан дөртэй боллоо.

Бас морь их сайн унаж харагдсан?

-Морь унаж сурс­ныхаа дараа буумааргүй санагдаж байсан. Морь унаад салхи татуулан дав­хих их сайхан юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *