Б.Өлзийбаяр: Санхүүгийн системээ унахаас өмнө хөрөнгийн захаа хөгжүүл

2-р сарын 3, 2016 8:27 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 170
2-3-2х

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд Монгол үнэтцаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдахзөвлөлийн дарга Б.Өлзийбаярыг урилаа.

Эдийн засаг тийм ч таатай биш байна. Хүмүү­сийнхудалдан авах чадвар илт муу болсныг худалдааэрхлэгчид хэл­сээр байгаа. Гэтэл сан­хүү­гийн захзээл иж бүрнээрээ хөгжиж ча­дах­гүй байна гэдэгшүүмж­лэл бий. Ийм хэцүү үед хөрөнгийн зах зээлийгхөг­жүүлэх боломж бий юу?

-Хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг нэг үеэ бодвол хүмүүс ойлгодог болсон. Эдийн засаг хүнд байгаа энэ үед санхүүтэй холбогдох бүх ачааг зөвхөн арилжааны банкуудад үүрүүлсэн байна. Учир нь найдваргүй зээлийн хэмжээ нийт зээлийн таван хувь давчихаад байгаа. Мөн хугацаа хэтэрсэн зээл өдөр тутам нэмэгдэж байгааг банкны салбарын мэдээллээс харж болно. Тэгэхээр дан ганц банкны системд тулгуурласан санхүүгийн зах зээл нурж унахад бэлэн болчихлоо гэхэд хилсдэхгүй. Үүнээс гарахын тулд хөрөнгийн зах зээлээ банкныхтайгаа ижил төвшинд, хамтад нь хөгжүүлэх ёстой. Тэгвэл эдийн засгийн хүндрэлээс хамгаалах бүрэн боломж бий. Яагаад гэвэл, санхүүгийн зах зээл маань банкны салбар болон хөрөнгийн зах зээл дээр тогтдог. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй. Тэр дундаа үнэт цаасны зах зээл хөгжөөгүй учраас улсын хэмжээнд санхүүгийн системийнхээ эрсдлийг хааж чадахгүй байгаа юм.

Үнэт цаасны арилжааг идэвхижүүлж чадахгүй байгаа нь хөрөнгийн зах зээлийг боомжилж байна гэх юм.Магадгүй хэт төвлөрөлтэй хувьцааг задлах боломжгүй байгаа нь нэг шалтгаан байх. Цаашлаад шинэбүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгохыг оролдож байгаа ч төдийлөн хүртээмжтэй биш байна уу?

-Макро, микро төв­шинд бодлогоор хийх учиртай. Тэр дун­даа мэр­гэжлийн байгуул­лагууд болон мэргэжилт­нүүдийнхээ санал, бод­лыг сонсох хэрэгтэй. Нэн түрүүнд хөрөнгийн захыг хөгжүүлэх бодлогыг гаргаж ирэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Хөрөнгийн бирж 25 жилийн түүх­тэй гэж байгаа ч хөг­жиж чадсангүй. Тиймээс энэ зах зээлийг идэвх­жүү­лэхийн тулд макро төв­шинд нь төр хэрхэн дэмжих вэ гэдгээ тодор­хойлох учиртай. Мөн татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Хам­гийн гол нь энэ зах зээл рүү хүмүүс орж ирэхгүй байгаа шалтгааны нэг нь татвар. Хүмүүс банкинд мөнгөө хадгалуулж, хүүг нь авахыг хүсдэг. 25 жил банкинд хадгалуулсан мөнгөний хүүгийн орлогоос татвар авалгүй чөлөөлсөөр ирсэн. Ингэж банкны салбараа төрөөс дэмжсэн юм. Гэтэл хувьцааны ног­дол ашиг болон зөрүүд нь татвар ногдуулсаар ир­сэн нь хөрөнгийн захын хөгжилд тээг болсон. Уг нь хөрөнгийн зах, банкны салбар хоёулаа санхүүгийн зах зээлийн тулгуур багана. Энгийнээр хэлэхэд, бан­кинд мөнгөө хад­галуулж татваргүйгээр хүүгээ авах сонирхол давам­гайлна. Харин 150 төгрөгөөр худалдаж авсан хувьцаагаа 200 төгрөгөөр зараад зөрүү 50 төгрөгөөс татвар авахаар хувьцаа өсөхгүй байгаа юм. Ханш өсөх хэрээр татварт төлөх мөнгө нэмэгдэх учраас хувьцаа авах сонирхол төрөхгүй шүү дээ.

Төр хувийн хэвшлээ дэмжинэ, худалдан авалт хийх болно хэмээн сүүлийн хоёр жил Ерөнхий­лөг­чөө­сөөэхлээд төрийн өндөр­лөгүүд тунхагласан. Тэг­вэл хөрөнгийн захын хөгжилд төрийн оролцоогоор дэмжихболомжтой юу. Өөрөөр хэлбэл, хувьцаа худалдаж авч болох уу?

-Төр өөрөө идэвхтэй­гээр хөрөнгийн зах зээлийн тоглогч болмоор байгаа юм. Төсвийг тат­вар төлөгчдийн мөн­гөөр бүрдүүлдэг. Тэгэхээр тэрхүү нийтийн мөнгөний зарцуулалт нээлт­тэй, ил тод байх ёстой. Жишээлбэл, тусгай зориулалтын сан зэрэг газруудаар дамжуулан хийж байгаа мөнгөний зар­цуулалт хаалттай бай­даг нь нууц биш. Үнэхээр санхүүжилт авахыг хүсч байгаа бол тухайн компани хөрөнгийн зах зээл дээр хувьцаа, бонд гаргаж болно. Ингэхийн тулд тухайн компани хуулийн дүгнэлт хийлгэнэ. Андер­райтерийн байгуул­лагаар зуучлуулна. Адуит хийлгэж бүхий л үйл ажиллагаа, орлого зар­лага нь нээлттэй, ил тод болж компанийн сайн засаг­лалыг бэхжүүлнэ. Хам­гийн гол нь зохицуу­лалт­тай зах зээл дээр гарч ирэхэд эрсдэл нь хааг­даж байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс эрсдэл нь хаагдсан, мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт хийлгэсэн хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа бонд болон хувьцаанд төр хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж. Ингэснээр эрсдэлгүй, төсвийн сан­хүү­жилт нээлттэй ил тод болно. Төр бодлогоор бү­хий л салбарыг дэмжсэн. Тодруулбал, ямаанд 5000 төгрөг өгч байгаа шүү дээ. Гэтэл санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн зах зээлийг яаж дэмжсэн юм бэ гэвэл, харамсалтай дүр зураг харагдана. Үнэхээр төрөөс бодит дэмжлэг өгвөл, андеррайтер болон бу­сад байгууллагууд бүтээг­дэхүүн үйлчилгээ­гээ сайжруулахын төлөө зүтгэнэ. Эцсийн дүндээ энэ зах зээлд ажиллаж бай­гаа мэргэжлийн бай­гуул­лагад санхүүгийн болон төрийн бодлогын дэмж­лэг хэрэгтэй байгааг онцолмоор байна.

Тэгвэл төр, сан­хүүгийн зах зээлийн хоёр тоглогчид ялгавартай хандаж бай­на гэж ойлгож болох уу?

-Шууд утгаар нь ойл­гож болохгүй. Тухайн үед банкыг дэмжих байсан нь зөв. Магадгүй банкны салбарынхан биднийг барьцаж байна гэж бодох байх. Хамгийн гол нь бид зөв дэмжлэг, бодит үр дүн хүсч байгаа юм. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харвал, дараагийнхаа хүүх­­дийг бойжуулах цаг бол­сон. Тэгэхээр улс орны эдийн засаг, сан­хүү­­гийн зах зээлийн сис­темийн эрсдлийг бууруу­лах хэрэгтэй. Учир нь, хөрөн­гийн зах зээлийн ач холбогдлыг арилжааны бан­кууд ч ойлгож эхэлсэн. Ту­хайлбал, манай ул­сын иргэд, аж ахуйн нэг­­жүүд өөрт байгаа, барьцаалж болох бүхий л зүйлсээ барьцаанд тавиад банкнаас зээл ав­­чих­сан байна. Гэтэл банк бүх мөнгөө гаргаад, барьцааны хөрөнгөтэй үлдсэн. Уг нь банк зээлээ багцлан хөрөнгийн зах зээл дээр гаргах хэрэг­тэй. Барьцааны өмч, хөрөн­гийг “Хөрөнгөөр батал­гаажсан үнэт цаас” болгон хөрөн­гийн зах зээл дээр гаргаад эх үүсвэрээ татдаг, зогсолт­гүй эргэлддэг байх ёстой. Харамсалтай нь хөрөнгийн зах зээл нь хөг­­жөөгүй болохоор арил­жаа­ны банкууд зээлээ баг­цалж, “Хөрөнгөөр батал­гаажсан үнэт цаас” гар­гаж чадахгүй байна шүү дээ. Тиймээс одоогийн нөх­цөл байдал санхүүгийн сис­­темээ татаж унагах эрс­­дэлд тулчихаад байгаа юм.

Засгийн газрын бонд Хөрөнгийн биржээр арил­жаа­­лагддаг болсноор хү­мүүс хөрөнгийн зах зээлийнталаарх ойлголт­той болсон байна. Тэгвэл, одоо юуг, хэрхэн хийх ёстой юм бэ?

-Хөрөнгийн бирж хөгжих боломж байгааг зах зээлд таниулсан олон үйл явдал боллоо. Ту­хайлбал, Засгийн газ­рын бонд, Монгол шуу­­дангийн хувьчлал Хө­рөн­гийн биржээр дамжиж байгаа нь сайн зүйл. Тэгэ­хээр бодлогоор дэмжих хэрэгтэй. Гэхдээ төр бодлогоор дэмжиж байна гээд бизнес рүү хэт орох нь зохисгүй. Нэн түрүүнд татварын таатай орчин бүрдүүлвэл, хөрөнгө оруулагчид ороод ирнэ.

Хэрэв татварын бод­логоор дэмжвэл, хөрөн­гийн зах зээл хөгжих юм байна. Үүнд зарцуулагдах хугацаагтодорхойлох боломжтой юу?

-Дан ганц татварын бодлогоор зохицуулалт хийснээр хөрөнгийн зах зээл хөгжинө гэвэл, өрөөсгөл. Аливаа зүйлийг хөгжүүлэхэд цогц бодлого шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бизнесээ өргөжүүлэхийн тулд татвар, хүний нөөц, үйл ажиллагааны чиглэл зэрэг олон зүйлийг хамтад нь шийдвэрлэдэг. Тэгэхээр төр бусад сал­барыг дэмжиж байгаа шиг санхүүжилт, бод­лого, шийдвэрийг хам­тат­гах хэрэгтэй. Ту­хайл­бал, төсвийн зар­цуу­лалтыг нээлттэй, ил тод болгохын тулд сан­хүү­жилт хийж болно. Түүнчлэн төрийн өмчийн хувьчлалыг Хөрөнгийн зах зээлээр дамжуулж, бодлогоор дэмжих ёстой.

Хэт төвлөрөлтэй хувьцааг задлах эсвэл хаалттай компани болгох зохицуулалтыг төрөөс хийж болох уу?

-Үүнийг зохицуулах хоёр арга бий. 90 хүртэл хувийн төвлөрөлтэй компанийн тухайд хаалт­тай болох. Хөрөнгийн бир­жид бүртгэлтэй ком­пани хөрвөх чадвараа сайж­руулах хэрэгтэй. Ин­гэхийн тулд нэмэлт хувьцаа гаргах ёстой. Гэх­дээ хүнд суртал, явдал чирэгдэл ихтэй үед ком­пани яагаад нэмэлт хувьцаа гаргах ёстой вэ гэдэг асуулт гарна. Мэдээж үйл ажиллагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэхийг хүсч байгаа учраас дэмжлэг хэрэгтэй болж байгаа хэрэг. Тухайлбал, биржид бүртгэлтэй компани нэмэлт хувьцаа гаргавал, ААНОАТ-аас 30 хүртэл хувиар хөнгөлж болно. Мөн төсвийн санхүүжилтээр явуулдаг үйл ажиллагаанд оролцох давуу эрх олгодог байх болох юм. Энэ мэтчилэн маш олон шийдэл байна. Түүнээс хүчээр хаалттай эсвэл нээлттэй бол гэж болохгүй л дээ.

Хөрөнгийн зах зээ­лийн хөгжил нь үнэт цаасны арилжаа эрхлэг­чидтэй салшгүй холбоотой гэдэг. ТиймээсМонгол үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо өөрийгөө зохицуулах байгууллага болсон нь нэг алхамгэх юм?

-Тиймээ. 2014 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зүйл заалт оруулж өгсөн. Улс бүрт хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбоодыг өөрийгөө зохицуулах байгууллага болгодог. Өөрөөр хэлбэл, энэ зах зээл дээр үйл ажил­лагаа явуулж байгаа мэр­гэж­лийн байгууллага, мэр­гэжилт­нүүдэд мэргэж­лийн ёс зүйн хэм хэм­жээг тогтоох. Түүнийгээ хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих учиртай. Мөн хариуцлага тооц­дог болж байгаа юм. Магад­гүй дотоод мэдээллийг ашиглан буруу ташаа ойл­голтыг хөрөнгө оруу­лагч­дад өгөх, өөрс­дөдөө ашигтайгаар эргүү­лэх, харилцагчийн эд хөрөн­гийг дур мэдэн тараах зэрэг ёс зүйн доголдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд хариуцлага тооцно. Одоогоор манай холбоо Ёс зүйн хороогоо байгуулсан. Ёс зүйн журмаа боловсрууллаа. Мөн хороо хэрхэн ажиллах вэ гэдэг журмыг боловсруулж байна. Түүнчлэн мэргэжлийн холбооны хувьд сал­барын хөгжлийн бод­логод нөлөөлөх дуу хоо­лой болохын төлөө ажиллаж байна. Гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 17 Сэтгэгдэл

HaroQuicle
2017 оны 9-р сарын 25

Comprare Viagra In Parafarmacia cialis Amoxicillin And Teeth Levitra Filmtabletten 20mg Cialis 10 Mg

HaroQuicle
2017 оны 10-р сарын 1

Viagra Y Antibioticos cialis Generic Discount Levitra Acticin Tablet With Next Day Delivery

HaroQuicle
2017 оны 10-р сарын 4

Cephalexin Dosing In Dogs Achat Vardenafil Generic Dutasteride In Internet viagra Flushed Face Keflex Levitra Costo On Line

HaroQuicle
2017 оны 10-р сарын 7

Comprar Cialis Ecuador Canadian Pharmacy Online Medicamento Propecia buy viagra online Punarnava

HaroQuicle
2017 оны 10-р сарын 8

Buy Levitra 20mg Usa Vorzeitiger Samenerguss Levitra Generic Zentel Overnight Shipping Shipped Ups viagra online pharmacy Drinking With Amoxicillin 500mg Cap Le Viagra Pour Les Jeunes Viagra Funktion

HaroQuicle
2017 оны 10-р сарын 10

Conecta Propecia viagra Achat Cialis Discount Cephalexin Dose Chart Online Pharmacy In Canada

HaroQuicle
2017 оны 10-р сарын 12

Cialis De Lilly Icos Rulide Pharmacie Viagra viagra Cephalexin Picture

HaroQuicle
2017 оны 10-р сарын 15

Kamagra En France viagra online pharmacy Viagra Generika Erfahrungen Apotheke

HaroQuicle
2017 оны 10-р сарын 16

Side Effecrs Of Amoxicillin Provera Abnormal Menstruation Drugs no prescription needed for levitra Is Priligy Safe

HaroQuicle
2017 оны 10-р сарын 19

Viagra Rezeptfrei Arzt viagra Cialis E Pressione Bassa Purchase Flagyl Prescription

HaroQuicle
2017 оны 10-р сарын 25

Alternativa Al Priligy Cialis Utisci levitra wholesale no prescription Internatinal Medication Low Prices Pharmacy 4 U Uk Viagra Ohne Rezept Im Ausland Kaufen

HaroQuicle
2017 оны 10-р сарын 29

Se Vende Cialis Sin Receta Amoxicillin Flavored Martini viagra Brand Viagra Hawaii

HaroQuicle
2017 оны 11-р сарын 2

Cialis 20 Mg Quanto Costa cialis Order Propranolol Uk Propecia Liver Damage Herbal

HaroQuicle
2017 оны 11-р сарын 7

Cialis 5mg Taglich Nebenwirkungen cialis Viagra Generico Sildenafil Citrate Amoxicillin Sandoz Prix Du Cialis Avec Ordonnance

HaroQuicle
2017 оны 11-р сарын 27

Valuepharmaceuticals Viagra Sales Uk viagra online Kamagra Vente 120 Mg Priligy Y Epilepsia

HaroQuicle
2017 оны 11-р сарын 29

Zithromax For Treatment Of Chlamydia Generic Viagra Pills Propecia Obesidad cialis Malegra Dxt Plus Cialis O Viagra Cual Comprar

HaroQuicle
2017 оны 12-р сарын 5

Amoxicillin Side Effect viagra online pharmacy Buy Generic Accutane Online No Prescription Prix Du Kamagra Cialis Levitra

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *