Б.Түвшинбат: Ерөнхий зураач Г.Ганбаатар хууль зөрчиж байна

11-р сарын 12, 2018 2:41 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 25
IMG_6220

Р.ОЮУН

УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан Б.Түвшинбат, ерөнхий зураач Г.Ганбаатарыг хууль зөрчиж байгаа болон шилэн дансны тухай хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр ”Би энэ оны нэгдүгээр сараас эхлэн УДБЭТ-ын уран сайхны удирдагчаар 10 сар ажилласан. Энэ хугацаанд алдаа дутагдал, ололт амжилт, боломж бололцоо, тайз, хувцас, тоглолтын чанарыг хянан уран бүтээлийн шаардлага тавьж ирсэн. УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатар, түүний төрсөн дүү зураач Г.Оюун нарт ашиг сонирхлын зөрчилдөөн, Авлигын эсрэг тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн зөрчил, олон жил бугшсан алдаа дутагдал, ёс суртахуун, ёс зүйгүй явдал байна. Монгол Улсын хөдөлмөрийн хууль болон театрын дотоод журмын дагуу Шилэн дансны тухай хууль, театрын уран бүтээлчид, ажилчид заавал мэдэх ёстой. Уран бүтээлийн зардал ямар замаар хэн, хэзээ захиран зарцуулж байгааг хувийн саналаар мэдэх хүсэлтэй байна” гэсэн юм.

Мөн тэрээр театрын 2017 оны уран бүтээлд ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүй, хувийн дансаар захиран зарцуулагдсан театрын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатарын хувийн дансанд эсвэл “Гэсүй” компанид шилжүүлсэн байдаг. Тус театрын 2018 оны шинэ уран бүтээл салбарын сайдын баталсан төсөв, төлөвлөгөөнд “Баядера” бүжгэн жүжгийн 80 сая төгрөгөөр тайз, хувцас, бүтээн байгуулалт, уран бүтээлийн зардал тусган төлөвлөгөө гаргаснаас ерөнхий зураач Г.Ганбаатар 81 сая 400, түүний төрсөн дүү Г.Оюун 40 сая төгрөг гээд нийт 121 сая 400 мянган төгрөгөөр хийнэ гэсэн. Хэрэв мөнгө гаргахгүй бол хийхгүй гэсэн бидний зөрчилдөөн гурван сар үргэллжилсэн гэж байлаа.

Эх сурвалж www.polit.mn  

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *