Б.Тулга: Тогтоол, шийдвэртэй холбоотой  маргаан гараагүй

3-р сарын 13, 2018 8:46 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 54
3-16-2-750x400

С.УЯНГА

 МАХН өнгөрсөн сарын 9, 10-нд II Их чуулганаа хуралдуулсан. Нийслэл,  21 аймгийн намын  анхан шатны  байгууллагаас 1044 төлөөлөгч сонгогдон оролцсон чуулганы үеэр МАХНын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улираан сонгож, намын дүрмийн өөрчлөлт болон Мөрийн хөтөлбөрийг баталсан. МАХН хуулийн хугацаанд Их чуулганаар баталсан намын дүрмийн өөрчлөлт, Мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Улсын Дээд шүүхэд гаргаад байсан юм. Дээд шүүх өчигдөр тус намын хүсэлтийг хэлэлцэв.

Шүүх хуралд МАХНын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нар оролцсон юм. Түүнчлэн Дээд шүүхийн гадна намын жирийн гишүүд, дэмжигчид цугларсан байлаа.

Улсын Дээд шүүх МАХНын дүрмийн өөрчлөлт, Мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд  зарим нэг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн үзэж хойшлууллаа. Тиймээс хүсэлтээ дахин хүргүүлнэ гэдгийг намын удирдлагууд мэдэгдсэн юмМАХНын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээМАХНын II Их чуулганаас гаргасан тогтоол, шийдвэртэй холбоотой ямар нэг маргаан гараагүй. Гол нь Их чуулганы дараа хуралдсан намын Бага хурал, түүнээс гарсан Гүйцэтгэх товчооны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоол шийдвэрийг  гар­гаж өгнө гэсэн үүднээс шүүх хурал хойшиллоо. Гол нь мөрийн хөтөлбөрийн хувьд одоогийн Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд анхаараарай гэж байх шиг байна. Тиймээс бүх зүйл бэлэн байгаа боло­хоор материалаа нэмж бүрдүүлээд Дээд шүү­хэд хүсэлт гарганагэлээ.

Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор МАХНын дэд дарга Ц.Оюунбаатар:

МАХНын дүрмийн өөрчлөлт, Мөрийн хөтөлбөрийн бүртгэлийг  дутуу байна гэж шүүх үзлээ. Тиймээс гол хурлаар хэлэлцсэн про­токол, бусад материалыг бүрдүүлж, Дээд шүүхэд дахин өгнө. Энд онцлоход, ганц нэг материал дутуу байгаагаас өөр хүндрэлтэй асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, зарим хуралдааны тэмдэглэл заавал байх хэрэгтэй. Хуралдааны прото­кол болон Мө­рийн хөтөлбөрийн хувьд тод­руулах зүйлс байна гэсэн. Нам дээрээ ярилцаад нягталж шалгасны дараа материалаа бүрэн гүйцэд болгож бүр­дүүлнэАсуудлыг богино хугацаанд шийдээд явах боломжтой. Намын даргын асуудлыг тусгай­лан бүртгүүлнэ гэсэн заалт хуульд байхгүй. МАХН II Их чуулганаа ард олонд ил тод, нээлттэй хийсэнгэж байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Amoxicillin Cause Severe Diarrhea Withdrawal Of Cephalexin Viagra Ohne Rezept Kaufen Mit Paypal tadalafil cialis from india Trouver Du Cialis Pas Cher Viagra Vs Kamagra

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *