Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нарыг АТГ-т шалгуулна гэв

6-р сарын 4, 2018 2:47 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 32
6-4-55

Б.БАЙГАЛЬ

“Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллагаас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нарыг АТГ-т шалгуулахаар болжээ.  Энэ талаар өнөөдөр /06.04/ мэдээлэл хийлээ.  Тэднийг оффшор бүсэд багтсан компаниар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй  гэж  үзэж байгаа юм байна.   Мөн “Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч Б.Ганзориг энэ  үеэр “Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нь суурь боловсрол эзэмшээгүй. 1997-1998 онд оройгоор тавдугаар сургуулийг төгссөн гэж ярьдаг ч тус сургуулийн архивт Б.Цогтгэрэл гэсэн нэр байхгүй байна. Энэ нь түүнийг суурь боловсрол эзэмшээгүй, өөрийн төгссөн сургуулиа үнэн зөв мэдүүлээгүй зэргийг илтгэж байна” гэлээ.  Тиймээс  Б.Цогтгэрэлийн боловсрол эзэмшсэн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулахаар болсон юм байна.

 Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *