Б.Сандагсүрэн: Үйлдвэржилт, ногоон хөгжлийг дэмжиж ажиллана

12-р сарын 19, 2016 11:15 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 24
12-19-9h

Д.ОЮУНЧИМЭГ

 

Ховд аймгийн ИТХын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнтэй ярилцлаа.

Ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар тайлбарлаж өгнө үү?

Аймгийн ИТХын хоёрдугаар хуралдаанаар ирэх дөрвөн жилийн бодлого чиглэлийг тодорхойлсон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрт үйлдвэржилт болон ногоон хөгжлийн бодлого чиглэлийг түлхүү тодорхойлж өгсөн. Тухайлбал, ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэн загвар аймаг болохын төлөө ажиллах болно. Түүнчлэн хувь хүнд тулгамдсан асуудал, санал бодлоо ИТХд хандаж тавьдаг. Нөгөө талдаа ИТХ болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь бодлого тодорхойлдог. Тиймээс ирэх дөрвөн жил ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа иргэддээ танилцуулж байна. Мөн иргэдийн тавьж байгаа саналыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлэхээс гадна цаг тухай бүрт нь шийдвэрлэхийг зорьж ажилладаг.

Түүнээс гадна төлөөлөгчдийг чадавхижуулах талаар ямар ажил хийж байна вэ?

УИХын Тамгын газраас ИТХын төлөөлөгчдийг чадавхижуулахад анхаарч НҮБийнХөгжлийн хөтөлбөр”-өөс санаачлан Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарчНутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх ньтөслийг өнгөрсөн дөрвөн жил хэрэгжүүлсэн. Энэ төсөл дахин үргэлжлэх болсон нь сайшаалтай. Манай аймаг төлөөлөгчдийг чадавхижуулах талд анхаарлаа хандуулж тус төсөлтэй хамтарч ажиллан 412 төлөөлөгчийг сургалтад хамруулсан. Сум, багийн хурлын төлөөлөгчийн чадавхийг бэхжүүлснээр гарах үр дүн нь ирэх жилүүдэд харагдана. Хамгийн гол нь төлөөлөгчдөөр дамжуулан иргэдийн санал, хүсэлтийг авах учраас тэдний чадварыг сайжруулах, хэрхэн ажиллах вэ гэдгийг чиглүүлж ажиллах болно. Өөрөөр хэлбэл, тухайн төлөөлөгч иргэдтэй уулзахдаа хэрхэн ярилцах, хурал, цуглаанд оролцохдоо ямар байдлаар хандах зэргийг сургалтаар олгоно гэсэн үг. Эцсийн дүндээ энэ бүхэн ард нийтийн санал хүсэлтийг бодлогын баримт бичиг, авч хэрэгжүүлэх ажилд тусгахад чухал байр суурийг эзлэх юм. Энэ сургалтыг шат дараалан явуулах болно.

Танай аймгийн тухайд улсын төсвөөс татаас авдаг аймгийн нэг. Ер нь орон нутгийн санд төвлөрүүлэх хөрөнгийг нэмэх боломж бий юу. Та бүхний мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэсэн байна л даа?

Манайх улсын төсвөөс татаас авдаг. Бидний хэтийн зорилго өөрийгөө санхүүжүүлэх чадамжийг бий болгох. Энэ тухай нэлээд хэдэн жил ярьж байгаа. Тиймээс боломжийг эрэлхийлж байна. Одоогийн байдлаар санхүүжилт босгох хэмжээний томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага байхгүй. Гэхдээ цаашдааХөшөөт”-ийн уурхайгаа түшиглэн хөгжих боломжтой юм. Хамгийн гол нь зөв зохистой хөгжүүлэх чухал. Ер нь манай аймгаас нүүрс олборлож байгаа тус төсөл орон нутаг болон аймагт хөрөнгө оруулалтыг өсгөх боломжтой. Бид энэ талаар ярилцаж байна. Аймгийн хэмжээнд төсөвлөсөн орлогыг 100 хувь бүрдүүлэх боломж бий. Ховд аймаг үйлдвэржилтийг хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд цементийн үйлдвэр байгуулахыг зорьж байна. Мөн арьс ширний боловсруулах үйлдвэр байгуулах зорилго тавин ажиллаж байгаа. ТүүнчлэнЭрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахыг зорьж байгаа юм. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нь хэрэгжих боломжийг бүрдүүлж байна.

-“Эрдэнбүрэн”-гийн усан цахилгаан станц 64 мегаваттын хүчин чадалтай гэж байсан. Тэгэхээр танай аймаг цахилгааны асуудлаа бүрэн шийдэх боломжтой болж байгаа гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав, цахилгаан станц байгуулагдаж ашиглалтад орсноор цахилгааны хэрэглээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Түүнээс гадна баруун гурван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой юм. Эдийн засгийн хувьд өсөх боломжийг бүрдүүлнэ. Учир нь цахилгаан эрчим хүчээ гаднаас авах мөнгөний урсгал дотооддоо шингэх болно. Мөн үйлдвэржилтийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох юм.

Гадаад харилцааны чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Манай аймаг гадаад харилцаандаа анхаарал хандуулж байна. Аймгийн хувьд БНХАУ-тай хил залгаа оршиж байгаа хилийн боомт бий. Мөн ОХУ руу Баян-Өлгий аймгаар дамжаад гарах боломжтойгоороо бидэнд давуу тал болж байна. Түүнчлэн босоо болон хэвтээ тэнхлэгийн зам Ховд аймгийг дайран өнгөрч байгаа. Тиймээс урд хөрштэйгээ харилцаагаа сайжруулахыг зорьж байгаа. Үүний үр дүнд Шиньжан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс манай аймагт айчлал хийсэн. Энэ айлчлалын үр дүнд хоёр аймгийн харилцааг хөгжүүлэх, боловсрол болон дэд бүтцийн талд хамтарч ажиллахаар ярилцсан. Хамгийн гол нь хоёр орны хилийн боомтоор зорчиж байгаа хүмүүст чирэгдэл учруулахгүй байх талд харилцан ярилцаж гэрээ хэлэлцээр хийлээ. Түүнчлэн 8000 юаниас доош худалдаа үйлчилгээ хийсэн хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирэх асуудлыг шийдвэрлэж чадсан нь үр өгөөжтэй айлчлал болсон гэж бодож байна.

zahialga

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *