Б.Пүрэвдорж: Ажилдаа үлдэх гэсэн пялдага нөхөр ШШГЕГ-т байна

2-р сарын 9, 2018 2:40 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 21
7bdb863cd0dcef5fde9d9d6214c902a3-550x300

Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганы үйл ажиллагааг дүгнэж мэдээлэл хийлээ. Тэд эрх баригчид хангалтгүй ажилласан гэж дүгнэв.  Мөн Ц.Нямдоржид авч   өгсөн “Лексус-570” маркийн автомашин талаар мэдээллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 570 авто машин авч өгсөн байна. Энэ үйлдлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын давсан орлогоос авсан гэж тус газраас тайлбарласан. Төсөв хүнд байна гэж эрх баригч намынхан ярьдаг. Гэтэл 2017 онд 374,1 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалт хийсэн байна. Үүний нэг жишээ нь 360 сая төгрөгөөр авто машин худалдан авсан явдал юм.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зарцуулах ёстой мөнгөөр Хууль зүйн сайд машин авсан нь хууль бус үйлдэл юм. Ц.Нямдорж сайд машин аваад өг гэж хэлээгүй байх. Энэ бол ажилдаа үлдэх гэсэн “пялдага” нөхдийн хийсэн үйлдэл юм. Цаашид 374 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалтыг олон нийтэд ил болгоно гэлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан:-2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9-нийг хүртэл юу болсныг манай гишүүд дүгнэлээ. Энэ намрын чуулган бол ОУВС-нд хөтлөгдөж, татвар нэмсэн чуулган байлаа. Эрх баригч нам эргэж хургасан, талцсан, зодолдсон, барааны үнэ, шатахууны үнэ огцом нэмэгдсэн чуулган байлаа. Үнийн зохицуулалтын тал дээр эрх баригчдад алсыг харсан бодлого алга. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *