Б.Оюумаа: Сонгуулийн сурталчилгааг үнэ төлбөргүй явуулах цагийн хуваарийг баталсан

9-р сарын 28, 2016 10:04 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 127
9-28-3h

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

СЕХны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.

Нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардаж авлаа. Ер нь орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна?

СЕХноос баталсан хуваарийн дагуу сум, дүүргийн сонгуулийн бэлтгэл ажил хугацаандаа явж байна. Санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох ёстой. Энэ дагуу сум, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажлыг зохион байгууллаа. Мөн саналын хуудсын мэдээллийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоор шалгуулж, давхар хянуулж байна. Одоо хамгийн гол ажил болох саналын хуудас хэвлэх ажилдаа орно. УИХын сонгуулиар 590 төрлийн саналын хуудас хэвлэж байсан бол одоо 2000 гаруй төрлийн саналын хуудас хэвлэнэ. Сум, дүүргийн тойргууд, баг, хороо болгон нэг тойрог болдог. Тиймээс тэр хэмжээгээрээ саналын хуудас олон төрөл гарч байгаа юм.

9-28-3Энэ удаагийн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлээд байгаа. Нам тус бүрээс хэдэн хүн нэр дэвшиж байгаа тоо гарсан болов уу?

Одоогоор энэ талаарх мэдээллийг аймгуудаас авч байгаа тул нэгдсэн тоо гарч амжаагүй байна. Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 1613 баг байдаг. Есөн дүүргийн 152 хороо нийт 1765 тойрог байна гэсэн үг. Сум, дүүргийн хурлын мандатын тоо 7282 байгаа. Сонгуульд оролцож буй нам, эвслийн хувьд аймгуудад нэг эвсэл, зургаан нам, дүүргийн сонгуульд зургаан нам оролцож байгааДавхардалгүй тоогоор есөн нам, нэг эвсэл байгаа юм. Мөн энэ сарын 21-ний байдлаар 15212 нэр дэвшигч бүртгүүлээд саналын хуудсан дээр нэр нь бичигдээд байна. Гэхдээ дээрх тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь зарим газар шүүхийн шийдвэр гарч байгаатай холбоотой.

Сонгуулийн албан ёсны сурталчилгаа ирэх сарын 1-нд эхэлж 17-ныг дуустал явах ёстой. Сурталчилгааны үеэр юу анхаарах хэрэгтэй вэ?

Орон нутгийн сон­гуулийн сурталчилгааны үед УИХын сонгуулийн сурталчилгаатай адил зарчим баримтлах юм. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар заасан байдаг. Энэ заалтуудыг нэр дэвшигчид, нам, эвсэл анхаарах хэрэгтэй. Мэдээж хуульд зааснаас бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулж болохгүй. Мөн хуулийн 68 дугаар зүйлд сонгуулийн сурталчилгааг ямар арга хэлбэрээр явуулахыг тодорхой заасан.

Нам, эвсэл, нэр дэвшигчид телевиз, радиогоор үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах хуваарь батлагдсан уу?

Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлд телевиз, радиогийн сурталчилгаатай холбоо­той заалтууд туссан. 82.2, 82.3-т заасны дагуу Үндэсний олон нийтийн радио, телевизээр нам, эвсэлд сонгуулийн сурталчилгааны цагийг үнэ төлбөргүй олгох хуваарийг баталсан. Хуваарийг удахгүй СЕХны хуудсанд байршуулна. Энэ дагуу нам, эвсэл төлбөргүй цаг авна. Үүнээс гадна арилжааны телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа явдаг. Улс болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэг цацдаг телевиз, радио СЕХнд мэдэгдлээ ирүүлэхдээ  гурван төрлийн бичиг баримт хавсаргах ёстой. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 82.8-д заасан материалуудыг хавсаргах юм. Харин аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлэг цацдаг радио, телевиз сонгуулийн санал авах өдрөөс 20-оос доошгүй өдрийн өмнө мэдэгдлээ харьяа сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Энэ асуудалд радио, телевизийнхэн хайнга хандаж, хугацаа хоцроож ирүүлсэн асуудал бий. Бид хуулийн хугацаанд мэдэгдлээ ирүүлсэн радио, телевизийн мэдэгдлийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна

Сонгогчдын хувьд ч анхааруулах асуудал байгаа байх. Тухайлбал, саналын хуудсан дээр эргэлзэж, тээнэгэлзэх зүйл хэр орсон бол?

Сурталчилгааны үеэр хууль бус сурталчилгаа хийж байгаа нэр дэвшигч, нам, эвслийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгөх хуулийн заалт байдаг. Энэ нь иргэдийн хяналтыг сайжруулах зорилготой заалт юм. Хэрэв хууль бус сурталчилгаа явуулж, эд мөнгө тарааж, хөнгөлөлттэй үйлчилгээгээр үйлчлэх зэрэг зөрчил дутагдлыг баримттайгаар илрүүлсэн тохиолдолд тухайн иргэнийг урамшуулах тогтолцоотой. Тараасан эд, мөнгөний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр иргэнийг урамшуулах хуулийн заалт байдаг. Харин саналын хуудасны хувьд сонгогчдод төөрөлдөх зүйл байхгүй. Аль баг, сум, хороонд харъяалалтайгаас нь шалтгаалан тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрс орж ирнэ. Одоо сум, дүүргийн сонгууль дангаараа болох учраас нэг багц саналын хуудас байна гэсэн үг. Гэхдээ сонгогчид саналын хуудасныхаа зааврыг сайн унших хэрэгтэй. Мандатын тоо харилцан адилгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн тойрог, баг хорооноос хэдэн төлөөлөгч сум, дүүргийн хуралд сонгогдохыг мандатын тоо илэрхийлж байгаа. Тухайлбал, гурван мандаттай газар гурав хүртэлх нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх боломжтой. Зарим газар 13, 14 мандаттай байх жишээтэй. Ийм тохиолдолд 13, 14 хүртэл тооны нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх юм. Мандатын тоог саналын хуудасны заавар болгон дээр тод хараар бичсэн байгаа. Харин 2000 гаруй саналын хуудас байгаа учраас хаана, хэдэн мандаттайг хэлэх хүндрэлтэй.

Орон нутгийн сонгууль нь УИХын сонгуультай адил Сонгуулийн тухай хуулиар явагдаж байгаа. Гэхдээ орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо бага, нэр дэвшигчдийн хувьд харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд байна гэсэн шүүмжлэл бий. Хэдийгээр СЕХ хууль тайлбарлах субьект биш ч энэ удаагийн сонгуулийн онцлогийн талаар товч тайлбар өгөхгүй юу?

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдахаас өмнө УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн тухай хууль нь тус тусдаа байсан. Ингээд дээрх гурван хуулийг нэгтгээд Сонгуулийн тухай нэгдсэн том хууль баталсан. Энэ хуулиар бүх шатны сонгууль зохион байгуулагдана. Гэхдээ хуульд шат шатны сонгуультай холбоотой онцлог заалтууд багтсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид, тэднийг бүртгэх, жагсаалтаас хасах түүнтэй уялдан гарах үр дагавартай холбоотой маргаан дагуулсан асуудал нэлээд байсан. Мэдээж төгс хууль биш. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Бид энэ сонгууль дуусахаар Сонгуулийн тухай хуульд оруулах саналаа боловсруулж өгнө. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн дараа тайлангаа ирүүлэхдээ заавал Сонгуулийн тухай хуульд оруулах саналаа өгөх чиглэлийг СЕХноос өгч байгаа.

Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад 14 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Бэлтгэл ажлын хувьд төсөв хангалттай байж чадаж байна уу?

-Өмнө нь орон нут­гийн сонгуулийн төсвийн дийлэнх хэсгийг орон нутгийн төсвөөс гаргадаг байсан бол Сонгуулийн тухай хуулийн дагуу улсын төсвөөс ээлжит сонгуулийн зардлыг гаргаж байгаа. Орон нутгийн төсөвт суусан зардлуудыг сонгуулийн зардлын дансанд татаж, төвлөрүүлсэн. Тэндээсээ дахин хуваарилалт хийж байна. Сонгуулийн төсөв 13.9 тэрбумаар батлагдсан. Хангалттай гэж хэлэхэд хүндрэлтэй. Бид аль болох хуваарилагдсан төсвийг хэмнэлттэй, үр бүтээлтэй зарцуулахыг хичээнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 8 Сэтгэгдэл

Fannie
2016 оны 12-р сарын 1

At last! Someone with the insight to solve the prbmleo!

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Domperidone From Sweden cialis price Cephalexin Yeast

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Real Zentel Echinococcosis Online Tablet Overseas online pharmacy Levitra Mode Emploi

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Zithromax Z Pack buy cialis Precio Venta Priligy

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Tuenti Con Propecia cheap cialis Sale Generic Free Shipping Clobetasol

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Awc Conadian Pharmacy viagra Purchasing Free Shipping Macrobid In Internet Australia

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Best Over The Counter Erection Pill cialis 5135.1

Ellgync
2018 оны 6-р сарын 8

On Line Cheap Drugs cialis 5mg Legally Doxycycline Amex Accepted

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *