Б.Отгонбат: Сошиал бизнес нийгэм рүү чиглэдэг

2-р сарын 21, 2018 8:24 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 70
2

Ц.МЯГМАРБАЯР

 Бизнес, хөгжилбулангийн зочноорГлобал удирдагч сан”-гийн ерөнхийлөгч Б.Отгонбатыг урилаа.

 Таны бодлоор орчин үед ямар төр­лийн бизнес илүү хурдтай хөгжих вэ

Одоогоор хоёр төр­лийн бизнес хөгжиж бай­на. Нэг нь цэвэр аш­гийн төлөө, нөгөөх нь сүү­лийн үед гарч байгаа сошиал бизнес. Өөрөөр хэл­бэл, ашиг олохын тулд бус нийгмийн сайн сайх­ны төлөө нийгмийг эе­рэгээр өөрчлөхөөр хийж буй бизнес юмЭнэ нь нийгэмд байгаа тулгамд­сан асуудал, бэрхшээл, зовлонгийн шийдлийг олоход хэрэглэж байгаа шинэ урсгал. Тухайлбал, БангладешийнГраминбанкны үүсгэн байгуулагч Мухаммад Юнус тус улсын ядуу эмэгтэйчүүдэд ямар нэгэн барьцаагүйгээр зээл өгч болдгийг харуулжээ.

Тэрээр дэлхий дээр жижиг зээл олгодог банкийг үүсгэн байгуулсан хэмээн Нобелийн шагнал хүртсэн юм. Үүнээс хойш дэлхий нийтийн хандлага зөвхөн ашиг олохын төлөө биш. Харин ашиг олохын хэрээр нийгэмд ямар нэгэн эерэг өөрчлөлт үнэ цэнийг бий болгохыг зорьж эхэлсэн. Хэрэглэгчид бизнесийг сонгохдоо энэ бизнес ашгийн төлөө юу эсвэл ногоон хөгжилд болон ядуурлыг бууруулахад чиглэж ажиллах уу гэдгийг нь харж шийдвэр гаргадаг болсон байна. Тиймээс бизнесийнхэн байгаль орчны сөрөг нөлөөллийг ямар нэгэн байдлаар буулгахын төлөө эрхэм зорилт, үнэ цэнийг бий болгохын төлөө зорьж байгаа юм. Энэ хэрээр хэрэглэгчийн боловсрол өсч, хүний эрхийг дээдлэх хандлага илүү болж байна. Эндээс харвал монголчууд ч энэ чиглэл рүү бизнесийнхээ орчныг уялдуулах нь зүйтэй. Монголын бизнесНарантуулзахаас эхэлсэн. Гэхдээ сүүлийн үед бизнесийнхэн дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн алхаж байгаа.

Сошиал бизнес гэдгийг тодруулаач?

Энэ нь маш сонирхолтой бизнес. Тодруулбал, нийгэм рүү чиглэсэн бизнес гэж ойлгож болно. Их, дээд сургуулиуд нийгэмд боловсрол, мэдлэгийн үнэ цэнийг бий болгож байгаа гэдэг агуулгаар энэ төрлийн бизнест хамаарна. Дэлхийд нийгмийн тэгш бус байдал ноёлж эхэлсэн учраас сүүлийн үед бизнесийн ном, сурах бичиг, судлаачдын ярьж байгаа зүйл үүнийг л хэлж байгаа шүү дээ. Монголын тухайд бидний банкинд байгаа хадгаламжийн 95 хувь нь 300 гэр бүлийн гарт бий гэдэг. Мөн Монголын бизнесийг 200 гэр бүл атгаж байна гэлцдэг. Гэхдээ энэ буруу зүйл биш. Мэдээж бизнест манлайлагч байх ёстой. Харин тэр пирамедийн дээр байгаа нэг хувь, доод талын 90 хувиас хэдэн зуу дахин илүү орлого олж байгаа учраас нийгэмд тэгш бус байдал үүсч байна. Ингэснээр төрийн бодлого, улстөрчдөд итгэх иргэдийн итгэл сулардаг. Бизнесийн цаашдын хандлага дундаж болон түүнээс доогуур давхаргыг дээш нь татах шийдэл олж байх ёстой. Тухайлбал, агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудал. Гэтэл нөгөө талаасаа бизнесийн хамгийн том боломж. Мөн хямд өртөгтэй орон сууц худалдан авах нь асуудал хэрнээ нөгөө талаасаа бизнесийн бас л нэг боломж. Харин үүнийг хэрхэн шинэ санаа гаргаж бизнес эрхлэх вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр нас харгалзахгүйгээр тэрбумтан болох боломж байна.

Бизнесийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэр­лэгийн засварыг хийж байна гэдэг. Гэхдээ энэ зөв­хөн нэг жишээ шүү дээ?

Нийгмийн хариуц­лагатай байх гэдэг нь таны асууснаас өөр зүйл. Ерөнхийдөө корпо­рацийн хариуцлага гэ­дэг бол тухайн компани их хэмжээний ашигтай ажилласныхаа дараагаар сургуульд компьютер, эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэх зэргээр хүчээр шийдвэрлэж байгаа явдал. Энэ байдал нэг их хол явахгүй. Харин бялуугаа ганцаараа хүртэхийн оронд олуулаа хувааж, хамтаараа урагшлах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, ядуурлыг бууруулах байдлаар олон хүнд хүртээмжтэй бизнес хийх гэсэн үг. Боломжтой хэсэг нь  ядуу байгаа хэсгээ өөд нь татах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс нийгмийн хариуцлага хэмээн нэрийдэж хэсэгхэн хүнд зориулсан хязгаарлагдмал байдлаар ажиллахыг хэлэхгүй. Тэгэхээр компаниуд нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө бизнесээ чиглүүлэх учиртай. Гэхдээ 1990 оноос эхлүүлсэн бизнесийг энэ чиглэлд уялдуулах боломжгүй. Яагаад гэвэл, компанийн засаглал хөгжлийнхөө эхэнд явж байна. Манай улсадКFC”, “Pizza Hut”, “Шангриллагэсэн корпориац орж ирснээрбялуу”-гаа нийгэмтэйгээ хувааж хүртдэгийг харж болно. Ингэснээр тэдний бизнес  нийгэмдээ хариуцлагатай, нийгмээ өөрчлөх тогтол­цоо руу шилжиж байна.

Монголын боловсролын салбар хэдийд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх вэ?

Монголын их, дээд сургуулиуд дэлхийн топ сургуульд орохгүй байгаа шалтгаан нь  хөтөлбөр болон багшлах боловсон хүчний чадавхиас хамаарч байна. Тухайлбал, багш нар нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн хувьд дэлхийн стандартад хүрэхгүй байна. Тиймээс манай сангаас зохион байгуулж буй компанийн засаглал, борлуулалт, марктенгийн хөтөлбөр нь Харвардын хөтөлбөрөөр явагддаг. Тэгэхээр боловсролын салбарт орчин үетэйгээ хөл нийлүүлж алхах нь сургуулиудын бизнесийн өрсөлдөх чадварын асуудал юм. Ялангуяаманай сургуулийн бизнесийн удирдлагын мастерийн хөтөлбөрт инноваци хийхийг оюутнууддаа чиглүүлдэг. Энэ жил манай сургуульд 180 гаруй оюутан суралцаж байна. Дэлхийн 160 гаруй оронтой хавсарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг учраас оюутанд ганц онол заадаггүй. Тухайн хамтрагч улсад нь суралцуулан хос дипломтой төгсөх боломжтой. Тиймээс манай оюутнууд нэг жил эх орондоо сураад дараагийн нэг жилд Солонгос,Тайвань, АНУ, Сингапурт үргэлжлүүлэн суралцах гарц нь нээлттэй.

Манай бизнесийнхэн компаниа уламжлалт аргаараа удирдаж байгаа. Тэдэнд зориулсан сургалт бий юу?

Захирлуудад зориулсан хөтөлбөр бий. Тухайлбал, “Нарантуулзах дээр лангуу ажиллуулдаг компанийн захирал бизнесээ дэлхийн хэмжээнд хүргэж болно. Энэ захирлуудад зориулсан нэг жилийн магистрын хөтөлбөр юм. Мөн 1-5 жилийн туршлагатай дунд шатны захирлуудад зориулсан хөтөлбөр ч бий. Энэ хөтөлбөрөөр дамжуулан бизнесийн олон талт суурь мэдлэгийг олгох юм. Хөтөлбөр сайн хэрэгжиж байгаа болохоор төгссөний дараа компани байгуулан ажиллах хэмжээнд бэлтгэнэ. Энэ бол нэг төрлийн инноваци юм шүү дээ.

Инноваци шингэсэн бүтээгдэхүүн гэхээр бүтэхгүй зүйл мэтээр хардаг. Учир нь бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс болсон шүү дээ?

-Дэлхий даяаршиж байгаа энэ үед Монгол Улс хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн 310 оронтой өрсөлдөж, хөгжих нь тодорхой. Мөн дэлхий нийтээр нэг хэлээр ярьдаг болохыг ч үгүйсгэхгүй. Өнөөдөр криптовалют, цахим мөнгө, биткойны тухай хүн бүр ярьж, худалдаа арилжаанд оролцож байна. Мөн хиймэл оюун ухааны тухай ярьдаг болсон. 20 жилийн дараа 20 мянган ажлын байрыг машинууд орлоно гэлцдэг. Магадгүй ирээдүйд  тогооч болохоор суралцаж байгаа оюутны ажлыг тогооч машинууд булаах магадлалтай. Түүнчлэн 4D-гээр боловсролыг гэрээсээ эзэмших боломжтой болж ч магад шүү дээ. Эндээс харвал салбар бүрт бүтээмжит сөнөөлт бий болно гэж үзэж байна. Бүтээмжит сөнөөлт гэдэг бол инноваци юм. Тэгэхээр Монгол хүүхдүүд технологийг компьютер эзэмшиж байгаа шигээ суралцаж эзэмших хэрэгтэй. Тэгвэл тэрбумтан болох боломж ойрхон байна. Гэтэл манайхан үнэ цэнэ муутай нүүрс, мал, мах экспортлох тухай л яриад байдаг. Нэг тонн нүүрсийг Хятад руу гаргахад 60 ам.доллар байгаа. Гэтэл хамгийн сүүлийн үеийн “Iphone” гар утсыг 1400 ам.доллараар худалдан авч байна. Хэдэн тонн нүүрс хил давуулчихаад Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар сайн байна гэж ярих нь ичгэвтэр. Үүний оронд монголчуудын оюуны чадамжийг ашиглан технологийн дэвшлийг бүтээхэд оролцох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *