Б.Обама гэнэтийн бэлэг барилаа

10-р сарын 6, 2017 8:53 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 15
22236551_1842989042681809_394529192_n

Х.ОЮУНБОЛД

Обамагийн гэргийтэйгээ ханилсаны 25 жилийн ой, мөнгөн хурим тохиожээ. Цагаан байшинг орхисноос хойш тэд хуримын ойгоо тэмдэглэж амжаагүй аж. Тиймээс Обама  эхнэрээ Пенсильвани мужийн эмэгтэйчүүдтэй уулзалтад оролцож байх  үеэр нь романтик бичлэг тавьж гэнэтийн бэлэг барьжээ. Мишель Обамагаас гадна 12 мянган хүн оролцсон Пенсильванийн эмэгтэйчүүдийн хурлыг Б.Обама гэнэт тасалдуулсан байна. Тэрээр “Би энэ баярыг тасалдуулахаас өөр аргагүй боллоо. Учир нь бидний гэр бүл болсны 25 жилийн ой тохиож байна” гэв. Түүний бичлэг “Бид гэр бүл болж хамт амьдарч эхэлснээс хойш тэвчээртэй хандаж ирсэн нь чамайг гайхамшигтай эмэгтэй гэдгийг илтгэнэ” гэсэн сэтгэл уярам үгсээр эхэлжээ. Мөн  “Чамайг надтай гэрлээч гэж уйгагүй гуйсан нь миний амьдралын хамгийн чухал шийдвэр байсан” гэж Б.Обама гэргийдээ хэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *