Б.Нэргүй: Ил тод байдлын хууль батлагдсанаар мэдээллийн давхцал, зардлыг бууруулна

2-р сарын 5, 2015 9:09 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 658
Цаг үеийн асуудлаар Уул уурхайн яамны хэлтсийн дарга Б.Нэргүйтэй ярилцлаа.

Д.ОЮУНЧИМЭГ

Цаг үеийн асуудлаар Уул уурхайн яамны хэлтсийн дарга Б.Нэргүйтэй ярилцлаа.

Эрдэс баялгийн сал­барын ил тод байдлын ту­хай хуулийн төслийн та­лаар товч мэдээлэл өгнө үү?

-Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль нь дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт хуулийн зарчмыг зааж өгсөн бол хоёрдугаар бүлэгт тэнд оролцогчид ямар эрх үүрэг эдлэх тухай заасан. Мөн байгууллагуудын гаргасан мэдээллээс зөрүү гардаг. Түүнийг зохицуулах заалтыг гуравдугаар бүлэгт оруулсан. Харин дөрөвдүгээр бүлэгт хариуцлага тооцох тухай заалт оруулж өгсөн байгаа юм. Манай улсын уул уурхайн салбар 100 гаруй жилийн түүхтэй боловч сүүлийн 10 гаруй жил эрчимтэй хөгжиж байгаа. Мэдээж хөгжихийн хэрээр ажиллах хүч, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэмжээ өсч байна. Өсч, хөгжихийн хэрээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүү болон бусад үйл ажиллагаа нээлттэй, ил тод болох шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын санаач­лагаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барьсан. УИХ-аас Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн нэгд­сэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Уул уурхайн салбарын хөгжлийн хугацааг гурван үе шат болгон хувааж болно. Эхний үед бүх үйл ажиллагаа нь ил тод байсан. Тухайлбал, “Монгол Ор” гэж компани байсан бөгөөд Орос, Бельги, Хятад, Америк, Францаас хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тухайн үед алт олборлон экспортод гаргасан бөгөөд орон нутаг болон улсад хэдий хэмжээний татвар төлөх вэ гэдгийг Богд хааны зарлигаар тогтоосон байна. Уул уурхайн компанийн олсон орлого, түүнийг зарцуулсан байдлыг ил тод болгох нь зүйтэй гэж үзсэн. Учир нь эрдэс баялаг гэдэг нь Монгол Улсын төрийн өмч. Тэгэхээр тухайн уул уурхайн компани хэдий хэмжээний бүтээгдэхүүн олборлосон, хэдэн төг­рөгийн ашигтай ажиллаж хэрхэн зарцуулсан бэ гэдэг нь нээлттэй, ил тод байх ёстой юм.

-Энэ хууль батлагд­санаар гарах үр дүн юу вэ?

-Уул уурхайн сал­бараас гарч байгаа үйлд­вэрлэл, бүтээгдэхүүн борлуулалтын мэдээл­лүүдийг туса д нь мэдээлж бай­сан. Хамгийн гол нь мэдээлэл гаргадаг 19 байгууллага байх бөгөөд үүнээс Засгийн газрын 11 байгууллага байдаг. Эдгээр нь тус бүрдээ мэдээлэл гаргадаг байна. Тухайлбал, гааль, татвар, ашигт малтмалын газар, Засгийн газар болон иргэний нийгэм, мэргэжлийн холбоод багтана. Тэгэхээр нэгдсэн мэдээллийн сантай болох хэрэгтэй гэж үзсэн. Ингэснээр хамтын удирдлага болон хяналтыг тогтоох боломжтой.  Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын зохистой түншлэл байгуулахаар болж байгаа. Энэ түншлэл нь хувийн хэвшил юу хийж байгааг, төр ямар бодлого барьж буйг, иргэний нийгмийн хяналтаа хэрхэн хийж байгааг хариуцах болно.

-Энэ хуулийг санаачлах болсон шалтгаан юу вэ. Өнөөдрийг хүртэл мөрдсөн хуулиар эрхзүйн асуудлаа шийдэх боломжгүй болсон хэрэг үү?

-Тэгэхээр уламжлалт бус ашигт малтмалтай холбоотой үйл ажил­лагаанууд тусдаа хуулиар зохицуулагддаг. Үүнд газрын тос багтана. Мөн цөмийн цацраг идэвхит бодистой холбоотой асуудлыг өөр хуулиар зохицуулна. Түүнчлэн хатуу ашигт малтмал нь Ашигт малтмалын хуулиар зохицуулдаг бөгөөд хамгийн ойрын жишээ гэхэд эдгээр нь тус тусдаа хуультай. Гэтэл эдгээр хуульд ил тод байдлын тухай заасан заалт байдаггүй. Ганцхан ашигт малтмалын хуулийн 48.10-т олборлох үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь урд онд улсын болон орон нутгийн татвар, төлбөр хураамжийн тайлангаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний хамт дараа оны нэгдүгээр улирал дуусахаас өмнө олон нийтэд мэдээлнэ гэсэн заалт бий. Ер нь 2006 оноос манай улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан байдаг. 2007 онд Засгийн газрын 80 дугаар тогтоолоор төрийн захиргааны төв, орон байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газар өөрийнхөө чиг үүргийн дагуу мэдээлэл бэлтгэнэ.

Гэтэл Сангийн яам болон Татварын ерөнхий газарт хамааралтай мэдээллийг тусдаа бэлтгэнэ. Энэ нь цаг хугацаа, мэдээллийг давхцал, үргүй зардал гаргаж байгаа юм. Тухайлбал, орон нутгийн Засаг захиргаа манайд хэдэн төгрөг өгч чадах вэ гэдгийг л сонирхдог. Тэгэхээр бусад мэдээлэл хоцорч байгаа хэрэг. Энэ хууль батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн, товчхон мэдээл­лийг нэгтгэж гаргана. Хэдийгээр нээлттэй, ил тод байх ёстой гэж бай­гаа ч тухайн аж ахуйн нэгжийн нууцтай хол­боо­той хуулийг дагаж мөр­дөхөд зөрчилдөхгүй бай­хаар зохицуулалт хийсэн.

-Мэдээллийн зөрүү гар­даг тухай та дээр дурд­сан. Зөрүүтэй мэдээлэл гаргасан этгээд ямар ха­риуц­лага хүлээдэг юм бэ?

-Одоогийн мөрдөж байгаа хуулиар хариуцлага тооцох тухай заагаагүй. Хэрэв энэ хууль батлагдвал буруутай этгээдэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ.

-Зохистой түншлэл байгуулах тухай ярьсан. Одоо ч гэсэн гурван тал хамтарсан бүтцээр ажилладаг биз дээ?

-Олборлох үйлдвэр­лэлийн ил тод байдлын үндэсний зөвлөл бий. Тус байгууллага удирдах дээд байгууллага, ажлын хэсэг, ажлын албаас бүтнэ. Энэ зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд ажилладаг бол орлогч даргаар нь Уул уурхайн сайд ажилладаг. Гишүүдэд нь УИХ, Засгийн газраас 10, компанийг төлөөлж 10, иргэний нийгмээс бас 10 хүн хамрагддаг. Мөн нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх ажилладаг. Түүнээс гадна ажлын хэсэгт 34 хүн, ажлын албанд орон тооны гурван хүн байдаг бөгөөд нэлээд том бүтцээр ажилладаг байгууллага юм. Хууль батлагдсанаар энэ данхар бүтэц ажиллах шаардлагагүй болно.

-Мэдээллийн ямар зөрүү гардаг юм бэ?

-2006 онд Засгийн газраас 134 компани тайлан өгч байсан. Харин 2012 оны байдлаар Засгийн газраас 1617 компанийн тайланг авч 1197 компаниас тайлангаа ирүүлсэн байдаг. Үүнээс 250 аудит хийлгэсэн байгаа юм. Эндээс 36.8 сая төгрөгийн зөрүү гарч ирсэн. Энэ нь тайлан гарч байх хугацаанд тодруулан зөрүүг бууруулсан. Үндсэндээ ил тод байдлыг хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл олгохоос эхлэх хэрэгтэй. Мэдээж тусгай зөвшөө­рөл­тэй компани үйлдвэрлэлээ явуулсны дараа татвар төлөх үед хяналт тавьж болно. Мөн борлуулалтын орлогын хуваарилалтад хяналт тавих боломжтой. Түүнчлэн зарцуулалтад ч хяналт тавьж ажиллах юм.

-Аж ахуйн нэгжийн тайланг олон нийтэд ил тод байлгах ямар боломж байна. Одоогоор бүх компаниуд хаалттай байгаа шүү дээ?

-Компани болон орон нутаг, Засгийн газрын мэдээлж байгаа тоон дүн хоорондоо таарах ёстой. Мэдээж мэдээллийн хэрэгслээр тайлагнаж болно. Ер нь байгууллагууд сонин, хэвлэлээр ажлын тайлангаа нийтэлдэг шүү дээ. Үүнийг иргэн өөрийнхөө амьдарч байгаа орон нутагт хэдэн төгрөг зарцуулсан, хэдийг нь улсад төлсөн, хэдий хэмжээний орлого олсон бэ гэдгийг мэдэх боломжтой. Энэ хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл, үйлдвэрлэл, орлого, зарлагын зарцуу­лалтыг ил тод болгоно.

-Энэ хууль батлагд­са­наар уул уурхайн сал­барт ямар нөлөө үзүүлэх вэ?

 

-Хамгийн гол нь бие биеэ харддаг байдал байхгүй болно. Компаниудын явуулж байгаа үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай болно. Дэлхийн хэмжээнд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг 46 оронд хэрэгжүүлдэг бөгөөд 29 улс олон улсын стандарт шаардлага хангасан байдаг юм. Мэдээлэл ил тод болох уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад том дэвшил гарна гэж бодож байна.

Нийт: 7 Сэтгэгдэл

lebron james shoes
2016 оны 9-р сарын 23

As a result of looking throughout the search engines and coming across ways which were not powerful, I believed my life was over.
lebron james shoes http://www.6lebron.com

adidas yeezy
2016 оны 9-р сарын 23

Thanks for every one of your work on this web page.Your informative tutorial implies much a person like me and further more to my colleagues.
adidas yeezy http://www.yeezyshoes.us.com

stephen curry shoes
2016 оны 9-р сарын 23

hi!it’s everything extraordinary, and it is assisting our son and the family reckon that the content is excellent.
stephen curry shoes http://www.stephen-curry-shoes.com

official kd shoes
2016 оны 9-р сарын 23

Take advantage of the remaining portion of the year. You have been performing a dazzling job.
official kd shoes http://www.officialkdshoes.com

ancient samurai swords for sale
2016 оны 10-р сарын 17

Cold Steel does it again. Everything I have bought from Cold Steel has exceeded my expectations and more. You can never go wrong with cold steel.
ancient samurai swords for sale http://www.bestkatana.com/Handmade-Japanese-Samurai-Sword-Katana-Black-Red-Folded-Steel-Blade-Brass-Tsuba-Very-Sharp-p438714.html

japanese katana swords
2016 оны 10-р сарын 17

Cold Steel products are known for their durability and this item keeps that reputation in place. My only complaint is that it does seem a bit on the light side, but that is the same for all of Cold Steel’s polypropylene practice weapons.
japanese katana swords http://www.bestkatana.com/Clay-Tempered-Full-Tang-Blade-Handmade-Japanese-Samurai-Sword-Katana–p438703.html

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Kamagra India cheapest cialis 20mg Donde Comprar Cialis En Espana Buy Pfizer Brand Viagra Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *