Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг cуллажээ

6-р сарын 4, 2018 2:05 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 39
a40a7d57fab9d4c5df05e1679fad68ff-550x300

Т.САЙХАН

“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг хүүхдийн баярын өмнө суллажээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан байна.  Тэднийг Авлигатай тэмцэх газраас “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Стандарт банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй гэж үзэн, байцаалт авч байгаад хорих саналыг нийслэлийн Прокурорт хүргүүлсэн юм. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд хэлэлцээд 30 хоног хорих шийдвэрийг гаргасан байдаг билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *