Б.Мөнхдөл: Гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна

3-р сарын 21, 2017 11:12 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 55
3-21-3х

3-21-3Д.ОЮУНЧИМЭГ

Уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсчбуй.  Энэ талаар “Cover Mongolia” компанийн ерөнхийзахирал Б.Мөнхдөлтэй ярилцлаа.

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэөсч байгаа хандлагыг бид хэрхэн ашигласнаар эдийнзасгийн өсөлтийг дэмжих вэ?

-Манай гол экспортын бүтээгдэхүүн болох зэс ойрынхугацаанд өсөх хандлагатай байна. Учир нь дэлхийнхэмжээнд ажиллаж байсан томоо­хон уурхайнууд хаагдахшатандаа орж байгаа юм.

Тэгэхээр 2019-2020 оноос эхлэн дэлхийн зах зээл дээрзэсийн дутагдал гарч ирэх таамаглалыг олон улсыншинжээчид хэлж байна. Энэ үеэр Оюутолгойн далдуурхайн анхны олборлолт эхэлснээр манай улсын эдийнзасагт өсөлт авч ирэх хандлага ажиглагдаж байна. Тиймээс ойрын ирээдүйд уул уурхайгаас олох ашигнэмэгдэнэ. Харин энэ үед өмнөх алдаагаа давтажболохгүй. Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн өсөлтөөсхамааралтай эдийн засгийн тэлэлтийг буруу ашигласан ньодоогийн сургамжийг бидэнд өгсөн. Өөрөөр хэлбэл, олсонорлогоо хуримтлал үүсгэхгүйгээр төсвөө тэлэх замаар зарцуулсан алдаагаа давтаж болохгүй. Тий­мээс төсөвт оржбайгаа орлогыг ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Тухайлбал, Өсөлтийн мөчлөг рүү орж байгааүеийг үр дүнтэйгээр ашиг­лахын тулд “Баялгийн сан”-гаа байгуулах зайлшгүй шаард­лагатай. Хэдийгээр Баялгийнсангийн тухай хууль батлагдсан боловч одоогоор бодит ажил хэрэг болоогүй байна.

-Эдийн засгийн огцом өсөлтийг дагасан төсвийн зардлыг нэмэгдүүлж болохгүй гэдгийг ярьдаг болсон нь сайнхэрэг. Тэгэхээр төсвийн сахилга батыг нутагшуулах боломж нь ОУВС-гаас авах “Өргөтгөсөн санхүүжилтийнхөтөлбөр” байж болох юм гэдгийг эдийн засагчид онцолж байгаа шүү дээ.

-2009 онд ОУВС орж ирэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан нь дэвшил байсан. Тухайлбал, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй, Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоосон. Гэвч алхам, алхмаар сахилга батыг сулруулсаар байгаад эдийн засгийн нөхцөл байдал муудсан гэж болно. Үүнээс гаднатөсвийн гадуурх төсөвтэй адилтгаж болох зардал гарч байсан шүү дээ. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкболон Төвбанкнаас төсвийн шинж чанартай хөрөнгө оруулалт гарсан нь Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлжбайсан. Энэ үед ОУВС-гаас өгсөн зөвлөмжийг дагаагүй. Тиймээс тус байгууллагаас төсвөө нэгтгэхийг шаардсанучраас эхний үед энэ шаардлагыг биелүүлэх байх. Харин цаашид мөрдөх, төсвийн сахилга батыг сайжруулаххэрэгтэй. Мэдээж Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж байгаа учраас боломжгүй зүйл биш. Үүний үрдүнд олсон орлогынхоо зарцуулалт болон төсвөөс хэт давсан өр тавихгүй байхад суралцах учиртай. Түүхий эдийнүнэ өсч, буурах мөчлөгтэй. Мэдээж хэсэг хугацааны дараа үнэ унах нь зайлшгүй. Тэр үед төсвийн сахилга батыгхэрэгжүүлснээр хүнд үеийг хялбар давах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ унах мөчлөгийн үедЗасгийн газар өрөө төлөх чадвартай байх хэрэгтэй.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж эхлэх тэр үед аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсон. Харин сэргэх үед ньтухайн компаниудаа хэрхэн дэмжих боломжтой вэ?

-Уул уурхайн салбарыг зохицуулдаг хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгаснаар уналтад орсон аж ахуйннэгжүүдээ дэмжих, сэргэхэд нь туслах боломжтой. Түүнээс тухайн аж ахуйн нэгж, компанитай холбоотой хөрөнгөсанхүү, өрийн асуудлыг нь шийдвэрлэх боломжгүй. Улс төрийн болон хууль эрх зүйн орчин тогтвортой байгаагаагадны хөрөнгө оруулагчдад ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр компаниудад төрийн зүгээс үзүүлж буй томоохондэмжлэг. Компаниудын хувьд санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа хэдий ч менежмент болон маркетингаасайжруулах нь зүйтэй.

-Гадны хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайн салбарт ажиллах итгэл буурсан шүү дээ. Үүнийгсэргээхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Гадны хөрөнгө оруулагчдын хүлээж байсан зүйл нь гадаад зах зээлд тавьсан томоохон өрийг төлж чадах эсэхийг анхааралтай ажиг­­лаж байсан. Эдийн засгийн хувьд тогтвортой байх эсэх нь хүлээлт үүсгэсэн. Харин ОУВС-гийн хөтөлбөрийг авах болсноор итгэлийг сэр­гээх эхний алхам болж байна. Түүнчлэн уул уурхай, эдийн засгаа дэм­жиж ажиллах нь тодорхой болж байгаа гэдэг мэдээллийг өгч байгаа юм. Тиймээс тус сангийн шаардлагыг биелүүлэн хугацаанд нь амжиж орох нь чухал. Ин­гэснээр гадны хөрөнгө оруулагч манай улс руу орж ирэх хандлага сэргэнэ. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсч байгаатай хол­боотойгоор гадны хө­рөнгө оруулагчид манай улсыг сонирхоод эхэлсэн байгаа юм шүү дээ.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *