Б.Хурцын гомдлоор Ж.Батзанданд эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ

4-р сарын 25, 2018 1:02 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 64
31252828_1790601120985828_1387195967555502080_n-550x300

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулсан юм. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэтийн 49%, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг болон Б. Хурцтай холбоотой иргэдийн өргөдөл гомдлын дагуу Нээлттэй хэлэлцүүлэг хийсэн УИХ-ын гишvvдэд эрvvгийн хэрэг vvсгэ гэсэн чиглэлийг Ерөнхий Прокурор АТГ-т өгчээ. Үүний дагуу АТГ-аас дуудлаа. Явж мэдvvлгээ өгнө өө. Иргэдээ сонссоныхоо төлөө бурууддаг болох нь. Төрд шургалсан мафийн бvлэглэлийн гар хөл яаж ажиллахыг нь харцгаая” гэжээ. Тэрээр өнөөдөр /2018.04.25/ 11:30 цагт АТГ-т очиж мэдүүлэг өгөх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Zithromax Online From Canada cialis from canada Puppy Amoxicillin Bladder Infection Viagra Online Fast Shipping

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *