Б.Гүнбилэг: УИХ-ын даргыг огцруулах асуудал хуульд нийцэхгүй

12-р сарын 6, 2018 12:12 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 9
340190_35329627_1727446003957095_517987216404774912_n_x974-1024x683

Т.САЙХАН

УИХ-ын дарга М.Энхболдын  хуулийн зөвлөх Б.Гүнбилэг мэдээлэл /12.06/ хийлээ.  Тэрээр “УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар гишүүд хандаж байна.  Хуульд  таван үндэслэлээр УИХ- ын даргыг огцруулах боломжтой. Тухайн таван үндэслэл нь одоогоор бүрдээгүй байна.   Түүнээс бусад нөхцөлд УИХ-ын даргыг огцруулах талаар шаардлага тавих нь Үндсэн хуульд нийцэхгүй.    Энэ  хүн ажлаа хэвийн, үүргийн дагуу хийж байгаа. Тэгэхээр улстөрчид хуулийн дагуу энэ асуудалд хандах нь зүйтэй байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *