Б.Гарамгай­баатарыг огцруулах санал гаргажээ

11-р сарын 20, 2015 9:49 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 51
11-20-3

М.ЦЭЦЭГ

УИХын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын гишүүн, УИХ дахь тус намын бүлэгт харъяалагддаг. Гэтэл өчигдөр тэрээр бүлгээсээ гарна эсвэл, бүлгийнхээ дарга Б.Гарамгайбаатарыг огцруулна гэсэн санал гаргажээ.

Тэрээр “Намын бүлгийн шийдвэр,  тэр тусмаа Б.Гарамгайбаатарын шийдвэр миний шийдвэр хоёр тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Иймд миний бие Б.Гарамгайбаатар даргатай бүлэгт байх уу, үгүй юу гэдгээ бодож байна. Б.Гарамгайбаатар дарга АН-ын бүлгээс намайг явахыг  удаа дараа шаардаж байгаа. Уг нь би түүнийг огцрохыг, явах ёстой газар руугаа яваач,  идсэн ууснаа шалгуулаач гэж шаардаж байгаа. Б.Гарамгайбаатарын явах зам нь маш тодорхой. Тэр бүлгийн дарга биш “галын атаман” хийх ёстой хүн” хэмээн хатуу хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *