Б.Ганчимэг: Байгальд бэлэн хөгтэй чулуу байдаг  

11-р сарын 4, 2016 12:15 pm Нийтлэгч: Ангилал Соён гэгээрэл , Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 123
11-4-6h

Р.ОЮУН

Баянхонгор аймгийн хүүхдийнТэмүүжинтеатрын дарга, Соёлын тэргүүний ажилтан Б.Ганчимэгтэй ярилцлаа.

 

11-4-6Аймаг, сумд өөр хоорондоо брэнд бүтээгдэхүүн, онцлог ялгаагаараа өрсөлддөг болсон. ТанайТэмүүжинтеатрт брэнд гэж онцолж болохоор өвөрмөц бүтээл байдаг гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

Би одоо 56 настай. Намайг хүүхэд байхад аймгаас Соёлын ордныхон тоглолтоор ирдэг байлаа. Нэг удаа жүжигчин Дорлигжав ахБаянхонгор аймгийн Түйн голоос түүж авсан түнтгэр чулуугаар Буяндэлгэр Жалам хар тоглоногэж зарлаад тоглоход үнэхээр гайхамшигтай санагдаж билээ. Тэр үед байгалийн чулуу ингэж дуугардаг юм байхдаа гэж гайхаж байсан. Үүнээс хойш сургуулиа төгсчТэмүүжинтеатрт ирсний дарааТэмүүжиндуурийн хөгжмийн оркестрийн бүрэлдэхүүнд чулуун хөгжим орсон байсан. “Авьяасхөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Боловсролын газрын дарга Д.Байгалмаа надаасМанай аймагт бусад аймгаас ялгарах содон ямар зүйл байнагэж асуусан. Баянхонгор аймгийнТэмүүжинтеатрын хувьд хөгжлийнхөө 30 жилийн хугацаанд өөрийн гэсэн онцлог, брэндүүдийг гаргаж байсан. Нэгдүгээрт, “Тэмүүжиндуурь. Энэ нь Монголын урлагийн салбарт нэгэн чухал брэнд. Бүх аймагт чулуун царгил хөгжмийг тоглодог бол манай аймагт энэ хөгжмийг олуулаа тоглодог. Энэ нь бусдаас ялгарах бас нэгэн урлагийн брэнд болж чадсан

Чулуугаа хаанаас авдаг юм бэ. Тусгай газар байдаг уу?

Манай аймгийн БаянӨндөр суманд Чандмань гэж уул бий. Энэ ууланд байгалийн чулуунууд хөгтэйгөөрөө байдаг. Одоо энэ уулыг соёлын өвийн хамгаалалтад авсан учраас чулуу авах хориотой болсон. Энэ жил Тооройн баяр дээр чулуун хөгжмийг зарж байна гэсэн. Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг байх аа. Ингэж болохгүй. Хүмүүс зөвхөн өнөөдрийн хоолныхоо төлөө эрдэнэ болсон баялгаа зарж, үрж байна шүү дээ. Энэ уулын баруун талаас нь до, зүүн талд нь соль гэсэн чулуунууд хөгтэйгөө байдаг. Хангайн талд ийм чулуунууд байдаггүй. Байсан ч битүү дуутай. Харин говийн чулуу царгиж дуугардаг учраас чулуун царгил гээд байгаа юм. Социализмын үед айл болгон мандолин, гитартай байлаа. Хөгжмийн боловсролыг гэртээ авдаг байсан. Одоо өөрийгөө хөгжүүлэхэд бүх юм үнэтэй болсон учраас нийтээр нь хөгжүүлэх боломжгүй байна. Тиймээс чулуун царгил хөгжмөөр олон хүүхдэд хөгжмийн боловсрол эзэмшүүлье. Мөн Баянхонгорын брэндийг гаргаж ирэх зорилготой ажиллаж байна.

Чулуун царгил хөгжмөөр яг хэдэн хүүхэд тоглодог юм бэ?

Лувсанданзанжанцангийн 375 жилийн ойгоор энэ хөгжмийг олноор нь тоглуулах төсөл бичиж өгсөн. Боловсролын газар, “Тэмүүжинтеатр аймгийнхаа бүх сургуультай хамтарч ажилласан. Манай аймаг 29 сургуультай. Нэг сургуулиас 20 хүүхэдтэй чуулга гарсан. Ингээд СУИСийн Хөгжмийн тэнхим, Хөгжим, бүжгийн коллежийн гавьяат багш Зоригттой хамтарч ажилласан. Тэгээд аймгийнхаа бүх сумын сургуулийн хөгжмийн багш нарыг цуглуулж урлагийн боловсрол олгох сургалтаа чулуун царгил хөгжим дээр явуулсан. Энэ ойгоор Баянхонгорын газрын зургийн хэлбэрт 375 хүүхдийг зогсоож байгаадЖалам хар”, “Дээшээ дээшээдууг тоглуулж байсан. Тэгэхэд Зоригт багшЦохивор хөгжмийн төрлөөр Монголд байтугай дэлхийд хамгийн олноор тоглосон нь гайхамшиг болж чадлаагэж хэлж байсан. 375 гэдэг ч 400 гаруй хүүхэд тоглосон. Энэ үед олноор нь тоглуулж сургасан, одоо ч гэсэн олуулаа тоглож байгаа. Одоо цэцэрлэгийн хүүхдүүд ч тоглодог. Энэ жилээс чулуун царгил хөгжмийн ангийг шинээр нээсэн. Нөгөө талаасаа Монголын элсний ширхэг бүр үнэ цэнэтэй шүү гэдгийг мэдрүүлэх зорилготой. Мэдээж байгаль эх дэлхийгээ хайрлахад сургаж байна. Чулуугаа хайрлана гэдэг эх орноо хайрлана гэсэн үг. Үүнээс гадна хүүхдүүд бие биеэсээ суралцах юм.

Энэ хөгжим дээр ямар ч аяыг тоглож болох уу. Г.Бирваа гуайн нэрэмжит улсын уралдааны нээлт дээрЗандан шоо”-г их цоглог тоглож байсан?

Соёл, спорт аялал жуулчлалын яам гэж байхад 71 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгээд аймгаараа чулуун царгил хөгжим, хувцастай болсон. Тэгээд Г.Бирваа гуайнДээшээ дээшээдуу, Чойдогийн хөгжимЖалам хар”-ыг сонгосон. “Жалам хар”-ыг Монголын бүх ард түмэн тоглож омогшдог. “Дээшээ дээшээбол хүсэл тэмүүлэлтэй цоглог дуу шүү дээ. Өнгөрсөн жил С.Гончигсумлаа гуайн 100 жилийн ойгоор түүний дуунуудыг тоглолоо. Ер нь төгөлдөр хуурын хөгтэй, пентатоник, сонгодог хөгжим, ямар ч аялгууг чөлөөтэй тоглож болно.

Хөгжим хийх чулуугаа хэрхэн сонгодог вэ?

Байгальд бэлэн хөгтэй чулуу байдаг. Одоо хориотой болсон болохоор тэндээс авч болохгүй. Юм хөгжиж байна. Зарим чулууг өөр газраас сонгоод хөглөж авдаг. Мөн хөгжим хөглөдөг, хийж зардаг хүнтэй болсон. Манай Бичигт хад гэдэг газрын чулууг тогшиж үзэхэд дуу гардаг юм билээ. Харин дараагийн хүмүүс үүнийг ямар төвшинд гаргаж, хөгжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Үүнд зориулсан хөгжмийн бүтээлийг захиалгаар хийлгэж байгаа. Залуу хөгжмийн зохиолч М.Бирваа манай театрын хамгийн анхны хөгжмийн зохиолч хүүхэд. Энэ хүүгээр чулуун царгил хөгжимд зориулсан аялгуу зохиолгож байгаа. Түүгээр ч барахгүй чулуун царгил хөгжимд зориулсан дуу, шүлэгтэй.

11-4-6i1

Брэндээ хадгалж, хамгаалахын тулд ямар ажил хийж байна вэ?

Харин гадагш нь алдах шаардлагагүй. Үүнийг анх хийж байхад Өвөр Монголд ийм чулуун хөгжим байна гэдгийг сонссон. Гэхдээ бид тэнд ажиллаж байгаа хүмүүсээр судлуулаад тодруулахад хөрөнгөтэй улс чулуугаа зорж, сийлээд Турба хөгжим шиг хэлбэртэй хийж байна гэсэн. Тэгэхэд манайх байгалийн чулууг байгаагаар нь ашиглаж байгаа юм. Түүхий эд байхад гадагш нь хямд зарж болохгүй. Өөр аймагт ч өгөхгүй. Уралдаанд ирсэн хүмүүсБагшаа чулуун хөгжмөө зардаг уу. Зараачгэдэг. Энэ бол үнэт өв төдийгүй Баянхонгор аймгийн брэнд мөн. Нэг чулуу байрнаасаа хөдөлбөл хэдэн жил зовдог шиг тэр газар ч гэсэн хөгтэй чулуугаа үгүйлнэ. Тиймээс чулуундаа их харамын сэтгэлтэй байдаг.

Хүүхдүүдийн өмссөн хувцас, хөгжимтэйгөө их зохицсон байсан?

Хүүхдүүдийн хувцсыгХонгор нутгийн жороо”, “Зандан шоогэсэн дуунд зориулж хийсэн. Баянхонгор аймагт анх хүн үүссэн, говь нутгаас чулуу олддог учраас сүг зургийн хэлбэртэй хувцас ч бий.         

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

Vinnie
2016 оны 12-р сарын 1

Agen Judi | Agen Judi Resmi Agen judi resmi, kami adalah agen judi yang akan membatu anda untuk membuat akun judi resmi online. Silahkan hubungi kami untuk peuaamtbn akun judi anda. Home « Wabah Judi Online

Lotta
2016 оны 12-р сарын 3

Yours is a clever way of thniking about it. http://wkbikl.com [url=http://lirxcrpmln.com]lirxcrpmln[/url] [link=http://qfdfzrya.com]qfdfzrya[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *