Б.Эрдэнэбат: Бид ардын урлагийг шинэ төвшинд гаргаж чадсан

7-р сарын 23, 2012 10:29 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 718

Э.ОРХОН

 

Фолк рок этник урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” Монголын ардын урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалаар шинэчилж, дэлхий дахинаа уламжлалт соёлоо таниулж чадсан хамтлаг билээ. Тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн сард танай­хан ОХУ-ын Крас­ноярск хотод “Ази номхон далайн орнуудын бүсийн олон улсын дуу хөгжмийн наа­дам”-д оролцсон. Энэ та­лаар болон сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонир­хуулаач?

-ОХУ-ын Крас­ноярскт “Ази номхон да­лайн орнуудын хөгжмийн наа­дам”-д оролцоод ир­сэн. Сүүлийн үед шинэ клип­ний ажилдаа орсон байна. Ерөнхийдөө хамт­лагийн­хан амарч байгаа. Есдүгээр сараас шинэ уран бүтээлдээ оро­хоор төлөвлөж байна.

-Сүүлийн үед танайхан­тай ижил хэв мая­гаар тоглодог хамтлагууд нэ­лээд бий болж байна. Танай хамтлагын хувьд бусад хамтлагуудаасаа ялгарах онцлог нь юу вэ?

-Бид Ардын урлагийг шинэ төвшинд гаргаж ирэхийн тулд бай­гуу­лагдсан. Тухайн үед хүмүүс ардын урлагийг сонсдоггүй. Тэр дундаа залуус ардын урлагаа со­нирх­доггүй байлаа. Харин бид гарч ирснээр залуус ардын ур­лагийг сонсож, сонирхох нь нэмэгдсэн гэж боддог. Бид “Folk rock” хөгжмийн төрөлдөө анхдагч нь юм.

-Ардын урлагийг шинэ төвшинд гаргасан хамт­лагийн хувьд өөр урлагийн төрлөөр тоглох уу?

-Бидний гол зорилго за­луучууддаа ардын ур­лагаа таниулж, ойлгуулах юм. Ганц ардын дуугаар уран бүтээл хийхээсээ илүү шинийг санаачилж, шинэ хэв маягыг бий бол­гох гэж явна. Тиймээс уран бүтээлийнхээ зохио­лыг өөрсдөө гаргадаг. 

-“Алтан ураг” хамтлаг ардын урлагийг Монголдоо төдийгүй дэлхийд гаргаж ирсэн. Гадаад орны үзэг­чид, манай орны үзэгчид хоёрын хооронд ялгаа байдаг уу?

-Сүүлийн үед залуус ардын урлагаа ойлгож сон­сох нь ихэссэн санагддаг. Тэр утгаараа Монголын үзэгчид маань бахархаж омогшсон сэт­гэлээр хүлээж авдаг. Ха­рин гадаадын үзэгчид гай­хан биширч, сонирхдог.

-Танай хамтлагыг сон­согч фэнүүд олон байгаа байх. Сонсогчдоос сонирхолтой санаа, санал ирж байсан уу?

-Биднийг сонсогчид дэлхийн өнцөг булан бүрт бий болжээ. Японд манай хамтлагийнхыг сонсдог залуус бидэнтэй адилхан хувцас хийлгэж өмсөөд “Фүжи” олон ул­сын хөгжмийн наадамд ирж зургаа ава­хуулж байсан. Мөн Гол­ландын зураач залуу манай хамтлагын зургийг зураад үзэс­гэ­лэнгээ гар­гаж бай­сан. Бид үзэгч сон­­согчид­тойгоо Фэйсбүүк болон мэйл хаягаараа байнга ха­рилцаа холбоо­той байдаг.

-Залууст ардын ур­лагийг рок стилиэр шинэ­чилж байгаа нь их таа­лагд­даг юм шиг санагддаг. Танай хамтлаг залгамж ха­лаагаа бэлтгэж байна уу?

-Сүүлийн үед “Фолк рок” урсгалыг сонирхож сонсох, хамтлагууд ши­нээр бий болж байна. Гэх­дээ бид ардын урлагийг шинэ төвшинд гаргаж чад­сан. Энэ амжилтыг шинэ гарч ирж байгаа залуус бууруулахгүй байгаасай гэж боддог. Бид залгамж халаа бэлдэх гэхээс илүү залууст шинэлэг са­наа, бүтээлч байдлыг ха­руулахыг зорьдог.

-Ойрын үед ямар уран бүтээл төлөвлөж байна. Тоглолт хийх үү?

-Одоогоор тоглолт хийх бодолгүй байна. Ха­рин ирэх арваннэгдүгээр сард олон улсын хөгжмийн фес­тивальд явах талаар ярилцаж байгаа.

Нийт: 3 Сэтгэгдэл

Gatsy
2016 оны 12-р сарын 1

Always reefhsring to hear a rational answer.

Carrieann
2016 оны 12-р сарын 3

Right oni-ths helped me sort things right out. http://vwduyuc.com [url=http://xeiihlus.com]xeiihlus[/url] [link=http://opdnwqwl.com]opdnwqwl[/link]

Jady
2018 оны 9-р сарын 20

Just what the doctor orrddee, thankity you! http://nijzrnxg.com [url=http://yohchu.com]yohchu[/url] [link=http://fwjraarko.com]fwjraarko[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *