Б.Энх-Амгалан: Татварын нэмэгдлийг эргэж харах хэрэгтэй

1-р сарын 10, 2018 8:38 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 58
2-1

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас татварын нэмэгдэлтэй холбогдуулан байр суурийг нь сонслоо.

Татвар нэмсэн асуудлыг Засгийн газар ОУВС-тай нэгдүгээр сарын 25-нд уулзаж ярих болсон. Татварын нэмэхгүй байх өөр ямар гарц байна вэ?

-Татварын бодлогыг эргэж харах зайлшгүй шаардлага хэрэгцээ бий. Бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын  тулд тухайн үед санхүүгийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй гэсэн шаардлагын хүрээнд зарим төрлийн татварыг нэмэх асуудал руу орсон. Одоо энэ татварын нэмэгдлийг эргэж харахгүй бол болохгүй нь. Засгийн газар татвар нэмэхээс гадна орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийг өсгөх бодлого барих ёстой.

Эдийн засгийг өсгөхийн тулд ямар бодлого барих вэ?

-Хоёр хөрштэйгөө бүс нутгийн харилцааг хөгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч байна.  Энэ нь монголын үйлдвэрлэгчдийг  илүү их багтаамжтай зах  зээлд оруулахад  гол зорилго нь оршиж байна. Манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн ОХУ-ын Сибирийн зах зээл, Зүүн хойд Хятадын зах зээлд гарах бүрэн боломжтой. Энэ чиглэлээр удахгүй энэ сарын 18-нд Буриадын тэргүүн манай улсад айлчлах гэж байна. Харилцан хөрөнгө оруулалтыг яаж  дэмжих вэ гэсэн асуудлыг ярилцана. Тэр  дундаа Монголын аж ахуй нэгжүүдийг  Эрхүү, Байгал нуур, Хабаровскийн чөлөөт бүсэд 5-10 жилийн хугацаатай татваргүй, хөрөнгө оруулалтын таатай нөхцлөөр оруулах  гэж байна.  Мөн татваргүй бүсэд орж ажиллах байгууллагуудыг ОХУ-аас дэмжиж, зээлийн асуудлыг шийдэж өгнө гэсэн.

Хойд хөрштэй худал­дааны талаар нэлээд ажил эхлүүлжээ. Урд хөршийн тухайд?

-БНХАУ-тай эдийн засгийн таван форум зохион байгуулахаар төлөв­лөсөн. Энэ чиг­лэ­лээр зах зээлд гаргах бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажил яриг­даж байна. Манай гол бү­тээг­дэхүүн мах ма­хан бүтээг­дэхүүн юм. Тиймээс малыг эрүүлжүүлэх ажил их чухал байна гэсэн үзэж байна.  Мөн монголын цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн асуудал тулгамдаж байна.  Тэгэхээр усны эхийг, ойн санг хамгаалахад ОХУ-тай хамтран ажиллахаар боллоо. Енисей, Ангар мөрөн, Байгал нуур зэргийн усны эх үүсгэвэр бүгд манай улсаас очиж байна. Тэгэхээр энэ нь зөвхөн Монголын биш олон улсын асуудал болж хувирсан. Байгаль экологио авч үлдэх, ажлын байраа нэмэгдүүлэх, татвар нэмсэн ч эргээд  орлогоо нэмэх асуудал дээр онцгой анхаарна.  ОУВС-гийн хүрээнд татвар нэмэх шаардлага зайлшгүй тулгарах байсан.

Дотоодын зах зээлд ямар бодлого баримталж байна вэ?

-Дотоодын зах зээлийг нэмэгдүүлэхийн тулд эх оронч худалдан авалт гэсэн хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. БХЯ-ны төрийн хэрэгцээнд байдаг цэргүүдийн гутал хувцас зэргийг дотоодын үйлд­вэрлэгчдээс худалдан авах.  Ер нь эх оронч худалдан авалтыг салбар бүрт хийж чадвал эргээд тогтвортой эдийн засгийг сайжруулах боломж бүрдэнэ.  Энэхүү худалдан авалтыг дэмжих комиссыг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд нар ахалж байна. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, татварын бодлогоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих асуудал нэг тийш болно.

Шаталсан татварын бодлого дээр цалингийн хэмжээг 1.5 сая төгрөг гэж заасан. Түүнийг 2.5 сая болгох талаар ярьж байгаа. Ийм боломж бий юу?

-Хувь хүний  орлогын албан татварыг нэмнэ гэдэг тухайн иргэнд хүнд тусна. Хөдөлмөрлөж олсон цалингаас  улс өндөр хэмжээгээр аваад байна гэдэг утгагүй.  Нөгөө талаар хүн амын худалдан авах чадвар буурна. Ядуурал газар авна. Тийм учраас энэ  нэмэгдлийг эргэж харах шаардлагатай. Тухайн  үед Монгол Улс дефольт зарла. Эсвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагд гэсэн ийм нөхцөл байсан учраас эхний ээлжинд гал унтраах шаардлагатай арга хэмжээ авсан. Монгол Улс дефольтоо зарлаж болохгүй байсан. Гэхдээ одоогийн эдийн засгийн нөхцөл байдал дээр тулгуурлан энэ асуудлыг засаад аваад явчих боломжтой гэж харж байна.  Энэ нь шууд хэрэгжээд иргэдийн нуруун дээр том ачаалал болох зарим төрлийн татварыг зохицуулах болов уу гэж харж байгаа.  Ерөнхий сайд ч ОУВС-гийнхантай уулзахдаа энэ асуудлыг шийдэж болох гэсэн тайлбар хэлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Kamagra Oral Jelly Uk Next Day Cialis Pas Cher Pharmacie Paris cialis Pillole Di Sconto Globali Viagra Effets Secondaires Viagra Cialis Combo

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *