Б.Долгион: Ядаж түүхийн дурсгалт барилгаар битгий оролд

4-р сарын 6, 2018 9:41 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 54
29790728_606642059682596_4139065308914647040_o

 

М.БААСАНДЭЛГЭР

 Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хууль бусаар эзэмшиж, ашиглах захиргааны актын талаар өчигдөр оршин суугчид мэдээлэв. Ингэхдээ түүнд оролцсон албан тушаалтнуудын хууль бус ажиллагаа, зүй бус байдлын талаар ярьсан юмУлсын их дэлгүүрийн өмнөх усан оргилуурын ойр орчмыг өнгөрсөн 2016 онд автомашингүй гудамж болгох шийдвэрийг хотын захиргаанаас гаргасан. Энэ захирамж нь манай хэд, хэдэн хуулийг зөрчиж батлагдсан хэмээн хуульч Д.Батсүх хэлэв. Тухайлбал, Үндсэн хууль, Газрын тухай хууль, Хот суурин газрын тухай хууль, Төрийн албаны хуулийг зөрчсөн аж. Нөгөөтэйгүүр энэ гудамжинд одоог хүртэл нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй байгаа юм. Энэ үеэрУлаанбаатар иргэдийн форум”-ын тэргүүн Б.ДолгионГазар доорх байгууламжийн зургийг харахад миний барилцсан “BEATLES”-ийн хөшөө алга байна лээ. Бид хотын соёлын тухай ярьж байна. Гэтэл сүүлийн үед бүтээн байгуулалт нэрээр сүйтгэж, нурааж байна. Ядаж түүх дурсгалт байшин барилгаа битгий оролд. Хэрэв үнэхээр мөнгө нь ихдээд байвал Баянхошуу, дагуул хотоо янзал. Монгол Улсын Нийслэлийг тайван байлгагэлээ. Шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө гадаад орноор явдаг л байх. Тэгвэл НьюЙорк хотын Манхеттеныг хар. Америкчууд тэр байшингуудыг нураагаад байна уу. Москваг хар, бүх дурсгалт хуучин бай­шингууд нь яг хэвээрээ, бүр нэмж засч байна. Харин манайхан яагаад түүхт дурсгалт газраа зүгээр байлгаж чадахгүй сүйтгэж, нурааж байдаг юм хэмээн тэрээр бухимдаж буйгаа илэрхийлсэн юм.

Харин уржигдар буюу энэ сарын 4-ний өдөр Хотын дарга С.Батболд Б.Цэрэндоржийн гудам­жийг хэвээр үлдээх шийд­вэр гаргасан. Энэ та­лаар  АТГ-ын дэргэ­дэх олон нийтийн зөв­лө­лийн гишүүн А.Саруул “Хотын даргын гаргасан захирамжинд “Монголын барилгын үндэсний ассоциаци”-тай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон. Тиймээс Сүхбаатар дүүргийн  дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрийг хэвээр нь үлдээх шийдвэр гэнэт гарсан” гэдгийг дуулгав. Ер нь анхнаасаа газар доорх байгууламж барих ямар ч боломжгүй гэдгийг мэргэжлийн  суд­лаа­чид хэлж, анхааруулж байсан. Гэвч хотын шинэ удирдлагууд дэмж­сэн нь буруу шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Тохижилтын зураг төслийг Т.Бадам­жунайгийн хүргэн Э.Анар хийсэн. Гэтэл түүнд газар доорх байгууламж барьж болохгүйг мэдсээр атал дахиад тохижуулах үүрэг өгсөн байна. Орчин үеийн тохижилт гэдгийг тэдгээр хүмүүс тайлбарлах учиртай. Нийслэлийн удирдлагуудаас гаргаж байгаа шийдвэрт огт итгэхгүй байна гэдгээ хурлын үеэр мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Side Effects Amoxicillin In Canines Zithromax For Pregnant Women Find Stendra Free Shipping Discount [url=http://cialviag.com]cheapest cialis[/url] Vente De Propecia Generique Triamterene Hctz 375 25 Mg

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Cephalexin Perkacet Interactions Side Effects El Cialis No Me Hace Efecto Viagra Four Man buy generic cialis online Best Rx Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *