Б.Дашлхүмбэ: Махнаас аль болох татгалзах хэрэгтэй

11-р сарын 2, 2017 10:44 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 3583
23115035_2001602116718954_1306924481_n

Р.ОЮУН

Бид өмнөх дугаартаа хайрст үлдний талаар мэдээлсэн. Энэ өвчний үед иргэд юунд анхаарах талаар АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхимийн багш Б.Дашлхүмбэтэй ярилцлаа.

Иргэд энэ өвчний талаар хэр мэдээлэлтэй байдаг юм бэ? 

-Хайрст үлд нь дэлхийн хүн амын хоёр хувийг хамарсан. Эмчлэхэд төвөгтэй, дахин сэдэрдэг, архаг хэлбэрээр явагддаг арьсны эмгэг юм. Энэ өвчин нь үе мөч, сэтгэлзүй, бусад эрхтэн болон эдийн засагт их халгаатай. Тухайлбал, гурван хүн тутмын нэг нь хайрст үлдний үений үрэвсэлтэй, 10 хүн тутмын ес нь стресс юм уу, өвчнийхөө улмаас таагүй мэдрэмжтэй, 62 хувь нь сэтгэлээр унах, 44 хувь нь ажлаа хийхэд хүндрэлтэй төдийгүй эрүүл хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчлөл 55, чихрийн шижингийн эрсдэл 46 хувиар илүү байх жишээтэй. Энэ өвчний талаар зөв мэдлэг, зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт, зөв арьс арчилгаа, зохистой эмчилгээ гэсэн цогц менежмент хэрэгтэй. Дан ганц эмчээс хамаарах нь бага, олон шалтгаантайгаар сэдэрч хүндрэх гээд байдаг. Хайрст үлдтэй хүмүүсийн цусан дахь липидийн төвшин өндөр, цус харвах, зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл их, чихрийн шижинтэй байх нь элбэг. Энэ бүхэн бодисын солилцооны алдагдалтай холбоотой. Олон хүн илүүдэл жинтэй байдаг. Тиймээс жин нэмэхээс аль болох сэргийлэх, жин ихтэй нь бууруулах, зөв хооллох, дасгал хөдөлгөөн тогтмол хийх шаардлагатай.

Энэ өвчин хүндрэхээр үе мөчөөр өвддөг гэх юм. Энэ үнэн үү?

-Хайрст үлдтэй олон хүнд судалгаа хийхэд 5-42 хувьд нь хайрст үлдний үе мөчний өөрчлөлттөй гэж гарсан. Ихэвчлэн гар, хөлийн хурууны жижиг үенд анзаарагддаг. Тухайлбал, хумсанд өөрчлөлт гарах, үе хавдах, хэлбэр нь өөрчлөгдөх, заримд нь яс ургах, хөдөлгөөн хязгаарлагдах гэх мэт. Мөн хөлийн өсгий хавдах байдлаар мэдэгдэж болно. Энэ тохиолдолд үений эмчид үзүүлж шинжилгээ өгөх, зураг авахуулахыг зөвлөдөг.

Ямар хоол, хүнс хэрэглэх вэ. Хориглодог хүнсний бүтээгдэхүүн бий юү?

-Хамгийн нэгдүгээрт өндөр илчлэгтэй, өөх тос ихтэй, улаан мах агуулсан хоолноос зайлсхийх хэрэгтэй. Аль болох загас, шувууны мах хэрэглэх, өөх тосны хэрэглээг бууруулах, транс тос хэрэглэхгүй байх. Энэ нь хайрст үлд өвчинд тустай төдийгүй зүрх судасны өвчлөл, цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг бууруулдаг. Хоолондоо жимс, ногоо түлхүү хэрэглээрэй. Ер нь өдөрт 2-3 удаа илчлэг багатай витамин ихтэй жимс, ногоо хэрэглэхийг зөвлөдөг.

Даршилж, нөөцөлсөн бүтээгдэхүүн, элсэн чихрийн хэрэглээг бууруулах хэрэгтэй. Глютен ихээр агуулсан цагаан гурилд зарим хүн мэдрэг байдаг. Ийм хүмүүст гурилан бүтээгдэхүүн зохидоггүй харин ч өвчнийг сэдрээдэг гэдгийг зөвлөдөг. Үрэвсэл сэдрээдэг, үрэвсэл бууруулдаг хүнс гэж бий. Хайрст үлд нь үрэвсэлт өвчин учраас үрэвсэл бууруулах хүнс хэрэглэх нь чухал.

Үрэвсэл бууруулахад ямар хүнс илүү тохиромжтой байдаг юм бол?

-Үүнд хүрэн манжин, брокколи, нэрс, салмон загас, газрын самар, турмерик, цагаан гаа, хан боргоцой болон ногоон навчит ургамлууд ордог. Харин үрэвсэл сэдрээдэг хүнсэнд цагаан сахар, улаан мах, транс тос, архи, шар айраг, шарсан төмс, нэмэлт амтлагчууд, сүү, ургамлын тос ордог. Мөн витамин Д, омега 3, витамин 12, витамин А, селениум, глюкозамин гликанийг нэмэлтээр уух нь өвчний эдгэрэлтэт тустай.

Хайрст үлд биен дээр их гардаг гэсэн. Арьс арчилгаандаа хэрхэн анхаарах вэ?

-Гол зүйл бол арьсыг сайн чийгшүүлж байх хэрэгтэй. Далайн давс, овъёос, содатай усанд орсны дараа хөвөн даавуун алчуураар зөөлөн арчиж чийгшүүлэгч тос байнга түрхэж хэвших хэрэгтэй. Мөн гуужуулж, хайлуулах үйлчилгээтэй салицил юм уу, уреа агуулсан тос хэрэглэж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Зочин
2017 оны 11-р сарын 4

Mahnaas gar genuu?! Hutsdag haltar nusan buu vee!!!

Comment
2017 оны 11-р сарын 4

Mahnii heregleeg mogolchuud udur shunugui, uvul zungui idseer ih ch olon uvchnii uuriig bii bolgoj bgaa daa. Uvchtei baitugai uvchingui humuus ch uliraldaa taaruulan mahaa hergelmeer. Nogoo tsagaa sain ideh heregtei. Hun amiin talaas iluu huvi n iluudel jintei .

Stay
2017 оны 11-р сарын 4

Unen helj bn ih mundag Emch bn yaltchgui mah bagashaar sedrelt baga boldiiin bnle shu

Аюуш
2017 оны 11-р сарын 5

эхний хүн гуай та бол мал

unen medeelel baina
2017 оны 11-р сарын 17

ene unen medeel shuu mahnaas tatgalzval alga boldog yum bilee er ni buh uvchnii suuri ni uuruu amitani garaltai buteegdehuun baidag mah bol hamgiin gol buruutan yum havdar haldvar zurh sudasni uvchin geed emnelgd hevtej bgaa uvchtuni 80 % mahnaas garaltai baidag gej helhed unheer haramsaltai baina

mongolchuudin 60 garaad nuguu ertunts ruu yavdagiin gol shaltgaan mah yumaaa humuus odoo unen boditoor amidarch surii

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *