Б.Чойжилсүрэн: “Хурд” групп татварын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг аваагүй

5-р сарын 31, 2018 2:26 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 79
DSC_00123556gfhjfdhf

Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байхдаа өөрийн эзэмшлийн “Хурд” группт НӨАТ-ын буцаан олголтоор 36 тэрбум төгрөгийг хуваарилсан  гэх мэдээлэл гарсан.  Энэ асуудлаар өнөөдөр /05.31/ УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр “Иргэдийн шударга шүүх ТББ-аас ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдаж, уг асуудлыг гишүүний ёсзүйд нийцэж байгаа эсэх талаар хэлэлцсэн. Энэ хуралд би холбогдох бичиг баримтуудыг авч очиж, “Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг авсан гэх асуудлаар тайлбар өгсөн байгаа. УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос гишүүн миний биеийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн. Уг бичгийг би өчигдөр гар дээрээ авлаа. Тиймээс өнөөдөр албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна” гэсэн юм. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос танд хүргүүлсэн бичгийг харахаар “Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 18 тэрбумаар хоёр хувааж, нийт 36 тэрбумыг авсан гэж ойлгогдож байна. Энэ нь ямар учиртай юм вэ?

-Сангийн яамнаас найман тэрбумаар, 10 тэрбумаар тус тус шилжүүлэг хийсэн юм. Нийтдээ18 тэрбумыг шилжүүлэг хийсэн юм билээ. Үүнийг хоёроор үржүүлээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан бололтой юм билээ. Энэ талаар Сангийн яамнаас би тайлбар авсан байгаа.

-Илүү төлсөн татвараа буцаан авсан гэдэг нь?

-Манай “Хурд групп бол ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын өртгийг бүрдүүлэх явцдаа илүү төлөгдсөн НӨАТ борлуулалтаас нь илүү гарчихдаг. Ер нь ийм тохиолдол үүсдэг. Энэ тухай НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйл дээр тодорхой тайлбарлачихсан байгаа. Ийм байдлаар зөрүү үүсдэг.

-Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та улс төрч, нэр хүндтэй бизнесмэн хүнийхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?

-Тосон бумбын нуруунаас 50 км-ийн зайтай талбайг энэ компани эзэмшдэг. Миний 50 хувийг нь зэмшдэг компанитай яг зэрэгцээ талбайдад нийт таван компани үйл ажиллагаа явуулдаг. Намайг улс төрд байгаа болохоор л ингээд баалаад байгаа юм. Түүнээс биш хууль зөрчихсөн зүйл байхгүй. Хоёр голын урсацаас холдуулж, 2 км-ээр талбайгаа татсан. Урт нэртэй хуулиар бол 200 метр юм.

33964470_1866642750032775_3780068526153269248_n

 

 Эх сурвалж:www.zms.mn  

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *