Б.Бямбасайхан: Төрийн өмчит компани бизнесийн зарчмын дагуу ашигтай ажиллах ёстой

2-р сарын 17, 2016 10:06 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 188
2-17-1б

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийнБизнес, хөгжилбуландааЭрдэнэс Монголком­панийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг урилаа.

-“Эрдэнэс Монголком­панийн энэ жилийн аж­лын төлөвлөгөөний талаар ярилцлагаа эхлэе. Тухайлбал, гаднаас оруулж ирэх хөрөнгө оруулалт, ямар гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байна вэ?

2-17-1-“Эрдэнэс Монголком­пани ньОюутолгойком­панийн монголын та­лын хувь болонЭрдэнэс Таван Толгой”, “Багануур”, “Шивээ Овоохувь­цаат компаниудын хувьцааг эзэмшдэг. Өнгөр­сөн онд нөхцөл бай­дал хүнд байсан. Тухайлбал, уул уурхайн сал­барт үйл ажиллагаа явуулдаг компаниуд зах зээл дээр өнгөрсөн жил 30-70 хувийн үнэ цэнээ алд­сан

Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдэр нь ойрын зургаан жилд байгаагүйгээр үнэ нь буурсан үзүүлэлттэй, зах зээлийн хүнд жил байлаа. Ийм үед Оюутолгойн гүний уурхайд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдэж чадсан. Ирэх жил зах зээл дээр түүхий эдийн үнэ уналттай хэвээр байх төлөв ажиглагдаж байгаа. Тиймээс үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд алдагдлаа нөхөх, зардлаа бууруулах зорилготой ажиллаж байна. Зах зээлд өрсөлдөж байгаагийн хувьд хэн хурдан өнөөгийн нөхцөл байдалд тохируулан, уян хатан бодлогохэрэгжүүлнэ, тэр компани илүү хурдан хүнд байдлаас гарах боломжтой. Нэг үгээрмөнгөн урсгалаа зөв зохицуулах ёстой гэсэн үг. ХаринЭрдэнэс Монголкомпанийн хувьд энэ асуудлыг шийдэж чадсан. Хэдийгээр түүхий эдийн үнэ унасан хэвээр байгаа ч үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлнэ. Мэдээж хүссэн ч, эс хүссэн ч сонгуулийн үйл явц тодорхой хэмжээгээр бизнест нөлөөлөх байх. Бусад улс орнуудад ч улс төрийн сонгууль, зэвсэгт  мөргөлдөөн зэрэг нь зах зээлд нөлөөлж л байдаг зүйл. Ийм нөхцөлдхэвийн ажиллаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг тасралтгүй явуулахаар бид төлөвлөөд ажиллаж байна.

Улс төр, зах зээлийн давалгаа хурц байх үед бизнесээ хэвийн үргэлжлүүлнэ гэдэг хэцүү даваа хэмээн бизнесийнхэн хэлдэг. Нэг биш хэд, хэдэн төрийн өмчит компанийг удирдахад улстөрийн нөхцөл байдалд автахгүй байх боломж хэр вэ?

Энэ жил зах зээлийн хүнд нөхцөл байдалд яаж тогтвортой үйл ажиллагаагаа явуулах вэ, алдагдлаа хэрхэнхамгийн бага хэмжээнд барих вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаа. Энэ бол бизнесийн гол зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд зах зээл унасан үед үйл ажиллагаа, бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй. Ингэснээр зах зээл сэргэх үедкомпани хурдан сэргэх, алдагдлаа хурдан нөхөж, ашиг олох боломжтой болдог. Нөгөө талаар экспорт хийж байгаа компаниуд бүсээ чангалахаас гадна, хаана ямар зах зээлд, ямар хүмүүстэй, ямар наймаа хийж байгаа вэ гэдгээ сайн ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ зөвхөн хил давуулаад болчихно гэж ойлгож болохгүй. Тухайн бүтээгдэхүүн хаана ямар замаар явж, яаж борлогдож байгааг сайн мэдэж, санаа тавих хэрэгтэй. Үүнийг сайн судалж, ойлговол өмнөхөөсөө ч илүү сайн гаргалгаатай бизнесийн төлөвлөгөө, шийдвэр гаргах боломжтой болдог. Ингэснээр бизнесийн ашиг, орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.

Оюутолгойн хувьд санхүүжилтийн гэрээ нэгэнт хийгдсэн учраас 2016 онд хөрөнгө оруулалт хэвээр үргэлжилнэ. Бид цааш хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө улам сайжруулж байна. Эхний шатны буюу ил уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцаас их зүйл сурч, мэдлээ. Зардлын хэтрэлтийн талаар хүмүүс хэлдэг шүү дээ. Тиймээс цаашид зардлаа хэтрүүлэхгүй байхад илүү анхаарч ажиллаж байна. Энэ жилийн хувьд хийж байгаа төсөв, тооцоогоо маш нарийн тооцон гаргаж байгаа гэж ойлгож болно. Ингэснээр гарч болох эрсдэлээс хамгаалахыг зорьж байгаа юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл, төсвийн тодотгол хэсэг буюу Оюутолгойн гүний уурхайд шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын төсвийг маш нарийн гаргаж байгаа.

Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэн, иргэдэд тэгш хүртээхийн тулд Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 онд баталсан. Энэ хуульд өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт оруулсан шүү дээ. Энэ нь танай компаниудын хувьд ямар боломж олгож байгаа вэ?

Тиймээ, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. “Эрдэнэс Монголкомпани бол энэ санд орлого төвлөрүүлэх зорилгоор байгуулагдсан юм шүү дээ. Тиймээс уг санд орлогоо төвлөрүүлнэ. Гэхдээ шаардлагатай хөрөнгө оруулалтын нөөцийгЭрдэнэс Монголкомпани дээр төвлөрүүлэхээр болсон. Энэ хөрөнгөө зөвхөн өөрийн бизнестээ зориулахаар хуулийн өөрчлөлт оруулсан юм. Ерөнхийдөө компанийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулахыг хуулиар хаасан гэсэн үг. Тэгэхээр манай компани ашигтай ажиллах үндсэн зорилготой болж байгаа юм. Ашигтай ажиллахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай бол түүнийг нь зах зээл дээрээс босгон компаниудынхаа бизнесийг нь өргөтгөх учиртай. Мэдээж мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой, ашигтай ажилласан тохиолдолдХүний хөгжлийн сандмөнгө төвлөрүүлэх нь тодорхой шүү дээ. Өөрөөр хэлбэл, саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгтэй адилхан үйл явц болж байгаа юм.Ер нь дэлхийн зах зээл дэх компаниуд ямар чиглэлээр ажиллаж байна. Түүнтэй ижил замаар явах хэрэгтэй гэж боддог.

Эрдэнэс Монголкомпанийн хувьд Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийд томд тооцогдох компаниудын нэг. Бидний хувьд төрийн өмчит гэж харахаас илүү олон нийтэд хувьцаа нь арилжаалагддаг, зах зээлийн зарчмаар ажиллах хэрэгтэй. Үүний тулд институцийн өөрчлөлтийг хийх ёстой.  “Эрдэнэс Монголкомпанийг төрийн өмчит компани, Засгийн газрын агентлаг маягаар ажилладаг байсныг хүмүүс мэднэ. Тиймээс одоокомпанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, бусад бизнесийнхэнд үлгэр үзүүлэх хэмжээнд ажиллахыг зорьж байна. Үүний тулд чадварлаг хүний нөөц маш чухал. Тэгэхээр ажилчдынхаа чадварыг ч мөн адил олон улсын стандарт, бизнесийн шаардлагад нийцсэн хэм хэмжээнд хүргэх хэрэгтэй юм.

Бусад орны хөрөнгө оруулалтын компаниудыг ажиглахад гол хүчин зүйл нь хүний нөөц буюу чадварлаг ажиллагсдынхаа хүчээр өргөжин, тэлдэг юм билээ. Тухайлбал, Казакстан, Сингапурийн компаниудаас дээрх байдлыг харж болно. Энэ бол хамгийн ойрын жишээ. Гадныхан компанийнхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд бусад улс орны сайн, чадалтай боловсон хүчнийг авч ажиллуулдаг. Манай компанид ч мөн адил хамгийн сайн хүний нөөц, ажиллах хүчийгбүрдүүлэх нь чухал гэж үздэг.

Компанийн засаглалын хувьд төрийн өмчит компани хамгийн муу жишээ. Тэгэхээр ашиг хийхээс илүү алдагдалд ордог нь нууц биш. Тэгвэл сайн засаглалыг тогтоох, бизнесийн зарчмаар ажиллахын тулд юуг, хэрхэн хийх ёстой вэ?

Аливаа бизнест алхам тутамд бэрхшээл гардаг. Хамгийн гол нь компани компани шиг ажиллах нь чухал. Эрх зүйн орчин зөрчилтэй байгаа гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл,төрийн өмчит компани маш олон хуулийн хүрээнд захирагддаг. Үнэн хэрэгтээ тэдгээр хуулиуд нь хоорондоо зөрчилтэй байдаг. Нэг хуулийн заалт нь нөгөө хуулийн заалтыг үгүйсгэх хандлагатай. Иймээс үйл ажиллагаагаа явуулахад их төвөгтэй болдог. Харин саяХүний хөгжлийн сангийн тухайхуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь энэ компанийгКомпанийн тухай хууль”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг болж байна. Хэрвээ манай компани бусад хувийн хэвшлийн компаниудын жишгээр, ижил зарчмаар ажиллавал ашиг олж чадна. Хэрэв уг хуульд өөрчлөлт оруулаагүй байсан бол өрсөлдөөн ихтэй энэ зах зээл дээр ажиллахад хэцүү байх байлаа. Нэг үгээр хэлбэл, гарыг нь хүлчихээд боксын тулаанд орж, ялалт байгуул гэсэнтэй адил болно.Эцсийн дүндээ иргэд буюу хувьцаа эзэмшигчдэд ямар ч ашиг хүртэх боломжгүй болно. Яагаад гэвэл, ялагдах нь тодорхой нөхцөлдрингдээр гарсан болохоор аргагүйЭдгээр бүх зүйлийг өөрчлөхийн тулд дан ганц хууль гэлтгүй, ажилчид, ажлын арга барил, сэтгэхүй, санхүүгийн стандарт, техник технологи, аюулгүй байдлын стандарт зэрэгт өөрчлөлт хийж, олон улсын жишигт хүргэх хэрэгтэй. Үүний дараа үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Ингэснээр баялаг бүтээж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх боломж бүрдэнэ.

Төрийн өмчит компани зардал ихтэй, данхар бүтэцтэй байдгаас гадна ижил төрлийн бизнес эрхэлж байгаа хувийн компаниас ядуу байдаг шүү дээ. Хэрэв компани сайн засаглалтай бол хуулийн хүрээнд захирагдан, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бэрхшээл гарахгүй.

Монголын зах зээлийг янз бүр байдаг гэдэг ч дандаа өсөлттэй байдаг. Гадаадын зах зээлд бүтээгдэхүүнийг маань худалдаж авч байгаа улсуудын зах зээл ч байнгын өсөлттэй байна. Жишээлбэл, Хятадын эдийн засаг дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Сүүлийн үеийн үзүүлэлтээс нь харахад 6.5 хувиар өссөн байна лээ. Үүнийг бид ашиглаж чадвал эерэг үр дүн үзүүлнэ. Үүний тулд илүү сайн төлөвлөгөө, сайн стратеги, хүний нөөц, санхүүгийн төлөвлөгөө шаардлагатай. Ингэснээр компанийн өрсөлдөх чадвар сайжирч, ашигтай ажиллах болно. Хүмүүс аливаа компанид хөрөнгө оруулахдаа аль компани илүү ашигтай ажиллаж байна гэдгийг хардаг. Учир нь ашигтай ажиллаж байгаагийн хэрээр үр өгөөж өндөр гарна шүү дээ.

Зарим төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэйгээр арилжих шийдвэрийг Засгийн газар гаргасан. ҮүндШивээ овоо”, “Баганууркомпаниуд орж байгаа?

Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг гэх хардлага байдаг. Гэхдээ менежментийг нь хэн хийж байгаа вэ гэдэг их сонин зүйл. Төрийн өмчит компанийг хувийн хэвшилд эрхийг нь өгөөд өргөжүүлж, хөгжүүлэх боломжтой. Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан учраас хувьцааны 51 хувь нь манай компанид бий. Бусад хувьцааг авах зорилготой хүмүүст нь зарна гэж байгаа юм. Тэгэхээр манай компани хувьцаа худалдан авах сонирхолтой тэдгээр хүмүүст ашигтай ажиллана гэдгээ батлах ёстой. Тиймээс 2016 болон 2017 онуудад ажиллах ажлын төлөвлөгөөг маш нарийн боловсруулж байгаа. Хэрэв хувьцаа худалдаж авбал танд дараа нь ашиг өгнө гэдгийг өөрийн бизнес төлөвлөгөөгөөр амлах биш нотлох ёстой.

Багануурхувьцаат компани одоог хүртэл яагаад ашиггүй ажиллаж байна вэ гэвэл олборлосон нүүрсний ханшаа зах зээлийн зарчмаар тогтоож чадахгүй байгаа юм. Зүй нь өнөөдөр гаргасан зардлаа маргааш нь нөхөөд тодорхой ашигтай ажиллах ёстой. Гэтэлэрчим хүчний компаниудад өгдөг учраас үнийг нь тодорхой хэмжээнд төрөөс барьчихдаг. Тэгэхээр алдагдлаа ойрын таван жилийн хугацаанд яаж нөхөх вэ. Мөнгөн урсгалаа яаж нэмэгдүүлэх вэ. Хөрөнгө оруулалтаа яаж босгох вэ гээд олон зүйлийг шинэчлэн, сайжруулах хэрэгтэй. Гурван сая тонн нүүрс олборлож байгаа компанийг ойрын хугацаанд долоон сая тонн болгохоор төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Үүний тулд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэвч нөгөө талдаа эрчим хүчний салбар бий. Тэгэхээр энэ бүхнийг нь зөв зохицуулах хэрэгтэй юм.

Эрдэнэс Монголкомпанийн бүрэлдэхүүнд экспортын зах зээлийн хүрээнд дотооддоо борлуулалт хийдэгБагануур”, “Шивээ Овоогадаадад борлуулалт хийдэг Оюутолгой, Тавантолгой гэсэн компаниуд байгаа. Экспортын бараа бүтээгдэхүүний хувьд түрүүн хэлсэнчлэн хаанаас хаа хүртэл, ямар замаар яаж бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа талаар нарийн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгж байж илүү үр ашигтай ажиллах боломжтой болно. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Энэ бүгдийг сайтар ойлгож, уран цэцнээр шүүмжилснээр ашиг орлого олддоггүй гэдгийг ойлгомоор байгаа юм. Харин тооцоотой, төлөвлөгөөтэй ном журам, стандартын дагуу хийснээр зах зээлээс мөнгө босгож чадна. Тухайлбал, Оюутолгой сайн гэрээ хийсэн учраас зах зээл уналттай, эдийн засаг хүнд байгаа ч хөрөнгө босгож байна. 2013 онд байгуулагдсан ч 5.5 тэрбум ам.долларыг Монголд зарцуулж, 1.5 тэрбум ам.долларын татвар төлсөн байгаа юм. Түүнчлэн шууд болон шууд бусаар 6500 хүн ажиллаж байна. Оюутолгой 2500 ажилчны 96 хувь ньмонголчууд. Анх бүтээн байгуулалт хийж эхлэх үед нь 30-40 мянган хүний ажлын байрыг бий болгосон түүхтэй юм шүү дээ. Өнөөдөр Оюутолгойбайгаа учраасЧингис”, “Самурайбондыг дэлхийн зах зээлээс авч чадсан гэдгийг мартаж болохгүй.

Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой боллоо. Гэхдээ ханган нийлүүлэгч, худалдан авалтыг гадаад талдаа түлхүү хийж байна гэх юм?

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг ам.долларын 80 центийг дотоодын худалдан авалтад зарцуулна гэж заасан байгаа. Тэгэхээр Оюутолгойн бүх мөнгө гадны хөрөнгө оруулагчдад очдог гэсэн яриа ор үндэсгүй. Худал үгийг олон давтахаар үнэн болдог гэдэг байхаа. Өнгөц харвалүнэн юм шиг боловч тооцоог нь харвал эсрэгээрээ. Оюутолгойг яагаад сайн гээд байгаа вэ гэхээр монголын бүх компаниудад шууд болон шууд бусаар хөрөнгө оруулж байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойтой гэрээ байгуулахын тулд олон улсын компанийн шаардлага, үйл ажиллагаа ямар байх ёстой, тэр зарчмаар ажилладаг болсон. Ингэснээр бусад аж ахуйн нэгжүүд туршлагатай, өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Тиймээс гэрээ байгуулах боломж бүх компанид нээлттэй. Гэхдээ таны компани хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг бидэнд нийлүүлж чадах чадвартай байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг юм.

Эрдэнэт, Оюутолгой хоёрыг харьцуулахаар хоёр өөр дүр зураг харагддаг. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

Уг нь өдөр, шөнө шиг ялгаатай компаниуд. Жишээлбэл, Эрдэнэттэй гэрээ байгуулахын тулд танд заавал танил тал хэрэгтэй болдог. Харин Оюутолгойд ажиллах, хамтрахын тулд танд танил хэрэггүй. Чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эсвэл мэргэжилдээ чадвартай байх хэрэгтэй. Хэдий 34 хувь нь төрийн эзэмшилд байгаа ч гэсэн олон улсын хэмжээний том компани учраас заавал танил хэрэггүй. Энэ зарчмаар олон компанитай гэрээ хийсэн шүү дээ.Оюутолгой унаад өгвөл олон компани дагаад унана гэдгийг хүмүүс мэддэгМагадгүй Эрдэнэттэй адил хот байгуулъя гэдэг байх. Гэхдээ үүнийг ухаалгаар бодох ёстой. Эрдэнэт бол хангайн бүсэд байрладаг. Хүн амьдрах таатай нөхцөл бүрдсэн. Харин Оюутолгой байгал орчны хувьд, ундны усны хувьд ч амьдрахад хэцүү. Хэдий тэнд хот бий болоогүй ч Оюутолгойнтөлсөн татвараар нь сургууль, цэцэрлэг барьж,түүнд тулгуурлан олон улсын зах зээлээс босгосонЧингисбондоор зам барьж, байгуулж байна. Мөн орж ирэх мөнгөн урсгалаар нь хичнээн ч хотыг байгуулж болох юм. Байгуулагдаад дөнгөж хоёрхон жил болж байгаа компанийг бизнесийн 20, 30 жилийн түүхтэй бизнестэй харьцуулна гэдэг өрөөсгөл ойлголт. Эрдэнэт бол XX зууны том бүтээн байгуулалт, харин Оюутолгой XXI зууны том бүтээн байгуулалт юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *