Б.Баярмаа: Жуулчны баазуудын бохир Хөвсгөл нуурт шингэж байна

5-р сарын 24, 2017 8:30 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ногоон мэдээ , Эдийн засаг , Ярилцах цаг Уншсан: 155
5-24-2х

Б.ЭНХЗАЯА

Монголын аялал жуулчлалын томоохон бүс болсон Хөвсгөл нуурын бохирдол, хамгаалалтын асуудлыгЗууны мэдээсонин хөндөн бичиж байгаа билээ. Хөвсгөл нуурын өнөөгийн байдал, бохирдол, жуулчны баазуудын үйл ажиллагаа, төрийн бодлого хэрхэн чиглэгдэж байгаа талаарХөвсгөл далайн эзэд хөдөлгөөнТББын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХААР ОЛОН УЛСЫН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН

Хөвсгөл нуур байгалийн ямар чухал нөөц вэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц. Усны нөөц Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус. Дэлхийн цэнгэг усны бараг нэг хувьтай тэнцдэг.

Тиймээс Хөвсгөл нуурын усны нөөцийг хамгаалах, түүний цэвэр тунгалаг байдлыг хадгалах нь зөвхөн Монголын төдийгүй дэлхий нийтийн асуудал. Бид ч олон улсын өмнө энэ нуурыг цэнгэг, ариун байлгахад үүрэг хүлээсэн улс.

Дэлхийн дулаарал Хөвсгөл нуурын сав газарт манай орны бусад бүсээс илүү хурдтай илэрч байгаа. Монгол Улс дулаарлаараа дэлхийн дунджаас дээгүүрт явдаг. Монгол дотроо Хөвсгөл нуурын сав газарт сүүлийн 40 жилд Хатгал орчмоор 1.8 хэм, Ханх орчмоор 2.7 хэмээр дулаарсан байна. Уур амьсгалын энэ өөрчлөлтийг дагаад нуур орчмын байгаль орчны төлөв байдал өөрчлөгдөж эхэлсэн. Хөвсгөл нуурыг тойрсон өндөр уулсын мөнх цас нь хайлсан. Одоо мөнх цэвдэгүүд нь гэсч байна. Хөрс нь хуурайсч, хатаж, ургамлын бүрхэвч доройтож, биологийн төрөл зүйл хомсдох эрсдэл үүсээд байгаа. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж Хөвсгөл нуурыг хамгаалах бодлогыг төр засгийн төв­шинд авч үзэх ёстой бай­тал хамгаалалтаас илүү ашиг­лалт нь түлхүү яваад байгаа юм. Зөвхөн ашиг олох нүдээр харсаар бай­гаа нь Хөвсгөл нуурын цэвэр, тунгалаг байдал алдаг­даж экологийн дорой­толд орох эрсдэл үүс­чихээд байгааг анхаа­рахгүй орхиж болохгүй.

ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ

Үүнд нөлөөлж байгаа хамгийн гол шалтгаан нь газар  олголт. Монголын хамгийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, биологийн маш олон төрөл зүйлтэй, Монголын болон дэлхийнУлаан ном”-д орсон ургамал, амьтад тэнд нутагладаг. Хөвсгөл нуурт цутгадаг 99 гол, рашаан, мөнх цаст уулс, ян сарьдагууд, түүн доторх нэн ховор амьтад. Энэ бүх байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нөөц нь хүмүүсийн ашиг олох сонирхлыг татсан. Иймээс эмх замбараагүй, ашиг хайсан үйл ажиллагаа болоод нөөц даацыг харгалзаж үзээгүй, газар олголт нуурын экологид сөрөг нөлөө үзүүлэх болсон. Сүүлийн 40 жилийн дотор нуурын эрэг дагуу Усны тухай хуулийг зөрчөөд энгийн хамгаалалтын бүс дотор газрыг олгож эхэлсэн. Энэ газар олголт өнөөдрийг хүртэл Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар менежментийн төлөвлөгөөгүй явж ирсэн. Төлөвлөгөөтэй байсан бол жуулчны үйл ажиллагааг энд явуулна, судалгаа шинжилгээний ажлыг энд хийнэ, энд аж ахуйн үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөөд түүний дагуу газар олголтыг хийх ёстой байсан.

Би Хөвсгөл нуурыг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага бай­гуулсан цагаас Бай­галь орчин, аялал жуулчлалын яаманд, Тусгай хамгаалалтын газарт шаардаж ирсэн зүйл бол менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуу­лах байсан. Харамсалтай нь яам өнөөд­рийг хүртэл үүнийг хийгээгүй, хуулиа зөрчөөд явж байгаа. Нуурын эргийн дагуу төлөв­лөлт­гүйгээр, даацыг нь хар­гал­захгүйгээр газрын зөвшөөрлийг хавтгай­руу­лан олгож өөрсдөө ашиг олдог. Ингэснээр жуулчны баазууд нэг дор хэт олноор төвлөрч бай­гуу­лагддаг. Үүнээс болж хөрс, усны бохирдол, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад нуурын сав газрын байгалийн унаган төрх алдаг­дах аюул учраад байгаа юм.

ЖУУЛЧНЫ БААЗЫН АЧААЛАЛ 10 ДАХИН НЭМЭГДСЭН

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Гео экологийн хүрээлэн судалгаа хийсэн байдаг. Судалгааны дүнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой 70000 га газар байна. Энд 50 орчим жуулчны бааз л ажиллах даацтай гэж тогтоосон. 2011 онд С.Оюун сайдын үед үүнийг тогтоож жуулчны баазуудын тоог нэмэхгүй. Харин ч зарим газарт тоог нь багасгая, хэт ачаалалд орчихсон баруун эргийн Жанхай, Модот булангийн хавьд гэр хороолол шиг хашаагаа дэрлэн энгийн хамгаалалтын бүсэд нуураас 200 метрийн дотор хууль зөрчиж байгуулагдчихсан жуулчны баазыг татан буулгах тухай яригдаж байсан. Харамсалтай нь энэ ажил амьдрал дээр хэрэгжээгүй. Газар олголт улам нэмэгдсэн. Тухайлбал, 2015-2016 онд жуулчны баазын тоо 100-аар нэмэгдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ сард өгсөн мэдээллээр 118 гэр буудал, 38 жуулчны бааз байна гэсэн. Гэтэл төрийн бус байгууллага судалгаа хийхэд 163 жуулчны бааз байна. Үүнд яамнаас тавьж байгаа хяналт алга. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийсэн болоод өнгөрдөг.

Хамгийн их төвлөрөлттэй Жанхай орчимд 6.8 км газарт 37 жуулчны бааз, 26 гэр буудал байрлаж байна. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр, орон сууцанд тавигдах стандартаас 10 дахин нэмэгдсэн байгаа юм. Жуулчны бааз, гэр буудлын олонх нь Усны тухай хуулиа зөрчөөд энгийн хамгаалалтын бүс дотор үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүссэн хатуу хог хаягдал, бохир ус Хөвсгөл нуурын усны чанарт муугаар нөлөөлж байна. Ялангуяа жуулчдын ачаалал ихтэй газарт усны бохирдол стандарт шаардлагаас давж эхэлсэн нь санаа зовоосон асуудал болоод байна.

БОХИР, ХАТУУ, ШИНГЭН ХОГ ХАЯГДАЛ БОЛ НУУРАНД ТЭСРЭХ БӨМБӨГ Л ГЭСЭН ҮГ

Жуулчны баазууд нэг, нэг уулын аманд өөрийн гэсэн овгор шовоохой үүсгэчихсэн. Тэдгээр уулын аманд байгаа 118 гэр буудал, 38 жуулчны баазад яг ийм тооны жорлон, ийм тооны бохир, хатуу, шингэн хог хаягдлын цэг байгаа юм. Энэ бол нууранд тэсрэх бөмбөг л гэсэн үг. Энэ олон бохирдлын цэг нийлэхээр Хөвсгөл нуурыг сөнөөх маш аюултай эх үүсвэр болчихоод байна. Хэрэв менежментийн төлөвлөгөө байсан бол ам бүрт байгаа бохирын цэгийг Хатгал, Ханхын төв дээр суурилуулж нэг болгох ёстой. Хөвсгөлд өнөөдөр хүртэл ямар нэгэн цэвэрлэх байгууламж байхгүй. Одоо байгаа стандартаар нуурын ус, хөрсөнд шингээхгүйгээр доторлосон жорлон бий болгоод бохироо машинаар зөөж нуураас хол Хатгал тосгон дахь лагийн талбайд асгах ёстой. Баазууд бохироо хэрхэн зөөдөг талаар хөдөлгөөнийхөө гишүүдээр хяналт хийлгэсэн. Хэдэн машин бохир лагийн цэг рүү явдгийг судлахад бохир зөөсөн тохиолдол гарч байгаагүй. Тэр их бохир хаачсаныг судлахад баазууд бохирын цэгтээ ёмкость тавьдаг. Түүнийгээ цоолж байгаад хөрсөнд байршуулчихдаг. Түүгээр бохир нь хөрсөндөө шингэж байдаг. Эсвэл цементэлдэг. Гэтэл Хөвсгөл нуур орчим мөнх цэвдэгтэй хөрс учраас цемент нь хагарч бохир нь хөрсөндөө шингэдэг. Хөвсгөл нуурыг жуулчдад харуулж их хэмжээний ашиг олж байгаа мөртлөө ийм сэтгэлгүй компаниуд олон байгаа нь маш харамсалтай.

ТОМООХОН КОМПАНИУД САЛБАРЫН ЯАМАНД НӨЛӨӨЛЖ ОНЦГОЙ БҮСЭД ГАЗАР ЭЗЭМШСЭН

Жил, жилд гардаг Засгийн газрын үндсэн чиглэл, батлаж байгаа төсвийг нь харахад Хөвсгөл нуурын усны чанарыг тодорхойлох, хамгаалах чиглэлд ямар ч төсөв, төлөвлөгөө байдаггүй. Тэртэй тэргүй усны чанар муу гарна. Үүнд арга хэмжээ авах нь төрийн үүрэг. Гэтэл энд аялал жуулчлалыг хөгжүүлье, ашиг олъё гэсэн зорилгоор л үе, үеийн сайд нар харж, ярьж ирснээс биш бидний амьдралын, эрүүл байхын эх үүсвэр, ирээдүй хойч үеийн маань уух ус, хувь заяа энд байна гэдгийг огтоос тооцож үзэхгүй байгаа. Эцэстээ Монгол орны цэвэр усны энэ том нөөцийг хамгаалах талаар төрөөс гаргаж байгаа бодлого нь нутгийн иргэд, олон нийтийн, иргэний нийгмийн байгууллагын оролцоогүйгээр, зөвхөн өнөөдрийн эдийн засагт оруулах хувь нэмрийн өнцгөөс, ашиг олох байдлаас, хувийн бизнесийн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс батлагддаг. Нуурыг хамгаалах ёстой хуулиуд нь батлагдчихсан ч хэрэгждэггүй. Хууль бус үйлдэл даамжраад эцэстээ хууль зөрчих явдал тэр бүс нутагт хэвийн үзэгдэл болсон. Харамсалтай нь үүнийг үе, үеийн Засгийн газар, аль ч намын үед зохицуулж чадсангүй. Харин ч эсрэгээрээ улс төрийн нөлөөлөл, эмх замбараагүй байдлын золиос болоод дуусч байна. Тэр битгий хэл томоохон компаниуд салбарын яаманд нөлөөлж хамгаалвал зохих хамгийн чухал эко системтэй газрыг онцгой бүсээс гаргаж эзэмшилдээ авсан тохиолдол гарсан. Тухайлбал, 2014 онд салбарын сайд С.Оюун тушаал гаргаж Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газрын онцгой бүсийн дотоод бүсчлэлийг өөрчлөөдАнжигасжуулчны баазад аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон. Үүнийг Хөвсгөл нуурыг судалж байсан гадаадын олон эрдэмтэн, судлаач, манай байгууллага, нутгийн иргэд эсэргүүцэж шаард­сан ч үр дүнд хүрээгүй.

НҮҮДЛИЙН ШУВУУДТАЙ ХАМТ УЛААНБААТАРААС ИРЭЭД БУЦДАГ БИЗНЕСИЙНХЭН

Хөвсгөл нуур орчимд аялал жуулчлал 20 гаруй жил хөгжлөө гэж ярьдаг. Гэтэл нутгийн иргэдийн амьдрал ерөөсөө өөрчлөгдөөгүй. Жуулчид их ирэх үед тэд өөрсдийн гар урлалаар хийсэн хэдэн бүтээгдэхүүнээ зараад зөвхөн амьжиргаандаа тус нэмэр болгодог. Жуулчны баазын эрх авсан нутгийн иргэн маш цөөн. Гарын таван хуруунд багтах төдий. Олонх нь Улаанбаатараас очдог учраас орон нутагт бүртгэлгүй, тэгэхээр тэнд ямар нэгэн татвар төлдөггүй. Ажилтнуудаа ч Улаанбаатараас аваад оччихдог, орон нутгийн хүмүүсийг ажилд авахгүй.

Түүгээр зогсохгүй нуурын даац нь ихэссэн газарт замагжаад эхэлчихсэн. Нуурын бохирд­лын үзүүлэлт бол энгийн ажиглалтаар замаг­жих үйл явц байдаг. Замаг­жилт нь Хатгалаас эхлээд нуурын эх рүүгээ тэлж бай­гаа. Энэ бол маш аюул­тай үзэгдэл. Засгийн газраас төсөв гаргаад салбарын яамнаас хийж байгаа нэг ч судалгаа байдаггүйд харамсдаг. Япон, Америкийн эрдэмтэд төслийн хүрээнд нуурын усыг шинжилсэн тохиолдол бий. Гэтэл эгч дүүс гэж нэрлэдэг Байгаль нуурыг хамгаалахад ОХУ маш их хөрөнгө гаргадаг. Бизнесийн байгууллагууд нь ч Байгаль нуурыг хамгаа­лах санд маш их мөн­гө хандивладаг. Усны чанарт нь байнга судалгаа хийж байдаг. Манай бизнесийн томоохон байгууллагуудын олонх нь Хөвсгөл нуур орчимд газрын зөвшөөрөлтэй. Харамсалтай нь тэдний нэг нь ч өнөөдөр хүртэл Хөвсгөл нуурыг хамгаалах тал дээр санаа тавьж хөрөнгө оруулаагүй. Нүүд­­лийн шувуудтай Улаанбаатараас ирж зуны жуулчдын орлогыг хамаад нүүдлийн шувуудтай буцдаг. Нутгийн иргэд хог хаягдал, нуурынхаа бохир устай хамт үлддэг. Ийм л хувь заяагаар 20 жил явсан нь аялал жуулчлалын хөгжил мөн үү?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 21 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 21

Looking For Sildenafil Levitra In Usa Buy Valtrex Cheap

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Xenical Online In Stock Levitra Buy Generic Achat Viagra En Ligne France

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Black Market Cialis online pharmacy Achat Viagra Soft

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Real Amoxicilina cialis Viagra Free Trial

Chasadvito
2017 оны 8-р сарын 25

Stieva A Gel 0.025 viagra Acheter Xenical En Ligne Pas Cher

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Generique Amoxicillin Pharmacie Au Rabais Nouveau Brunswick viagra Kamagra Achat 100 Mg

HaroQuicle
2017 оны 9-р сарын 29

Antibiotics For Sale Canada generic cialis Progesterone 300mg Without Rx

HaroQuicle
2017 оны 10-р сарын 3

Kamagra Vente Libre Internet Propecia 1 4 Cephalexin 500mg Cap Ranbaxy viagra Generique Du Cytotec

HaroQuicle
2017 оны 10-р сарын 4

Ed Pills Canada viagra Cephalexin Online With Next Day Shipping Free Shipping Legally Zentel Discount Cheap Daily Cialis Professional

HaroQuicle
2017 оны 10-р сарын 6

Veterinary Amoxicillin Dosage vardenafil canadian pharmacy Amoxicillin Causing Yeast Infection Cialis Generico Disfuncion Erectil

HaroQuicle
2017 оны 10-р сарын 9

Pak Online Overnight Acheter Cialis En Securite Ordina Kamagra A Buon Mercato viagra online prescription Acheter Propecia Finasteride

HaroQuicle
2017 оны 10-р сарын 11

Cialis Scaduto Da 2 Anni viagra Sex Med Man Achat Cialis En Allemagne Propecia Barba

HaroQuicle
2017 оны 10-р сарын 11

Mail Order Legally Provera Cod Accepted Medicine Carmarthenshire Cialis Keine Nebenwirkungen generic cialis Kamagra Information Buy 200 Mg Cialis From India 40 Mg Cialis Buy Online

HaroQuicle
2017 оны 10-р сарын 14

Finasteride Visual Studio Propecia Cialisis 20mg Online Purchase viagra online pharmacy Propecia Generic Viagra Online Lioresal Sans Ordonance

HaroQuicle
2017 оны 10-р сарын 17

Dutasteride With Free Shipping Online Cash Delivery viagra Propecia Order

HaroQuicle
2017 оны 10-р сарын 23

Buy Xenical Online Ireland viagra Dosis Del Kamagra Buy Z Pak Online Propecia Positive Erfahrungen

HaroQuicle
2017 оны 10-р сарын 28

Zithromax Cure Gonorrhea online pharmacy Viagra Femenina Natural

HaroQuicle
2017 оны 10-р сарын 29

Propecia Depression Additionally viagra Levitra Generico Affitto India Drugs Without Scripts Overnight Fedex Shipping Macrobid With Free Shipping

HaroQuicle
2017 оны 11-р сарын 2

Viagra Dosage Blog Best Online Pharmacies viagra Kwikmed Coupon Viagra

HaroQuicle
2017 оны 11-р сарын 14

Viagra in usa Viagra Levitra Cialis Pour generic cialis Keflex Fluid Retention

HaroQuicle
2017 оны 11-р сарын 17

Kamagra 100 Mg Saint What Does Keflex Look Like Amoxicillin Online Paypal viagra Is Amoxicillin A Penicillin The Same

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *