Б.Баярмаа: Уул уурхайн ил тод байдал, иргэдийн эрхийн асуудлыг орхигдуулсан

2-р сарын 21, 2017 10:51 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 10
5vb1ra8g0mjp4v1lmag7kcuuaf_b

Б.ЗАЯА

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул, уурхайн салбарын анхны биедаасан Уул уурхайн тухай хуулийн төслийгалбаныхан боловсруулжээ. Хуулийн төслийнхэлэлцүүлэг энэ өдрүүдэд салбарынхны дундөрнөж байна. Хуулийн үзэл баримтлал, үндсэн заалтууд өнөөгийн уул уурхайнсалбарт үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэнзохицуулсан талаарТөлсөн авснаа нийтлэ /ТАН/ эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөнТББынтэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

Уул уурхайн тухай хуулийн төслийнхэлэлцүүлэг байгаль орчны иргэний нийгмийнбайгууллагынхны дунд өрнөсөн. Та бүхнийтавьдаг шаардлага энэ хуульд хэрхэнтусгагдсан тухай ярилцлагаа эхэлье?

Анхны хэлэлцүүлгийг хийгээд хуулийн төсөлтэйтанилцах үед хуулийн зорилтоос эхлээд хуулийннэр томъёог ойлгомжтой, тодорхой болгох олонасуудал харагдаж байна. Хуулийн зорилтод хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатайгаар уул уурхайг хөгжүүлнэгэсэн байгаа. Үүнд орхигдсон асуудал бол нутгийн иргэдийн эрх юм. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахадхамгийн түрүүнд байгаль орчноос гадна тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, оршин суух, эдийн засаг, нийгмийн эрх хөндөгддөг. Эдгээр эрхийг яаж хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолдяаж сэргээх, хохирлыг нь хэрхэн нөхөн төлөх гэдэг уул уурхайтай холбоотой маш том асуудал. Энэ нь Монголдолон жил шүүхийн шатанд явж байдаг. Тогтвортой хөгжлийн гол үзэл баримтлал бол байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг эн тэнцүү авч үзэх байдаг. Нийгмийн асуудал дотор нутгийн иргэдийн эрх бий. Хуулийнзорилтод энэ чухал асуудлыг орхигдуулсан гэж харахаар байна.

Хууль иргэн бүрт ойлгомжтой бичигдэх ёстой. Гэтэл нэр томъёоноос эхлээд ойлгомжгүй зүйлүүд байна гэвүү?

Эхний байдлаар нь харахад Ашигт малтмалын хуультайгаа давхардсан, зөрчилдсөн, нийцүүлэх шаардлагатайзүйлүүд их байна. Хуулийн нэр томъёо нийтэд ойлгомжтой, нэг мөр ойлгогдохоор байж энэ харилцааг зохицуулдаг. Тухайлбал, нөлөөллийн талбай гэдгийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссоны дараа нөлөөлөлд өртөх талбайгэж үзсэн. Нөлөөлөл гэдэг хайгуулаас эхлээд нэг хүрз зоох, нэг өрөм хийхэд ч үүсч байдаг. Гэтэл үйлдвэрлэлзогссоны дараа нөлөөлөлд өртөх талбайн хэсгийг нөлөөллийн талбай гэж үзээд, уул уурхайн үйлдвэрлэлийнявцад үүсч байгаа асуудлыг нөлөөлөлд авч үзэхгүй юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Анхаарал татаж буй өөр нэгзүйл гэнэтийн хаалт гэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унасан, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон, аж ахуйн нэгж дампуурсан үед үйл ажиллагаа зогсоосныг гэнэтийн хаалт гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд гэнэтийнхаалт хийсэн тохиолдолд уул уурхайгаас үүссэн байгаль орчны болон нутгийн иргэдийн эрхийг хөндсөн асуудлыгхэн хариуцаж үлдэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Дампуурсан тохиолдолд эрсдлийн сангаас мөнгийг нь гарганагэсэн байгаа. Магадгүй цацраг идэвхт ашигт малтмалын үйлдвэрлэл явж байгаа уурхайд газар хөдөлвөл түүнээсүүссэн байгаль орчин болон нутгийн иргэдэд үзүүлсэн хохирол, нөлөөллийг хэн хариуцах нь ойлгомжгүй. Басхадгалах тусгай зөвшөөрөл гэж шинэ нэр томъёо орж ирсэн. Зах зээлийн таатай нөхцлийг хүлээх үеийг хадгалахтусгай зөвшөөрөл гэж байгаа. Шинээр тусгай зөвшөөрөл өгөхдөө таван жилийн хугацаатай, сунгах хугацаа таванжил, нийтдээ 10 жилийн хугацаанд хадгалах тусгай зөвшөөрөл гэж явах нь. Лицензтэй компанийг аль болох хурданүйл ажиллагаа явуулж эдийн засгийн үр ашиг авчрах ёстой гэсэн шахалт шаардлага нийгмийн зүгээс байдаг. Гэтэлажлаа хийхгүй, зах зээлийн таатай нөхцөл бүрдэхийг хүлээж байна гээд цаг хожих боломжийг олгож байна уу. Иймүед компанийн хуулиар хүлээсэн үүргүүд нь яах вэ. Гэтэл хадгалах тусгай зөвшөөрөлтэй гээд үүргээсээ ухрахнөхцлийг хангаж болох уу гэдэг болгоомжлол гарч байна.

Уул уурхайн салбарт үүссэн гол асуудал бол ил тод байдал. Та бүхэн ч энэ талаар байнга дуу хоолойгоогаргадаг. Хуулийн төсөл ил тод байдлыг хэрхэн тусгасан бол?

Монгол Улсын хувьд өнөөг болтол олборлох салбарын ил тод байдлын стандартыг хангахгүй байгаа зүйлгэрээний ил тод байдал. Хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, орд ашиглах гэрээ, орон нутгийнхөгжлийн гэрээ гээд үндсэн гэрээнээс гадна туслах олон гэрээ бий. Энэ бүхнийг ил тод болгох ёстой. Үндсэн гэрэээх хувиар ил байх ёстой. Үндсэн гэрээнд хавсарган орж байгаа хавсралт гэрээ, өөрчлөлт орсон тохиолдолдгэрээний нэмэлт өөлчлөлт ил байх ёстой. Гэрээний заасан үүргийг талууд хэр зэрэг хэрэгжүүлж байна гэдэггүйцэтгэлийн тухай мэдээлэл ч тэр. Хуульд гэрээтэй холбоотой юу ил байх ёстой гэдэг дээр аж ахуйн нэгж тусгайзөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг дотор гэрээний талаарх мэдээлэл маш бүрхэг орсон байна.

Одоогоор нэмэлт өөрч­лөл­түүд оруулах шаард­лагатай гэж ойлгож болох нь ээ. Хэлэлцүүлгийн шатандявж байгаа учраас та бүхний тавьж буй шаардлагууд тусгагдах болов уу?

Хуулийн үзэл баримтлалыг үзэхэд авлигыг бууруулах, ил тод нээлттэй байдлыг хангах, уул уурхайн хариуцлагатайбайдлыг бий болгох гэсэн. Зарчмууд нь суусан мөртлөө хууль түүнийг хангах заалтууд, механизм ерөнхийбайдлаар суучихаж гэж харагдаж байна. Энэ удаад хуулийн төсөл ил тод байдлыг хэрхэн хангасныг авч үзсэн. Дараагийн удаад үзэл баримтлал, байгаль орчны нөхөн сэргээлт зэргээр хэсэгчилж хэлэлцэх шаардлагатай гэжТАН эвслийн зүгээс үзэж байгаа. Монгол Улсад уул уурхайн салбар тэргүүлэх салбар болоод явж байна. Үнэхээрингэж хэлсээр ингэж бодлого гаргасаар байгаад уул уурхайгаас эдийн засаг, улс төр зэрэг гол бүх зүйлээхамааралтай болгочихсон. Энэ хамаарал бүхий салбарыг зохицуулах хууль нь маш тодорхой гарч байж оролцогчбүх талуудын харилцаамаргаан зөрчлийг зохицуулахуйц хэмжээнд бичигдэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *