Б.Баянмөнх: Монполимент групп Туул голын хамгаалалтын бүсэд нэвтрээгүй

8-р сарын 17, 2018 2:18 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 32
6a6a6

Б.ЭНХЖАРГАЛ

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас өчигдөр Туул голын гольдрилд алт олборлож буй компаниудыг зогсоох талаар салбарын сайдад нь шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж хэвлэлийнхэнд хандсан юм. Тэдгээр алтны компаниудын дунд  Монполимент групп бий гэж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2018.08.17/ Монполимент группийн  Геологи уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх болон Тосон үйлдвэрийн ерөнхий инженер Д.Ганболд нар ташаа мэдээллийг залруулж буйгаа мэдэгдлээ. Тус компанийн Геологи уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх “Монполимент групп нь үндэсний баялаг бүтээгч, нөхөн сэргээгч, шинэ эко технологийг нэвтрүүлэгч уул уурхайн салбарын мэргэжлийн байгууллага бөгөөд олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийн дагуу 25 жил тасралтгүй  үйл ажиллагаагаа  явуулж байгаа. Манай компани Туул голын онцгой хамгаалалтын бүсэд нэвтэрч хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй  стандартын дагуу явуулдаг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийг  гүтгэсэн мэдээллийг баримт нотолгоогүй удаа дараа гарган, нэр төрд халдсан учраас  хууль хяналтын байгууллагад  шалгуулна гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *