Б.Батсайхан: УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг үндсэн хуулийн цэцэд өгсөн

9-р сарын 3, 2018 12:21 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 22
9-3-1

Ц.БАЯР

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Батсайхан Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоолгож дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн наймдугаар сарын 14-нд Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаагаа  Үндэсний мэдээлллийн төвд хийсэн хэвлэлийн хурлаар мэдээллээ. Учир нь  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулж буй  “Болд төмөр Ерөө гол ХХК”,  “Инфинитиспэйс ХХК” –иуд нь Хандгайт нэртэй газар хууль бусаар олгогдсон ашиглалтын хуурамч тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас  төмрийн хүдэр олборлож байна гэж үзэж байгаагаа тэрээр хэллээ. Эдгээр компаниудын үйл ажиллагааг зогсоох хуульд заасан арга хэмжээг авч ажиллахыг шаардаж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт хандсан боловч Ашигт малтмал газрын тосны газарт шилжүүлж хариу өгүүлэх замаар дээрх компаниудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж байгаа нь Үндсэн хууль болон бусад хуулийн ноцтой зөрчсөн үйлдэл гэж иргэн Б.Батсайхан ярилаа.  “Тус компаниуд төмрийн хүдэр олборлоод зургаан жил болж байна. Ашиглалтын зөвшөөрлийг 2011 онд авсан. Урьдчилсан тооцоогоор бол сүүлийн зургаан жилийн хугацаанд 700 тэрбум төгрөгийн төмрийн хүдэр экспортолсон байх магадлалтай. Энэ талаар баримт бүхий холбогдох бүх баримт материалыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлээд байгаа. Миний баримт, таамгуудыг прокурор, цагдаагийн байгууллага шалгаад тэдний шалгасантай таарч байгаа. Би одоогоор баримтаа дэлгэхгүй. Харин Үндсэн хуулийн цэцэд хандсан өргөдлийг Цэц  маргаан гэж үзэж хурал зарласан тохиолдолд бүх баримтыг дэлгэж хамгаалах болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *