Б.Батсайхан: Орон нутагт цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаад намууд анхаараарай

10-р сарын 16, 2012 11:54 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 332

Ц.БАТБОЛД

 

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Б.Батсайхан, Б.Гансүх нарын төлөөлөл өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д орон нутгийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг тоочлоо.

Тэд орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан улс төрийн намуудыг хөндөгдөж буй асуудалд нь анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Тухайлбал, МАХН-ын гүйцэтгэх товчооны ги­шүүн Б.Батсайхан “Өнгөр­сөн жил Н.Энхбаяр дарга орон нутгаар ажилласан. Түүнийг орон нутгийн төлөөлөлтэй санал солилцож байхад иргэд газар хувьчлал болон хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу гэдгийг хэлж байсан. Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаа ирэх оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болно. Гэтэл газар өмчилсөн иргэдийн тоо чамлалттай байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжээд 10 гаруй жил болсон байтал хүн амын 10 хүрэхгүй хувь нь газар өмчилсөн байх юм. Үүнд Улаанбаатар хотын иргэдийн найман хувь нь газар өмчилж бусад нь хүлээлттэй байгаа юм билээ. Энэ утгаараа газар олголт харьцангуй бага учраас хуулийн хугацааг сунгах шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, манай улсад цэцэрлэгийн насны 60 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй гэртээ хүмүү­жиж байна. Тэгвэл өнөөдөр цэцэрлэгийн нэг хүүхэд үдийн цай хөтөлбөрөөр улсаас “тэжээлгэж” байтал гэртээ байгаа хүүхдүүд нь энэ мөнгийг авдаггүй. Ингэж бяцхан үрсдээ ялгавартай хандаж болохгүй” хэмээн газар олголт, цэцэрлэг тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *