Б.Барсболд: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд сурталчилгаа дутаж байна

4-р сарын 28, 2017 9:22 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 13
4-28-5

Л.ЖАРГАЛ

Аялал жуулчлалбуландаа “Discover Mongolia” ХХКийн захирал Б.Барсболдтой уулзаж ярилцлаа.

Энэ жил жуулчид авах тал дээр Аялал жуулчлалын  холбоо  ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар хоёулаа яриагаа эхлэе?    

Аялал жуулчлалын холбоо бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран салбараа хөгжүүлэх талаар нэлээд  ажлуудыг төлөвлөөд, эхнээс нь хэрэгжүүлээд явж байнаТур оператор, жуулчны бааз, зочид буудлууд зэрэг 150 гаруй компанийн гишүүнчлэлтэйгээр бид үйл  ажиллагаагаа явуулдагМонголын  аялал жуулчлалын салбарын хамгийн том ТББГишүүдийнхээ  эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчныг сайжруулахгадаад дотоодын үзэсгэлэнд  оролцуулах, төрийн байгууллагуудад өөрсдийн санал бодлоо хүргэх зэргээр бид үйл ажиллагаагаа явуулдагЦаашлаад Европ ГерманАнгли, Хятад Солонгос Япон зэрэг гадаадын зах зээлийн гол тоглогч орнуудад аялал жуулчлалын компаниудаа  явуулж сургалт сурталчилгаа хийх ажлуудыг зохион байгуулдагСаяхан аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулганыг Монголдоо анх удаа зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганыг төрийн оролцоогүйгээрзөвхөн бизнес  эрхлэгчид өөрсдөө асуудлаа тодорхойлох зорилготойгоор хийсэнБид  салбарынхаа үндсэн  хэсэг  болох  жуулчны  компаниуд, дэд  бүтэц тээвэр, маркетинг, хүний нөөц зэргээр салбар салбараар ажлын хэсэг  болгон, судалгаа хийж хэлэлцүүлэг  явуулсанЭндээс гарсан үр дүн нь аялал жуулчлалын салбарын  бизнес  эрхлэгчдийн баримтлах  бодлого чиглэл болох ёстой юм. Бизнес эрхлэгчдийн  баримтлах бодлогоо  бид  дуу нэгтэйгээр гаргасан. Цаашид төр хувийн хэвшлийн бай­гуул­лагуудтайгаа зорилго чиг­лэлээ нэгтгээд үйл ажил­лагаагаа явуулах болно

Аялал жуулчлалын салбараа хөгжүүлбэл уул уурхайгаас ч илүү ашиг олох боломжтой. Гэтэл жуулчдын тоо сүүлийн 10 жилийн турш ямарч өсөлтгүй байгааг та  юутай холбоотой  гэж үзэж байна вэ?   

Бид  улс орноо ул  суурьтай сурталчилж чадахгүй байна л даа. Мөн дэд бүтэц тээвэрулирлын хувьд хэтэрхий богино  зэрэг олон асуудал үүнд нөлөөлж байна. Жилд 400  мянган  жуулчин  ирдэгээс, хямд зардлаар аялахыг хичээдэг  үүргэвчтэй жуулчид  сүүлийн жилүүдэд нэмэгдэх  хандлагатай  болсонТэгэхээр бид зуны таатай цаг үед, үнэ цэнэтэй жуулчдыг хэрхэн татах талаар бодлого гаргаж хэрэгжүүлэхээр зорьж  ажиллаж байнаГадаад зах зээлд сурталчилгаа хийхээр монгол руу ямар  онгоцоор явах уу, юу  үзэх  вэ гээд эрэлт ихэсдэгГэвч зунаас бусад улиралд онгоцны  суудлын  дүүргэлт  хангалтгүй байна. МИАТ компани хоёр жилийн  өмнө Сингапур  руу нислэгийн шугам  нээсэн ч, хагас  жил нисээд л зогсоосонХүн суухгүй байснаас 3-4 тэрбум төгрөгний  алдагдалд орсон  гэж сонссонУгтаа бол бид Сингапуртзорилтот  зах зээл дээр  нь сурталчилгаа хийж, жуулчдын монгол руу  ирэх хүсэл  сонирхлыг нь өдөөж  өгөх  ёстой юм. Эрэлтийг бий болгож  байж л, үнэ  цэнэтэй хүмүүсийн ирэх тоо нэмэгдэнэЭрэлт бий  болсны  дараа онгоцны  суудал  нэмэх, бусад үйлчилгээгээ сайжруулах  зэрэг дараагийн  асуудал  яригдах ёстой юм.

Яг жуулчид ирэхээр онгон  зэрлэг байгалиас өөр үзүүлж харуулах зүйл хомсхон байдаг гэж  шүүмжлэх  хүмүүс олон  байдаг. Гэтэл Өвөрмонголчууд Чингисийн түүхээр том том бүтээн байгуулалтуудыг хийж байна?

Бид  яг энэ асуудлыг  л хамгийн  их  ярьж байна. Японы  жуулчид ирэхэд бид юу  үзүүлэх вэ. Америк  жуулчид ирвэл юу  үзүүлэх  вэ гэх мэтээр компаниуд одоо байгаа нөөц бололцоондоо    тулгуурлаад л хөтөлбөрөө боловсруулаад явж байна. Бид бусад улсыг бодвол агуу  их түүхтэй  ч, хүний гараар  бүтээсэн дурсгалт газрууд цөөхөн байна. Зэрлэг онгон байгаль бол бидний  давуу тал. Орчин  үеийн  жуулчид, технологи өндөр хөгжлөөс зугтаж ирдэг нь азаар бидэнд давуу тал болж байна. Тал нутаг, байгаль, малчны амьдрал нь тэдэнд үзэх харах бүтээгдэхүүн, бусдыг татах гол онцлог нь болж байна. Зарим жуулчид зам тавьж хөгжүүлэх хэрэггүй энэ  чинь  та нарын  онцлог  давуу  тал гэдэг. Хойноосоо бид ой тайгатай, урагшаа говьтой, баруун тийш өндөр цаст хайрханууд, гол нууртай, зүүн талдаа тал нутагтай зэрэг байгалийн өвөрмөц хэв шинжийг агуулсан, өөр  улс  оронтой харьцуулахын аргагүй ийм сайхан газар нутгаар бид бахархах ёстой. Нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин газар нутагт гуравхан саяулаа амьдарч байгаа бид азтай хүмүүс. Би аялал жуулчлал  хөгжсөн  20 гаруй орноор аялж байсан. Тэдэнтэй  харьцуулашгүй сайхан байгаль бидэнд байна. Ганцхан  бэрхшээл байгаа нь зуны хэдхэн сар л идэвхтэй ажиллах боломжтой. Тиймээс зуны  таатай  цагт аялагчдаа аваад 4, 5 , 9, 10 саруудад  бизнес  аялагчдаа  татах, спорт урлагийн том эвентүүдийг зохион байгуулах хэрэгтэй юм. Өвөлдөө  бүс  нутгийн аяллуудыг хийх зэргээр  ажиллаж  болмоор байгаа юм.

Олон жуулчдын сонирхолыг татдаг динозаврын үзмэрийн ихэнх хувь нь Монголоос олдсон  олдворууд байдаг тухай урд сонсч байсан. УИХ гишүүн Б.Наранхүү ч Дундговь аймагт динозаврын парк музей байгуулах тухай их ярьдаг. Энэ  бүтээн байгуулалтыг хийхэд  маш их мөнгө яригдах байх?    

Бүс нутгуудад бүтээн байгуулалт хийх хэрэгтэй гэж яриад байгаа маань энэ шүү дээ. Говь бол  яах  аргагүй динозаврын олдвороор дэлхийд алдартай. Хамгийн анхны динозаврын өндгийг, 1920 онд Монголоос олж байсан гэдэг. Динозавр өндөг гаргадаг амьтан байж гэдгийг, хамгийн анх дэлхийд таниулсан  улс  бол Монгол. Тэгэхээр говьд динозаврын парк байгуулах  нь хамгийн зөв алхамЧингисийн үеийн түүхэн бүтээн  байгуулалтыг Хэнтий аймагт хийе. Баруун алтайг  уулын аялалын бүс  нутаг болгоё. Хөвсгөл аймгийг амралт чөлөөт цагийн  бүс  нутаг болгоё. Хархоринг түүх  соёлын өв гэдгээр нь хөгжүүлье бүс нутгаа хөгжүүлэх бодлогыг бид баримтлах хэрэгтэй. Энэ нь нэг компани юмуу хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг ажил биш юм. Төрөөс нэгдсэн бодлогоор хийх ажил. Хөрөнгө  оруулалтыг нь татаж  томоохон бүтээн байгуулалтцогцолборуудыг  барих хэрэгтэй.

Өнгөрсөн жил манайх АСЕМийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсыг  дэлхийн анхаарлын төвд оруулж чадсан. Энэ арга хэмжээнээс Монголын  талаарх  мэдээлэлтэй болж аялахыг хүссэн хүмүүс олширсон байх. Жуулчдын  тоо нэмэгдсэн үү?

АСЕМ бол яах аргагүй Монгол Улсыг, дэлхийд сурталчилсан улс төрнийгмийн маш том  арга хэмжээ болсон. Гадаад сурталчилгаа маркетинг гэдэг нь иймэрхүү том арга хэмжээ зохион байгуулахыг хэлээд байгаа юм. Түүнээс биш Монголыг аялахад тохиромжтой ТОП -10 улсын  нэгээр  нэрлэх зэрэг нь, сонин дээр дурьдаад л өнгөрдөг зүйл. Тэгэхээр бид, Монголд аялах хүсэл тэмүүллийг хөдөлгөхүйц том арга хэмжээнүүдийг зохион байгуулах хэрэгтэй байна.    2014, 2015 онуудад бид, Германд болдог аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд соёлын  түнш  орноор оролцсон.   2016 онд  АСЕМ боллоо. Энэ мэт жуулчлалын салбарт нөлөөлөхүйц томоохон эвентүүдэд гурван жил дарааллан оролцсон. Үр дүн нь энэ жилээс харагдаж эхэлж байна. Сүүлийн жилүүдэд бууралттай байсан жуулчдын тоо өсөх хандлагатай байна. Он гарснаас хойшх эхний  гурван сараас харахад 15-25 хувиар өслөө. Зөвхөн жуулчид ч гэлтгүй, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын Монгол руу чиглэсэн сонирхол  нэмэгдсээр  байна. Энэ нь сүүлийн 10  жилд байгаагүй өсөлт учраас, ирэх зун жуулчдын тоо өсөх хандлагатай байна

Монгол Улс маань дуу хуур, хөгжим, хөөмий, уран нугаралт гээд соёл урлагийн тал дээр гайхуулах зүйл олонтой. Тэр гайхамшигаа бид дэлхийд яаж брэнд болгож гаргах вэ? гэдэг нь чухал байгаа юм. Дэлхийн талыг эзэлж байсан гээд, ямар ч улстай харьцуулашгүй гайхамшигтай  түүх бидэнд байна. Цэрэг дайны үеийн дөрвөн том удирдагчийн нэг, Чингис хаан бүх улс орны түүхийн номонд байдаг.  Чингис хааныхаа түүхийг бид зөв өнцөгөөр, зөв  харуулах ёстой. Эцэг өвгөдийн үлдээсэн маш их баялагтай газар нутгаараа бид бахархаж зөв хөгжүүлэх нь чухал байна. Бид энэ удаагийн чуулган дээр Монголыг сурталчилсан зүйлээ нэгдсэн бодлоготойгоор хийе гэсэн шийдэлд хүрсэн.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *