Б.Баасансүрэн: Эерэг дүр бүтээхийг хүсч байна

4-р сарын 20, 2018 10:10 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 214
30738230_1936608033319909_6402250672879697920_n

Ч.ГАНТУЛГА

 Дугаарын зочноор УДБЭТын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Баасансүрэнг урилаа. Тэрээр “Nomadic production”-ын уран бүтээлч бөгөөд шинэхэн бүтээлээрээ бэлэг барихаар зэхжээ.

30726793_1936607163319996_292031619777167360_n 30729684_1936607293319983_9026329434214367232_n 31052239_1936607253319987_8529649245622370304_n

 Удахгүй продакшны тань тоглолт болох нь. Бэлтгэл гээд зав муутай байна уу?

Манай “Nomadic production” энэ сарын 21-нд “Corporate hotel”-д тоглолтоо хийх юм. Энэ удаагийн тоглолтод УДБЭТын мэргэжлийн бүжигчид оролцоно. Бэлтгэл бүрэн хангагдсан.

Тоглолт хоёр хэсгээс бүрдэж байгаа гэж сонссон?

Эхний хэсэг “Touch the feeling” гээд орчин үеийн модерн бүжгээс бүрдэнэ.

 Харин дараагийн хэсэгт “Karmen Suit” буюу сонгодог бүдээлүүд багтсан. “Karmen Suit” балетыг өмнө нь манай театр тавьж байсан ч одоогоор манай урын санд багтаагүй. Тиймээс бид энэ бүтээлийг дахин хүргэхээр бэлдлээ. Энэ удаагийн тоглолтыг авьяаслаг хоёр найруулагч маань их өвөрмөц, шинэлэг хэлбэрээр дэглэсэн

Та аль хэсэгт бүжиглэх вэ?

Би хоёр хэсэгт бүжиглэнэ. Манай продакшн 11 хүний бү­рэл­дэ­хүүнтэй. Тиймээс ажлын ачааллаа үргэлж тэнцүү хуваадаг. Тог­лолтын эхний хэсэг хүний мэдрэх, хүртэх мэд­рэмжийг илэрхийлсэн ут­гатай. Ирээд үзэхээр илүү ойлгомжтой болох байх.

Та энэ театртай амьдрал, уран бүтээлээ хэзээнээс холбосон бэ?

Би 2001 онд анх дагалдан бүжигчин болж, театрын хаалгаар алхаж байлаа. Харин 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд албан ёсоор балетын жүжигчин болсон. Тэр цагаас одоог хүртэл тасралтгүй театртаа ажиллаж байна.

Театр гэдэг ариун сүм нэг орчихоор гарч чаддаггүй нууцлаг ертөнц юм аа даа?

Уран бүтээлч хүн аливаа бүтээлийг чин сэтгэлээсээ хийж байж л амжилтад хүрч, түүгээрээ сэтгэлийн таашаалыг мэдэрдэг. Ялангуяа, театрын урлаг их сайхан. Миний хувьд нэгэнт л энэ урлагт сэтгэл зүрхээ зориулчихсан. Одоо буцах замгүй.

Гэхдээ залуу насны урлаг. Хэзээ нэгэн цагт тайзнаасаа буух мөч ирэх нь гунигтай. Та үүнийг бодож, төсөөлдөг үү?

Залуу насны урлаг гэдэг нь үнэн. Миний хувьд тэр мөч ирэхэд буух болно. Гэхдээ балетаа орхиж чадахгүй байх. Одоогоор бодож, төлөвлөсөн зүйл алга. Гэхдээ мэргэжлээрээ багшлах ч юм уу ямар ч байсан энэ урлагтай холбоотой ажил хийх болов уу.

Энэ хугацаанд та олон дүр бүтээжээ. Театрын тайзнаа таны залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас билэг тань тодоос тод гэрэлтэж, онцгойрч байна?

Баярлалаа. Би энэ хугацаандҮйлийн гурван толгойбалетын Хоролмаа, “Оргилолт булагболонСпартакзэрэг олон балетад бүжиг­лэсэн байна. Цаашдаа ч дахин сайхан бүтээлүүдэд бүжиглэж, үзэгч түмэндээ хүргэхсэн гэсэн хүсэл зорилго их байна.

Ажаад байхад та ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг?

Би эсрэг дүр бүтээхсэн гэж хүсдэг байсан. Одоогоор бодож, санасан бүх бүтээлдээ бүжиглэсэн байна. Эсрэг дүр уран бүтээлчээс илүү хөдөлмөр, авьяас, мэдрэмж шаарддаг. Тиймээс эдгээр дүрдээ хайртай.

Харин үзэгчид таныЖизель”-д илүү дуртай юм билээ?

Театрын бүжигчин болоод гоцлосон анхны бүтээл миньЖизельбайлаа. Би ч ялгаагүй сүнсний хатны дүрдээ хайртай. Энэ балет бү­жигч­нээс дотоод сэтгэл, тех­ник их шаарддаг онцлогтой.

Танд мөрөөдлийн дүр гэж бий юү?

Анх бүжигчин болчихоод бүх дүрийг бүтээхсэн гэж мөрөөддөг байсан. Энэ хугацаанд чамгүй олонд нь бүжиглэсэн байна. Харин сүүлийн үед эерэг дүр бүтээхсэн гэж боддог боллоо. Магадгүй тэр цаг удахгүй ирэх байх.

Бүжигчин болох таны мөрөөдөл байсан уу?

Би багадаа урлагийн мэдрэмжтэй хүүхэд байсан. Ялангуяа, бүжиглэх дуртай. Энэ авьяасыг ээж минь дэм­жээд анх Хөгжим бүжгийн коллежид шалгуулж байсан юм. Түүнээс манай удамд урлагийн хүн байхгүй. Анхдагч нь би болж байна.

Та театрт анх үзэгчийн хувиар ямар бүтээл үзэж байсан бэ?

Анх Хөгжим бүжгийн коллежид орсон жилээШелкунчикбалетыг үзэнгээ оролцож байсан. Анхны тайз, анхны үзэгчид, анхны балет байсан учир жаахан айдастай мөртлөө жаргалтайгаар тайзан дээр гарч байлаа. Тэр мөч санаанаас гардаггүй юм.

Балет хүнд урлаг. Байнгын бэлтгэл сургуулилттай байж амжилтад хүрнэ. Энэ хугацаанд танд шантрах үе гарч байв уу?

Шантрах үе олон байсан. Анх жингээ хасах гэж олон хоног хоолоо сойж, бусдаас илүү дасгал хийгээд байхад турахгүй байх үе байдаг л юм. Дасгал сургуулилтаас болж хөл өвдөнө, чилнэ гээд бэрхшээл их. Гэхдээ эхнээсээ л энэ урлагт бие сэтгэлээ зориулна гээд өөртөө амлачихсан учир бүхнийг даваад л гарсан.

Та энэ хугацаанд ээж болсон. Эргээд хэвэндээ ороход хэцүү байсан уу?

Хүүхэд гаргачихаад эргэж ирэхдээ бүхнийг шинээр эхлэх болсон. Тухайн үед балетаа орхимоор, болимоор санагдсан ч чадаагүй. Би нэгэнт л энэ урлагт дурлачихсан юм билээ.

Бүжиглэж байхдаа та юуг мэдэрдэг вэ?

-Тайзан дээр бүжиглэж байхыг минь хараад, үзэгчид түүнээс сэтгэлийн таашаал мэдрээд алга ташиж, хөдөлмөрийг минь үнэлж, урам зориг өгөх мөч хамгийн сайхан. Анх чадахгүй мэт санагдсан бүтээлийнхээ ард гарч, үзэгчдийнхээ өмнө ёслож байхдаа үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авдаг. Балет бол өөрийгөө ялан дийлэх урлаг гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *