Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улаанбаатарт чуулав

7-р сарын 26, 2018 6:02 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 26
003

Т.МӨНГӨНЗУЛ

Азийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тавь дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын  25-26-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Хурлаар  Монголын  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хэлэлцэж,  Филипин, Япон, БНСУ-аас  ирсэн төлөөлөгчид  санал бодлоо солилцсон юм. Манай улс анх 1995 онд Солонгос улсын “Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн нөхөрлөл, эрх ашиг, асуудал Зохицуулах Хүрээлэн ”-тэй харилцаа тогтоосноос хойш Филипин, Тайвань, Вьетнам зэрэг улстай хамтран ажиллах болсон. Тус хурал Зүүн Азийн харилцаанаас үүдэн янз бүрийн улсуудад гурван  жил тутамд нэг удаа хурал зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаа   Монголд зохион байгуулагдаж буй юм.

Монгол-Солонгосын  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн шоу тоглолтыг  хийнэ

 

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрлөл, эрх ашиг, асуудал зохицуулах хүрээлэнгийн ерөнхийлөгч Ким Жон Ёр “Энэ удаагийн хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэх оновчтой гарцыг олоход  хэлэлцүүлэг нэлээд түлхэц болно” гэж найдаж буйгаа илэрхийллээ. Хурлыг Монголын “Аутизмын Холбоо” болон Монгол Улсын  Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн төв зохион байгуулсан бөгөөд Японы “Хамтын Нийгэмлэг” тусалцаа үзүүлжээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тэдний нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх өөр өөрийн улсын системийг ашиглан, хүн бүр эдийн засгаас хараат бус байдлыг эрэлхийж, нийгмийн оролцоо, олон  нийтийн оролцоог хангахын тулд хүчин чармайлт гарган ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн байна. Тодруулбал,  Япон улсад халамжийн чиглэлийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих, ажил эрхлэлтийн ба ажил эрхлэлтийн бус, ердийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Гэхдээ хамтдаа  ажиллах гэсэн энэ үзлийг нэн тэргүүнд тавьж, оёдол, талх болон жигнэмэг хийх, кафе, хөдөө аж ахуй, дахин боловсруулах зэрэг тэдний нийгэмд хүлээн зөвшөөрөх талаар илтгэл тавилаа. Мөн ирэх  сарын сүүлээр Монгол Солонгосын хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн шоу тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *