Ази тивийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн үргэлжилж байна

5-р сарын 13, 2018 7:23 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 20
s2

Самбо бөхийн Азий тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар болж буй тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар Монгол Казахстаны тамирчид хамгийн олон медаль хүртсэн амжилтаар тэргүүлж явна.

Тэгвэл дараагийн байрт яваа Киргизийн тамирчид мөн л хэд хэдэн алт, мөнгөн медальтайгаар жагсаж байна. Финалийн барилдаануудад эдгээр улсуудын тамирчид л өрсөлдөж самбо бөхийн хөгжлөөр өндөр гэдгээ харуулж байна. Онцлог хэдэн барилдааны тухай танилцуулъя.

Залуучуудын ангилалд эмэгтэй 56 кг-д ОУХМ Б.Хорлоодой Казахстаны бөхийг ялж алтан медаль зүүлээ.

Залуучуудын 62 кг-д Монголын бөх Б.Энэбиш Казахстаны бөхийг гарт нь өчих мэхээр цэвэр ялж түрүүллээ.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Баяржаргал өрсөлдөгчөө онооны илүүгээр давж Азийн аварга боллоо.

Байлдааны самбын 82 кг-д Туркмены бөх М.Жаванбэк Монголын бөх Ц.Нарантогтохыг ингэж шидээд ялсан юм.

Эмэгтэйчүүдийн 80 кг-д Монголын бөх Б.Сайнзаяа Казахстаны бөх Таяноваг даралтаар цэвэр ялж Азийн аварга боллоо.

Байлдааны самбын +100 кг-д Туркмены тамирчин И.Бабажан Хятадын бөх Сайнзаяаг хүнд цохилтоор цэвэр ялж тивийн аварга боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *