Аюуш баатраас эхэлсэн амьдралын мөр

1-р сарын 8, 2018 10:10 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 89
1-8-1х

Т.БАТСАЙХАН

“Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа” киноны Д.Сүхбаатар жанжин, “Ирж яваа цаг” киноны Готов, “Сүүн цагаан өргөө” киноны Мишигийн дүрээр үзэгчдийн  сэтгэл зүрхэнд хоногшсон гавьяат жүжигчин Б.Базаррагчааг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урилаа.

Манай нийтлэлийн баатар оны өмнөхөн энгэрээ мялааж, эгэл олон гавьяатын шагналыг нь нүдээ оллоо хэмээн баярлан, бахархаж байсан билээ. Урам зориг хайрласан шагналын  “уухай” намжаагүй энэ цаг дор түүнтэй уулзаж, ярилцлаа. Жүжигчин Б.Базаррагчаа амьдралаа нэг л үгээр тодорхойлох ажээ. “Би бурханы зурсан зураг төөргөөр л амьдарч яваа” гэнэ. Энэ нэг тогтсон хэв маягт машид итгэдэг нэгэн юм. Дэггүй нь дэндсэн түүний бага нас 40 мянгатад өнгөрчээ. “Цөөхөн ч гэсэн монгол эр болгон нь цэрэг болох ёстой” гэсэн цэргийн дарга авга ахынх нь зүгээр нэг омогшиж хэлсэн үг  Базаррагчаа хүүгийн зүрхэнд гал асааж орхисон байдаг. Тэр хүсэл мөрөөдлөө дагаж, цэргийн офицер болсон. Гэсэн ч урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Х.Дамдин түүний амьдралыг  180 хэм эргүүлж орхижээ. Офицер байхдаа найруулагчийн нүдэнд өртөж, “Бид мартахгүй” кинонд тоглосноор түүний уран бүтээлийн амьдрал эхэлжээ.  Товчхондоо гэвэл ингэж л тэр урлаг хэмээн их айлын босгоор алхан оржээ. Харин Б.Базаррагчаа гэж хэн болох,  түүний уран бүтээл хэрхэн өрнөж, ямар зам туулж ирсэн талаар бидний яриа үргэлжилсэн юм.

“ААВ БИДНИЙГ ӨӨРИЙН ЧАДЛААРАА АМЬДАР ГЭДЭГ БАЙВ”

Б.Базаррагчаа аавынхаа орчин үеийн боловсролын үзэл санаа, ээжийнхээ ёс заншлын тухай үгс, өвөөгийнхөө бурханы сургааль дунд өсч өөрийн гэсэн үзэл санаагаа ургуулан бие хүн болсон гэдэг.

Түүний аав Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн. Насаараа боловсролын байгууллагад ажиллажээ. Тухайн үед нийслэлийн 33, 22 дугаар сургуульд захирлаар ажиллаж байгаад Ардын боловсролын яаманд хүүхэд хүмүүжлийн байцаагч, хэлтсийн дарга, сүүлд Монголын мэдээлэл, радио телевизийн газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо 90 нас шүргэж яваа  сайхан буурал бий.  Харин ээж нь Сүхбаатар аймгийнх.  11 хүүхэд төрүүлж, 10 хүүхэд өсгөсөн. Одоо үр ач нараа тойруулан хоёр буурал жаргаж сууна.  Тэрээр “Миний аав ээж, ах дүү нар одоо энх тунх сайхан амьдарч байна.  10 хүүхдээс уран бүтээлч, бизнесмен, эгэл жирийн жолооч хүртэл төрлөө. Аавын минь нэг зарчим байдаг. Биднийг чадал чадлаараа амьдар гэж хэлдэг. Боловсролын газар ажиллаж байхдаа үр хүүхдээ гадаад дотоод руу сургуульд явуулах бүрэн бололцоотой байсан.  Гэхдээ тэгээгүй.  Боловсрол гэдэг эрдмийн их далайгаас хүнээр хөтлүүлж очоод халбагаар авах биш хөлөөрөө гүйж очоод шанагаар хутгаж авах  нь илүү үнэ цэнэтэй шүү гэдэг байв. Тэр ч утгаараа бид амьдралд өөрсдийнхөө хувь заяаны эзэд болж явна” гэв.  Түүний өвөө нь лам хүн байжээ.  Бурхан шашны сургаалийн тухай их ярина, харин ээж нь монгол ёс заншлыг дээдэлдэг нэгэн.  Ухаандаа Б.Базаррагчаа аавынхаа орчин үеийн боловсролын үзэл санаа, ээжийнхээ ёс заншлын тухай үгс, өвөөгийнхөө бурханы сургааль дунд өсч, өөрийн гэсэн үзэл санаагаа ургуулан бие хүн болсон гэдэг.

“Х.ДАМДИН БАГШ МИНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨН”

 Нийтлэлийн баатар маань  Улаанбаатарт төрж, 40 мянгатад бага  насаа өнгөрүүлжээ.  10 хүүхэдтэй айлын дундах гэхээр хүүхэд насных нь он жилүүд ёстой л бужигнаан дунд өнгөрсөн.  40 мянгатын ойролцоо ясли, цэцэрлэгт явж, нийслэлийн 23 дугаар сургуульд суралцжээ.  Харин наймдугаар ангид байхад нь тэднийх 19 дүгээр хороолол рүү нүүж,  52 дугаар сургуульд шилжиж, тэнд аравдугаар ангиа төгсчээ.  Тэрээр   “Нуух юм байхгүй ээ. Би сурлага муутай, сахилгагүй хүүхэд байлаа.  Яагаад ч юм бэ. Хичээлээ анхаардаггүй.  Аавын чихийг халууцуулна. Төгсөх дөхөөд ирэхээр аав ямар мэргэжилтэй болох уу гэж асуухаар яг энэ тэр гээд хэлчих юм олддоггүй үе ч байлаа” гэв.  Харин нэг өдөр цэргийн дарга байсан авга ах нь тэднийд иржээ. “Монголчууд цөөхөн тоотой байсан ч хамаагүй өссөн эр болгон цэрэг болох ёстой”  гэж ярих нь хүүгийн сэтгэлд гал асааж орхив. Тэр цагаас эхлэн цэргийн хүн болох мөрөөдөл тээж,  байлдааны онгоцны нисгэгч болохоор зорьжээ.  Гэхдээ хүссэн ангидаа орж чадсангүй.  Харин  цэргийн зарлан дуудах хуудас ирэхээр нь шууд явж тэндээсээ офицерийн сургуульд сурчээ.  Онцгой байдлын ангид хуваарилагдан ажиллаж,  шинэхэн офицер шижигнэтэл ажиллаж эхэлсэн байдаг.  Ингэж байтал түүний амьдрал 180 хэм өөрчлөгдлөө. 1985 онд “Монгол кино” үйлдвэрийнхэн “Бид мартахгүй” киногоо эхэлж, нэрт найруулагч Х.Дамдин гол дүр болох Аюушаа хайж эхлэв.  Түүний нүдэнд офицер Б.Базаррагчаа тусч, киноныхоо гол дүрд шууд л тоглуулсан байдаг.  Тэрээр “ Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Халтарын Дамдин агсан миний хувьд эрхэм хүн.  Миний амьдралыг 180 хэм эргүүлсэн байдаг.  Багш маань үндсэн гурван бүтээлдээ намайг тоглуулсан. “Бид мартахгүй”, “Мандах нарны туяа”, “Сүүн цагаан өргөө” гээд багшийнхаа эрхэм дээд бүтээлүүдэд тоглолоо. Хэн хүнд тохиогоод байхгүй хувь заяа юм даа. Бурханы зурсан зураг төөрөг гэж бий. Яг л тэр зургаар би кино урлагт орсон. Бага байхдаа уран зохиол, аман зохиолын хичээлдээ их дуртай байснаас  жүжигчин хүн болно гэж зүүдэлсэнгүй явлаа” гэв. Мөн Б.Базаррагчааг урлагийн хүн больё гэтэл тухайн үеийн ангийн захирагч нь бас тийм ч таатай байгаагүй гэдэг. “Цэргийн хүн бол цэргийн хүн байх ёстой. Юун урлаг гээд хавьтуулдаггүй. Харин Х.Дамдин найруулагч авч явах гэж булаацалдаад тухайн үедээ л нэлээд хэрэг мандааж байжээ.  Нэг өдөр цэргийн анги дээр найруулагч ирээд ангийн захирагчийн өрөө рүү шууд яваад орчихжээ.  Тэгээд “Энэ олон жил кино найруулахдаа олон хүнтэй уулзаж явлаа. Гэхдээ чам шиг хөндлөн хөх төмөр харсангүй. Чи дийлэх нь үү. Би дийлэх нь үү харна аа” гээд хаалга саваад гарч одсон гэдэг.  Тэгээд найруулагч дийлж,  Б.Базаррагчаа урлагийн замыг сонгож, 1986 оноос эхлэн Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажилласан байна.

“ЧАМД ЖҮЖИГЧИН БОЛОХ НҮД БИЙ ГЭДЭГ БАЙСАН”

Тэрээр “Кино үйлдвэрт анх ороход үлгэрийн ертөнцөд орсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Алдарт жүжигчин Дагийранз гуайд намайг дагалдуулж өгсөн. Багш маань анх намайг яваад орсон чинь “Чамд одоо би юугаа заах вэ. Гэхдээ яалт ч үгүй багш шавь болсон юм чинь баруун дэлгүүр онгорхой л байна даа ” гэж хошигнож байлаа. Тэнд ер нь киноны жүжигчин гэж хэн байх. Яаж тоглох, ямар утга учиртай вэ гэдгийг тархинд зүгээр л цутгаж байгаа юм шиг л хийж өгч байлаа” гэв. Х.Дамдин найруулагч мөн түүний сайн зөвлөгч багш нь байв. “Киноны жүжигчин байх ухааныг Дамдин багш маань надад суулгаж өгсөн. Чи хүн судал, гудамжинд нүдээ аньж битгий яв. Уйлж, дуулж, баярлаж байгаа хүмүүсийг нүдээрээ харж зүрхээрээ мэдэрч яв. Чамд жүжигчин болох нүд бий гэдэг байсан. Багшийн маань энэ онол бүх жүжигчдийн онол юм даа” гэв. Тэрээр 1990 оны эхэнд гэхэд 20 гаруй дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж амжсан байв.

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ ҮНДЭСЛЭГЧДИЙН НЭГ

Тэрээр өөрийгөө амбицгүй,  идэвхигүй  хүн хэмээн тодорхойлдог. Найз нөхөд гэр бүлийнхэн нь ч “Базараа чи ингэж хөөцөлдөөд болчих юмыг яах гэж хараад суудаг байна аа” хэмээн үглэнэ.  Тэрээр “Миний дотоод хүн хөдлөхгүй байгаа юмыг би яах вэ дээ. Ер нь арван удаа шал хэрэггүй зүтгэж байснаас нэг удаа дайр гэдэг. Энэ бол миний амьдралын онол юм. Энэ л зарчмаар ажиллаж амьдарч ирсэн.  Алдахаас илүү онох нь их байлаа” гэв. Түүнтэй ярилцаж суухад эрч хүчгүй байдал анзаарагдсангүй.  Харин ч халгисан цалгисан, инээсэн, баялаг түүхтэй амьдарч ирснээрээ бахархаж байгаа нь анзаарагдаж байв. Тэр кино урлагийн жүжигчнээс гадна Ардчилсан хувьсгалыг үндэслэгчдийн нэг.  Ардчиллын анхны гурваас өмнө тулгын чулууг нь тавьж, хэнгэргийг нь цохиж явсан удаатай.   Мөн Монголдоо анх удаа тахь нутагшуулах ажлыг эхлүүлжээ. 1990 оны үед  Хустайн нуруунд тахь нутагшуулж байсан нь түүний амьдралын бас нэгэн бахархалт үе юм.

УРАН БҮТЭЭЛЭЭ ЗАВСАРЛАСАН 17 ЖИЛ

1990 оны эхэнд чөлөөт зах зээлийн шуурганд хүн бүхэн өртсөн. Тэрээр  Кино үйлдвэрээс чөлөөт уран бүтээлч болж гарчээ.  Энэ тухайгаа “Жүжигчин хүн миний хэмжээнд хүрчихээд урлагаа орхино гэдэг хэцүү л дээ. Гэхдээ л би больё гэж бодсон. Түүний дараа Монголдоо юм юм хийсэн дээ. Тахь хүртэл нутагшуулж үзлээ. Нэг л болж өгсөнгүй.  Тэгээд гэр бүлийнхээ хүнтэй ярьж байгаад 1997 онд Солонгос улс руу гарсан. Хоёр жил ажиллахад 20 мянган ам.доллартай болох юм байна. Тэгээд эргээд ирнэ гэсэн тооцоо хийгээд гарч байлаа. Тэгсэн нэг мэдсэн 20-иод жил болсон байсан. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирсэн дээ” гэв. Гэтэл нэг өдөр гавьяат жүжигчин Бат-Өлзий очиж урлагаа санахгүй, амгалан тайван оршиж байсан сэтгэлийг нь эвдэж орхисон гэдэг.  “Чиний эзгүйд” кинондоо урихад уран бүтээлч маань уяаны морь шиг дүүхэлзэн яарч сандарч барьц алдана гэж бодоогүй гэдэг. Тэгээд хэсэг хугацааны дараа Бат-Өлзий дахиад л Солонгост очихдоо “Базараа чиний энд  байгаагийн шалтгаан юу вэ” гэж асуужээ.  Тэр үг бас л сэтгэлд нь нэгийг хэлж орхив. Мөн өндөр настай болсон аав нь “Чамайг хүлээгээд их удлаа. Овоолсон шороон дээр очихдоо чи насаараа харамсана шүү” гэжээ. Ингээд 2013 онд эхнэр хүүхдээ дагуулан эх орондоо ирэхийн зэрэгцээ эх урлагтаа эргэн ирсэн гэдэг. Түүний эхнэр С.Сарангэрэл жүжигчин мэргэжилтэй. Тухайн үед хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан бөгөөд одоо Сити их сургуульд тайзны ярианы багшаар ажиллаж байна.  Тэд хоёр хүүхдээ ч мөн урлагт хайртай болгон өсгөжээ. Солонгосоос ирснийхээ дараа аавыгаа даган хэд хэдэн кинонд тоглож амжсан байна.  С.Базаррагчаа 17 жилийн дараа кинонд тоглохдоо жаахан эмээж байж.  Тэрээр “Намайг ирсний дараахан дөрвөн киноны санал ирсэн. Өөрийгөө арай болоогүй гэж бодсон. Нэг жил гаруй хүлээсэн. Тэгээд Б.Чингүүний “Учрал” гэдэг кинонд тоглолоо. Жүжигчин Тогосоо маань зургийн даргаар ажиллаж байсан. Татгалзмаар байсан ч чадаагүй. Түүнээс хойш  20 гаруй бүтээлд тогложээ. Кино урлаг хөгжиж байна.  Мөн шүүгдэж эхэлж байна. Кинонд хайртай жинхэнэ зүрх сэтгэлээрээ явж байгаа хүмүүс үлдэж байна” гэлээ.  Ийм л нэгэн олон салаа замтай, олон сонголтын өмнө тулгарч олонхдоо зөв замаар нь замнаж ирсэн уран бүтээлчийн амьдралын хүрдийг эргүүллээ.  Түүний гэрэлтсэн царай, дулаахан нүд, цалгисан инээд нь найруулагч Х.Дамдин агсны нүдэнд тусахаас өөр аргагүй байсан биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 44 Сэтгэгдэл

2018 оны 1-р сарын 25

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you can find 80357 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 2-р сарын 2

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you will find 18231 more Infos|Infos to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 2-р сарын 2

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you can find 78155 more Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 2-р сарын 10

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you can find 97263 more Informations|Infos on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 2-р сарын 13

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you will find 30417 additional Infos|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 3-р сарын 11

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you will find 86157 more Infos|Infos on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 3-р сарын 26

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you will find 51545 additional Infos|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 3-р сарын 31

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you can find 24789 additional Informations|Infos to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 4-р сарын 20

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 1891 more Informations|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 6-р сарын 3

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you can find 66017 more Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 6-р сарын 5

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you will find 76372 more Infos|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 6-р сарын 11

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you will find 86248 additional Informations|Infos on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 6-р сарын 21

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you can find 24402 more Informations|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 6-р сарын 22

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you will find 50232 additional Informations|Infos on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 7-р сарын 5

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you can find 67887 additional Informations|Infos on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 7-р сарын 9

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you will find 13552 additional Infos|Infos to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 7-р сарын 14

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you can find 1354 additional Infos|Infos to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 7-р сарын 19

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you will find 8449 additional Informations|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 7-р сарын 20

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you will find 41938 more Informations|Infos to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

gsm
2018 оны 8-р сарын 10

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you will find 26152 more Informations|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 8-р сарын 14

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 73091 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 8-р сарын 29

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you will find 52849 more Infos|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

Harry
2018 оны 9-р сарын 5

Hi, I do believe this is an excellent website. I stumbledupon it 😉 I will return once again since I
saved as a favorite it. Money and freedom is the best way to change, may you be rich and continue
to help others.

Maglie Bayer leverkusen

Homer
2018 оны 9-р сарын 5

Hi there I am so delighted I found your web site,
I really found you by accident, while I was looking on Yahoo for something else,
Anyways I am here now and would just like to say thanks a lot for a marvelous post
and a all round thrilling blog (I also love the theme/design), I don’t have time to read it all at the moment
but I have bookmarked it and also added in your RSS feeds, so when I have time I will be back to read
a great deal more, Please do keep up the awesome work.

PSG fodboldtrøje med tryk

maglia Atletico Madrid
2018 оны 9-р сарын 9

Passion the website– extremely user friendly and great deals to see!
maglia Atletico Madrid http://www.haeroo.com/Atletico-Madrid-17/

2018 оны 9-р сарын 11

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you will find 15669 more Infos|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

Everton tröja
2018 оны 9-р сарын 11

I enjoy the details on your web site. Cheers!
Everton tröja http://www.afterglowvp.com/Everton-fotbollstroja-p-202859.cfm

2018 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you will find 89389 additional Infos|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you will find 44052 additional Informations|Infos to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

fotballdrakter
2018 оны 9-р сарын 25

Thanks extremely valuable. Will share site with my good friends.
fotballdrakter http://www.tumdekho.com/Sveits-Ulisses-Garcia-p-drakt-4880

Chelsea tröja 2018
2018 оны 9-р сарын 28

Great looking web site. Think you did a whole lot of your very own coding.
Chelsea tröja 2018 http://www.fashionradicalsnews.com/Eden-Hazard-p-74396

2018 оны 10-р сарын 3

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you will find 25106 additional Informations|Infos to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

Fodboldtrøjer
2018 оны 10-р сарын 10

Great looking internet site. Presume you did a great deal of your very own coding. sites:ggglese.com
Fodboldtrøjer http://bookmarkdemand.com/story.php?title=barcelona-troje-fodbold-trojer

2018 оны 10-р сарын 17

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you will find 80655 more Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 18

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you can find 52581 additional Infos|Infos on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 22

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you will find 10639 more Informations|Infos to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 22

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you can find 75002 more Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 22

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you can find 85040 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you can find 68657 more Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|There you can find 20706 additional Infos|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 25

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you will find 2058 additional Informations|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 26

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you can find 19243 more Infos|Informations to that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 26

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you will find 58802 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

2018 оны 10-р сарын 31

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you will find 89959 more Informations|Infos on that Topic: zms.mn/ayuush-baatraas-ehelsen-amdralyn-mur/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *