Аялал жуулчлалын салбар гадны хараат болох эрсдэлтэй байна

4-р сарын 14, 2017 9:45 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 12
4-14-5

Т.БАТСАЙХАН

Монголын аялал жуулчлалын  салбарыг нуруундаа үүрч яваа  бизнес эрхлэгчид өчигдөр чууллааСалбарын үйл ажиллагаа идэвхижиж байгаа энэ цаг үед тэд аялал жуулчлалын хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар ярилцавГадаадын иргэн харъяатын газрын  су­далгаагаар 2016 онд манай улсад 400 мянга гаруй гадаадын иргэн иржээ. Түүнээс 94 мянга нь цэвэр жуулчлалын чиглэлээр ирсэн гэдгийг Аялал жуулчлалын холбооныхон  онцолсон. Энэ тоо бол дэндүү өрөвдмөөр дүн хэмээн салбарынхан хүлээн зөвшөөрч байвИйнхүү жуулчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын салбараа хэрхэн аврах талаар гарц шийдлүүдийг таниулж байв.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ГАДНЫ КОМПАНИД ОЛГОХЫГ ХОРИГЛОЁ

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар дотоодын хэдхэн тур операторын нуруун дээр явж иржээ.   Төрийн дэмжлэг байхгүй атлаа бизнес эрхлэгчдээдээрэлхэх, дарамтлахмаягтай үйл ажиллагаа явуулж ирсэн нь салбарын хөгжлийг хойш татаж байна хэмээн Аялал жуулчлалын холбооны ТУЗийн гишүүн, “Номадик Жөнискомпанийн захирал Р.Энхтайван ярьж байвТэрээрТөр дотоодын компаниудаа дэмжихгүй атлаа гадны томоохон компаниудад аялал жуулчлалын чиглэлээр тусгай зөвшөөрөл олгож байна. Тэд зочид буудал, ресторанаа нээж, манай зах зээлд өөрийн юм шиг дураараа дургиж эхэлсэн. Сүүлдээ бүр бид тэдний бөөрөнд наалдаж, тэднээс хараат үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүрлээ. Тиймээс гадны компаниудад аялал жуулчлалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох нь зүйтэйгэвЭнэ салбарт Солонгос, Хятадын компаниудын үйл ажиллагаа тэргүүлдэг ажСолонгос жуулчид ирээд солонгосынхоо тур оператороор үйлч­лүү­лээд буцдаг гэнэ.   Аялал жуулчлалын сал­бартаа манайх шиг гадны компанид тусгай зөвшөөрөл олгодог улс дэлхийд тун цөөн гэдгийг чуул­ганд оролцогчид онцолж байлаа.

Б.Барсболд:

БИД 13 ЖИЛ ДООРОО ДЭВХЭРЛЭЭ

 4-14-5a1

Сүүлийн үед үүр­гэвчтэй аялал хү­мүүсийн сонирхлыг татах болсон. Ялангуяа Монголыг зорих энэ төрлийн аялагчдын тоо нэмэгдэх болжээЭнэ нь  ач холбогдолгүй, ашиггүй аяллын тоонд багтдагАялал жуулчлалын ихэвхитэй үе болох 5-10 дугаар сард энэ мэтчилэн ашиггүй аялагчид нэмэгдэж, онгоцны суудлын тоо бөглөж байгаа нь мөн л аялал жуулчлалын салбарт бараан сүүдрийг тусгаж буй юм. Үүргэвчтэй аялагчид зорилгогүй Монголын хөдөө хээрээр аялж байгаад очдогТэгээд хүмүүсийн аж амьдрал, ахуй соёлын талаар саар мэдээллүүдийг  цацаж орхидог байнаТиймээс Монголоо гадаадад зөвөөр сурталчлах, зорилтот аялагчдыг татах нь энэ салбарын нэгэн чухал асуудал болоод буй юм. “Дисковер Монголиякомпанийн захирал Б.БарсболдМанай компани 2004 онд байгуулагдсан. Тухайн үед манай улс 300-400 мянган жуулчин хүлээж авдаг байлаа.  13 жил өнгөрөхөд энэ тоо өөрчлөгдсөнгүй, бараг буурсан үзүүлэлттэй байнаБид 13 жил яагаад нэг газраа дэвхрээд хөдөлсөнгүй вэЭнд төр, засгийн аялал жуулчлалд хандах хандлага тодорхой хэмжээнд нөлөөлдөгБид гадныханд эх орноо зөвөөр сур­­тал­чилж чадахгүй байнагэв. Энэ онд гэхэд БОАЖЯ гадаадад Монголоо сурталчлахад 99 сая төгрөг тусгажээХарин аялал жуулчлалын томоо­хон компаниуд энэ чиглэлд 100 сая төг­рөг зарцуулахаар төсөв­лөөд байнаҮүнийг  харъ­цуула­хад бүхэл бүтэн улс орон бизнесийн нэг компа­­ниас ч дор хэмжээнд ажил­­лаж байна гэдгийг сал­­барын­хан онцолж байлаа.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ДЭД БҮТЭЦ

Уг нь манай улсад аялал жуулчлал хөгжих ирээдүй бий. Газар нутгийн хэмжээ том, түүх соёлын дурсгал олон, байгалийн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, эзэн Чингисийн удам гээд гайхуулах зүйл бишгүй бий. Гэтэл дэлхийд өөрсдийгөө зөв таниулж чаддаггүй, өөр хоорондоо эв нэгдэлгүй, гадны компаниудад зах зээлээ алдаж байгаа нь энэ салбартамь тариахэрэгтэй болсныг харуулж байна хэмээн чуулганд оролцогчид ярьсанМөн аялал жуулчлалд дэд бүтцийн асуудал нэн чухал. Дэлхийн эдийн засгийн фору­маас өрсөлдөх чад­варын судалгааг саяхан танилцуулжээМанай улс өрсөлдөх чадвараараа 136 орноос 102-т бичигдсэн байнаЭнэ судалгааны дүнтэй танилцсан чуул­ганд оролцогчид халаг­лан сууна. Энэхүү су­дал­гааг дэд бүтэц, түүх соёл гэсэн үндсэн зар­чим дээр тулгуурлан гар­­га­даг гэлээ.  “Летс Трейвэлкомпанийн захирал С.АмгаланбатАялал жуулчлалд дэд бүтцийн асуудал хамгийн нэгдүгээрт бай­даг. Хамгийн эхлээд бид агаарын замаа ярих хэрэгтэйОдоогоор ганцхан МИАТ компани олон улсын нислэг үйлдэж байна.

Энэ компанийн эргэлтийн тоо, суудлын тоо манайд манайд ирэх жуулчдын эргэлтийг үнэндээ гүйцэж чаддаггүй. Мөн тийзний үнэ бусад адил зайтай газарт зорчихоос илүү өртөгтэй  байдаг зэрэг нь манай орныг сонгохгүй байхад нөлөөлж байна” гэв. Ийнхүү аялал жуулчлалын бизнес эрхлэгчид чуулж алдаа оноогоо дэнслэв.  Энэ салбарт төрийн дэмжлэг, эв нэгдэл, дэд бүтцийн хөгжил нэн чухал гэдэгт  чуулганд оролцсон бизнес эрхлэгчид санал нэгдэж байлаа.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *