Аялагчдад: Хөвсгөл нуураар аялах журам

6-р сарын 24, 2018 3:11 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 35
36088389_1859655944080345_3708509015177691136_n

С.САРУУЛ

Аялал зугаалгын улиралтай холбогдуулан аймгийн ИТХ-аас Хөвсгөл нуураар аялахад дагаж мөрдөх дүрмийг баталжээ. Журамд аялагч тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх, ховор ан, амьтан агнах, шувуу, амьтныг үргээхгүй байх, газар хөндөх, ухах, мод огтлох тайрах, зөвшөөрөлгүй ил гал гаргахгүй байх, гол ус, нуурын орчмыг бохирдуулахгүй байх ёстойг тусгасан байна. Мөн хог хаягдлаа ангилж зориулалтын уут, саванд цуглуулан тусгай хамгаалалтын газар нутгийн нэвтрэх цэг дээр эсвэл тухайн буудалласан газрын хогийн цэгт хаях, зөвхөн тогтоосон зам, тэмдэглэгээ, маршрутын дагуу аялах, нуур, гол мөрний усанд машин, эд зүйлсээ угаахыг хоригложээ. Нуурын усанд зөвхөн зөвшөөрөгдсөн газар, зориулалтын хувцастай сэлэх бөгөөд журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *