Автозамын төлбөрийг  есөн төрөл байсныг 20 болгож шинэчиллээ

3-р сарын 5, 2018 3:37 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 39
28537180_1735381399841134_816466358_n-500x300
 С.САРУУЛ

Баянхонгор аймгийн ИТХ ээлжит хурлаараа автозам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоожээ.  Монгол Улсын “Авто замын тухай” хуулийн 30-р зүйл, 30,1 дэх заалтыг үндэслэн Орон нутгийн чанартай авто замаар зорчиж байгаа аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд нэг удаа хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг харгалзан Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож байгаа юм.

Тухайлбал, суудлын тэрэгнийхээ хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээнээс нь хамаараад авто зам ашигласны төлбөрөө хуучин өгч байснаасаа илүү багасгаж төлөх бол ачааны машины даацаас хамаараад харилцан адилгүйгээр төлбөр төлөгдөж байхаар тогтлоо.

Автозамын төлбөрийг хуучин 671 тоот захирамжаар есөн  төрлөөр авдаг байсан бол шинэчлэн тогтоохдоо 20 төрлөөр ангилан төлбөрийн хувь хэмжээг илүү тодорхой ойлгомжтой болгож өглөө.

Баянхонгор аймагт мөрдөгдөх авто зам ашиглалтын шинэчилсэн төлбөрийн дэлгэрэнгүйг хүргэе.

-Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ
-Суудлын 2000 см3 хүртэл 15,000
– 2001-3000 30000
-3001-с дээш 35000
-Ачааны 1 тн хүртэл 20000
-1-2 тн хүртэл 25000
– 2-3 тн хүртэл 30000
– 3-5 тн хүртэл 35000
– 5-8 тн хүртэл 40000
-8-10 тн хүртэл 45000
-10 тн-с дээш 50000
-Автобус 15 хүртэл зорчигчтой 30000
-15-с дээш зорчигчтой 80000
-Цистерн 50000
-Тусгай 40000
-Чиргүүл 30000
-Механизм Тээврийн үйлчилгээний 50000
-Технологийн 50000
-Бага оврын 30000
-Мотоцикль 2 дугуйт 2000
-Мопед 3 дугуйт 2000

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Buy Finasteride 5mg Online generic cialis Atarax 25 Mg Fast Shipping Option Prezzo Viagra 100

Ellgync
2018 оны 6-р сарын 14

M Cialis Generika Per Uberweisung Pharmacie Cialis Ligne buy cialis online Order Doxycycline Levitra Precio Espana

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *