Автозамуудыг 17-20 хоног хааж, найман байршилд түр зам гаргана

4-р сарын 3, 2018 8:28 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 64
146450-11092014-1410415991-2108922559-ahuin_uilchilgee

С.УЯНГА

 Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газраас энэ онд хийх авто замын бүтээн байгуулалтын ажлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр газрын дарга Ж.Тогтохбаяраас зарим зүйлийг тодруулав.

 Энэ онд автозамуудыг өргөтгөх, шинэчлэх ажил хэр их хийх вэ?

Энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрний  бүтээн байгуулалтын ажил хийнэ. Энэ сарын 5-15-ны хооронд ажлаа эхлэхээр төлөвлөсөн. Орон сууцны хороолол дунд дөрөв, гэр хорооллыг холбосон 11 зам барина. Яармагийн замын ажлыг энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусгах бол Сонсголон, Туулын гүүрийн ажил пүрэв гаригаас эхэлнэ. Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэлд дулааны болон дэд бүтцийн 100 гаруй ажил хийгдэх учраас Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотойгоор найман байршилд түр зам гаргаж байгаа.

Бүтээн байгуулалтын явцад олон хоно­гоор зам хаах төлөвлөгөө бий юу?

-Ус Сувгийн Удирдах Газар автозамын нө­хөн сэргээлт болоод авто­замын хөдөлгөөн­тэй холбоо­тойгоор 3.5 километр урттай цэвэр усны шугам дотор­логооны ажлын төсөл тавдугаар сараас хийнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн XIX хороо Чингүнжавын гудамж, СБД-ийн I, IV, V хороо Сөүлийн гудамж, Чингэл­тэй дүүргийн III  хороо буюу Баруун сэлбийн гудамжинд 17-20 хоногийн хугацаанд автозамууд хаагдаж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Amoxicillin Canine Pharmaceutical Side Effects Buy Now Tab Isotretinoin cialis 5 mg Compra Levitra Originale Comprar Cialis 5 Mg Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *