Автобус хүлээж цаг алдах хэрэггүй

4-р сарын 12, 2018 10:19 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 72
p1bpnskpo91vcdjd91cbjjjk1de41

Зууны мэдээсонин энэ удаагийнСмарт үйлчилгээМонголдоо анхдагчбулангаараа “UB smart bus” апликейшнийг танилцуулж байна.

 Улаанбаатар Смарт Карткомпаниас гарга­сан “UB Smart Bus” гар утасны программ нь Android болон IPhone үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориу­лагдсан юм. Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа автобусуудыг чиглэл бүрээр нь аль автобусны буудал дээр явж байгааг тодорхой мэдээлнэ. Ухаалаг утастай хэрэглэгч “Play store” хэсгээс UB Smart Bus нэрээр хайж, үнэгүй суулгах боломжтой.

30629370_755992064594252_9080273995818860544_n

Чиглэл хайх”, “Авто­бусны буудал хайх”, “Мэдээ мэдээлэлгэсэн үндсэн гурван цэс харагдана. ТүүнчлэнХялбар хэрэглээ”, “Ойролцоо автобусны буудал”, “Тохиргоогэх цэс байна.

30571480_755992081260917_5918191688068628480_n

Программыг ашиглагч нь өөрийн хүлээж буй автобусны буудал дээр ямар чиглэлийн автобус ирэхийг мэдэхийн тулд дээрх цэс рүү орж автобусны буудлын нэрийг бичиж хайна. Хайлтын үр дүнд ижил нэртэй буудлын нэр гарч ирэх магадлалтай ба баруун зүүн, урд, хойд гэсэн үгийн ялгаагаар хэрэглэгч өөрийн байрш­лаар сонголтыг хийнэ.

30594272_755992071260918_2617530546821005312_n

Явах чиглэлийнхээ дугаа­рыг оруулж автобус аль буудал дээр явж бай­гааг мэдэх боломжтой.

30581822_1722646007774384_2662773835396284416_n

Автобус явж байгаа буудлын нэрийн өмнө ногооноор тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Cheapeast Stendra No Doctors Consult Purchase Isotretinoin Price In Internet cialis generic Can I Buy Lasix From Canada Kamagra Online Flashback Propecia Dry Scalp

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Levitra Generika Strips cialis from canada Trex Discount Germany Overseas Brighton Quik Delivery Of Vermox Levothyroxine Buy Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *