Авилгыг орой дээрээс нь цэвэрлэдэг

8-р сарын 30, 2017 12:08 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 12
batsuuri

Х.БАТСУУРЬ

/Эдийн засагч/

Солонгосчууд үндсэрхэг бас гайхалтай ажилч, хөдөлмөрч ард түмэн. Тэд үндэсний гэсэн бүх л зүйлээ дээдлэн хүндэлдэг, бахархдаг. “Самсунгкорпораци бол энэ ард түмний үндэсний бахархал. Солонгос хүний оюун ухааны чадавхи, хөдөлмөрийн бүтээмжийн баталгаа болсон баялаг бүтээгч, дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын нэг болтлоо хөгжсөн энэ компаниар бахархахгүй байхын арга үгүй. Гэвч солонгосчуудын хувьдСамсунг”-аас, бүр юу юунаас илүү эрхэмлэн дээдэлдэг нэгэн зүйл байдаг нь авлига, хулгайгүй цэвэр нийгэм, хүн бүрт эрх тэгш үйлчилдэг шударга хууль, тогтолцоо аж. Авлигад холбогдсон, хууль зөрчсөн болСамсунг”-ийн эзэн, өв залгамжлагч байгаад ч, элит улстөрч, бизнесмен, бүр улсын ерөнхийлөгч байгаад ч нэмэргүй аж. Саяхан Солонгосын шүүхээсСамсунг Электроникс”-ийн дэд дарга, өв залгамжлагч Лид (Lee Jae-yong ) авлигын хэргээр таван жилийн хорих ял оноосон байна. Лигийн өмгөөлөгч дээд шүүхэд давж заалдана хэмээж буй ч тэр нь амжилттай байх найдвар тун бага байгаа гэнэ. Ли даргын авлигын асуудал манайд сонсогддог мөн шүүхээр орж шийдэгдсэн зарим хэргүүдтэй харьцуулахад нэг их сүртэй биш аж. Өнгөрсөн гуравдугаар сард авлигын хэргээр огцорсон Солонгосын ерөнхийлөгч Пакын (Park Geun-Hye) зөвлөх ЧойСүнСил гэх хүний удирддаг ТББд $7.9 долларын (9.9 тэрбум вон) хандив өгснийг шүүхээс авлига гэж үзэн ял оноосон гэнэ. Угхандив”-ыг авлигад тооцсон үндэслэл ньСамсунгкорпорацийн доторх бие даасан салбар нэгж компаниудыг Лигийн гэр бүлийн удирддаг толгой компанид нэгтгэх, хамааралтай байлгахад ерөнхийлөгчийн дэмж­лэгийг авах оролдлого хийх зорилготой байсан хэ­мээн үзсэн аж. Ер нь авлигын эсрэг тэмцлийг орой дээрээс нь, дээд шатанд тууштай хийх нь тун үр дүнтэй байдгийг харуулсан олон улсын турш­лага байдаг. Солонгос үүнийг батлан харууллаа. “Самсунгхэдийгээр ху­вийн хэвшлээс боссон, хувийн компани гэгддэг бо­ловч Дефакто Солон­госын үндэсний ком­пани бөгөөд төрийн шууд дэмжлэгтэйгээр хөл дээ­рээ боссон, одоо ч Засгийн газрынхаа дэмж­лэгтэй ажилладаг тул гол асуудлууд дээр нь Засгийн газар нь оролцох, шийдвэр гаргах зохицуулалттай байдаг аж. Төр, хувийн хэвшлийн хамтын ажил­лагааны нэг жишээ энд харагддаг. Гэхдээ манайд хэрэгждэгээс зарчмын том ялгаанууд бий. Жишээ нь, энд хувийн компани нь төрд нөлөөлөх, өөрийн явцуу эрх ашгийн төлөө шийдвэр гаргуулах биш харин төр нь хувийн компани, бизнесийн бодлогод нөлөөлдөг, залдаг. Хамгийн гол нь төрөөс дэмжлэг авч буй компаниуд нь манайх шиг байгалийн баялгаа ухаж зардаг, улсын өмч дээр суурилсан эсвэл улсын тендерээр хөрөнгөжсөн түүндээ татаас авдаг компаниуд бус харин нийгэмд баялаг бүтээгч, үйлдвэрлэгч компаниуд байдаг гэдгийг онцлон дурдах нь зүйтэй байх.

Самсунгнь Солон­госын экспортын 20 хувь, хөрөнгийн биржийн үнэл­гээний 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Солонгосын төдийгүй олон улсын сор болсон сэхээтнүүдийн хамгийн эрэлтэт салбар, оюун санааны капиталыг шингээгч компанийн хувьд тус улсын эдийн засагт онцгой байр суурьтай.

Лигийн талыг баримт­лагчид, зарим нэг хувийн хэвшлийнхний зүгээсСамсунг”-ийн өв залгамжлаг­чид хэрэг үүсгэсэн, ял оноосон асуудалСамсунгкор­порацийн нэр хүнд, үйл ажил­лагаанд сөргөөр нө­лөөл­нө. Улмаар Солон­госын эдийн засагт хохи­ролтой байх болно хэмээн үзэж Засгийн газраа буруушааж байсан боловч үнэндээСамсунгкорпора­цийн бизнест ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэдэг нь 2017 оны эхний хагас жилийн тайлангаас харагдаж байна. “Самсунг”-ийн гол үйлдвэр болох цахилгаан барааны үйлдвэр нь (Samsung Electronics) л гэхэд оны эхний зургаан сарын байдлаар 24 их наяд вонын (~$21.4 тэрбум) ашигтай ажилласан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 64 хувиар давсан үзүүлэлт юм.

Өв залгамжлагчид ял өгсөн асуудлыг олон улсын шинжээчид Солонгос улсад, мөнСамсунгкорпорацид авлига, хахууль оршин тогтнох орон зай байхгүй гэдгийг харуулсан шийдвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн итгэх итгэлийг улам нэмэгдүүлсэн үйл явдал боллоо хэмээн дүгнээд, ардчилсан улсад улс төр, бизнес хоёр хэт хоршвол юу болдгийг харууллаа хэ­мээн онцлон үзсэн байна.

Саяхан л цагаан бу­даа­наас өөр үйлдвэр­лэл­гүй туйлын ядуу байсан Солонгосын үсрэнгүй хөгж­лийн нууц юу вэ. Авлигачдыг хайр, найр­гүй цээрлүүлж, улс төр, бизнесийн зааг ялгааг тод тог­тоож, баялаг бүтээгч үйлдвэр­лэлийг дэмжсэнд байдаг. Тэгвэл Монгол Улсын уруутал, доройтлын шалтгаан юу вэ. Үүнийг манай ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайАвлига, хээл хахууль цэцэглэн хөгжсөн, эрх баригчид, олигархуудын хязгааргүй шунал, ханаж цадахгүй байдалхэмээн оношилсон байдаг.

Солонгосын ард түмэн, Засгийн газар, парламент шинэхэн ерөнхийлөгч Мүүн-ийнхээ (Moon Jae-in) авилгын эсрэг тэмцлийг дуу нэгтэй дэмжиж төр, бизнесийн оройд үүссэн бохирдлыг цэвэрлэж чадлаа. Тэд цэвэрлэгээг орой дээрээс нь эхлүүлж хийсээр ирсэн нь тун үр дүнтэй байсаар ирсэн. Харин монголчууд бид юу хийх ёстойгоо мэдэж байна уу. Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авлига, оффшорын эсрэг тэмцлээр эхлүүлсэн. Харин түүнийг манай гүйцэтгэх засаглал, парламент дэмжиж байна уу. Харамсалтай нь тийм гэж хэлэхэд бэрхтэй. Харин ч зарим тохиолдолд эсрэг ажиллаад байна уу даа гэмээр харагдаж байгаа. Гэхдээ ард түмэн бид зөвийн талд зогсох ёстой. Бид өөрсдийнхөө төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө Ерөнхийлөгчийн эхлүүлсэн авлига, офф­шорын эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, үр дүнг нь үзэх ёстой. Тэгвэл бид Солонгос шиг үсрэнгүй хөгждөггүй юмаа гэхэд уналтад ороод буй эдийн засгаа сэргээж ядуурал, ажилгүйдлын асуудлаа шийдэж чадна. Хөгжин дэвжих үндэс сууриа тавьж чадна. Тиймээ, авлигыг орой дээрээс нь цэвэрлэвэл үр дүнтэй байдгийг батлан харуулсан солонгосчууд бидэнд жишээ болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

LarCisk
2017 оны 10-р сарын 2

Concepto De Propecia Zithromax For Impetigo Kamagra En Mujeres generic viagra Himplasia

LarCisk
2017 оны 10-р сарын 6

Instrucciones De Propecia Instatabs Viagra Skin Rash Cephalexin buy viagra online Levaquin In Germany Internet Pharmacy Without Perscription Precio Cialis 5 Mg En Espana

LarCisk
2017 оны 10-р сарын 9

Prix Du Cytotec Dans Une Pharmacie Buy Valtrex Online With No Prescription Farmaci Levitra viagra Cheap Antabuse Online Cyklokapron Generic Isotretinoin Drugs

LarCisk
2017 оны 10-р сарын 12

Cialis Hypertrophie Prostate canadian pharmacy levitra Cheap Female Viagra Online

LarCisk
2017 оны 10-р сарын 13

Propecia Ville Zithromax Out Of Date viagra prescription Brand Viagra Best Price

LarCisk
2017 оны 10-р сарын 15

Rhine Inc India Cialis Sale Us Pharmacy Acheter Du Vrai Cialis levitra vs cialis Discount Viagra Perscription Drug Zithromax Rash Child Dutasteride Where To Buy No Doctor Quick Shipping

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *